"Excel" програм ашиглагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Сүүлийн жилүүдэд цахим спорт буюу Esport-ийн төрөл асар хурдацтай хөгжиж байгаа билээ. Үүнийг дагаад олон тооны цахим тэмцээн уралдаанууд гарч ирэх болсон бөгөөд тэдгээрээс хамгийн этгээд нь "The Financial Modeling World Cup" юм. Чухамдаа тус тэмцээн нь дэлхийн шилдэг Excel програм хэрэглэгч нарыг шалгаруулдаг гэдгээрээ онцлог аж. 

"Excel" програм ашиглагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Microsoft компаниас жил бүр зохиодог "The Financial Modeling World Cup" нь нийт 20 мянган ам.долларын шагналын сантай. 

Африк, Ази/Номхон далай, Европ, Хойд Америк, Өмнөд/Латин Америк гэсэн 4 бүсээс шалгарсан 128 оролцогч жил бүр аваргын төлөө өрсөлддөг аж.

Энэ жилийн хувьд шалгаруулалт 11-р сарын 13-нд эхэлж дээр дурдсан 128 оролцогчийг тодруулсан байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 үеийг давсаны эцэст энэхүү амралтын өдрүүдэд шувтаргын тоглолт явагдаж, аваргуудыг тодруулах аж.

FMWC-ийн дүрмийн дагуу өрсөлдөгчид үе бүр дээр нэгээс таван хуудас хүртэлх хэмжээтэй бодлогууд авдаг байна. Ихэвчлэн практик дээр тулгуурласан байдаг тэдгээр бодлогууд нь илүү төвөгтэй байх тусам тоглогчид илүү өндөр оноо авдаг. 

Оролцогчид асуулт бүрийн хариултыг тодорхойлохын тулд Excel програм дээр санхүүгийн загварчлал гаргах хэрэгтэй болдог. Хэн хамгийн үр дүнтэй томъёо, загвар гаргаж ирнэ тэр хүн хамгийн өндөр оноо авна.

Энэ бүхэн танд уйтгартай мэт санагдаж байж болно. Гэвч үнэн хэрэгтээ та Excel-ийн тэмцээнийг яг ойлгоод үзэх юм бол үнэхээр өрсөлдөөнтэй байж чаддаг аж. Тиймээс энгийн тэмцээн шиг FMWC-ийг тусгай хөтлөгч нар шууд тайлбартайгаар дамжуулдаг аж. Тиймээс ердийн спорт шиг тоглогч нар ямар аргыг яаж хэрэглэж байгааг үзэнгээ оноо нь хэрхэн нэмэгдэж байгааг нь харах нь олон хүний сонирхолыг татдаг байна.

Хэрэв та FMWC--ийн бодлогуудыг бодож, өөрийгөө сорихыг хүсч байвал fmworldcup.com хэмээх албан ёсны сайтаас нь татаж авах боломжтой. Хүсвэл үүнийг ашиглан ирэх жилийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж ч болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()