"Юу биднийг хүчтэй болгодог вэ?" - Хүний биед ашиг тусыг үзүүлдэг вируснууд

Вирус хэдийгээр олон тооны өвчлөл үүсгэдэгч хүнд эсрэгээрээ ашигтай байж чаддаг аж. Хэрэв вирус байхгүй бол хүн төрөлхтөн өөрөө оршин байх нь хүртэл эргэлзээтэй. Вирус болгон өвчлөл, үхэл, хямралыг авчирдаггүй харин тэдгээрийн зарим нь хүний биеийн салшгүй нэг хэсэг болж, ДНХ-д бичигдэн үлдэж, биднийг илүү хүчтэй болгож, бусад өвчлөлөөс хамгаалдаг гэнэ. Үүний зарим жишээнээс хүргэж байна.

"Юу биднийг хүчтэй болгодог вэ?" - Хүний биед ашиг тусыг үзүүлдэг вируснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бактериофаги

Бактериофаги (бактери идэгч) нь хүний биед хамгийн тустай вирусуудын нэг юм. Тэд хүний биеийн салст бүрхэвчинд амьдарч, биед шаардлагагүй бактериар хооллодог байна. Тодруулбал бактерийн биед наалдан нуклейн хүчил ялгаруулах замаар өөрсдөө өсөж үрждэг аж.

Бактериофаги

2013 онд хийсэн нэгэн туршилтаар E. coli буюу бүдүүн гэдэсний бактеритай урвалд орсон бактериофаги вирус нь түүнийг ор мөргүй устгасан байна. Хамгийн сонирхолтой нь бактериофаги хүний биеийн эд эсийг огт "тоодоггүй". Тиймээс түүнийг төрөл бүрийн бактерийн гаралтай өвчлөлийг эдгээхэд ашигладаг аж.

2 GB virus C

Бактериофагийг эрдэмтэд бага зэрэг л судалсан бол GB virus C-ийг дөнгөж судлаж эхлээд байгаа гэнэ.

Дэлхий дээр тэрбум гаруй хүмүүс уг вирусээр халдварласан байгаа ч энэ талаараа мэдэхгүй. Эрдэмтдийн хийсэн туршилтаас харахад ДОХ-ын халдвартай хүн GBV-C вирусээр халдварлахад ДОХ-ын үйл явц удааширдаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна уг вирус нь Эбола халдвараар өвчилсөн хүнийг эдгээх чадвартай гэж үзэж байгаа ч энэ талаар нарийн мэдээлэл үгүй.

GB virus C

3 Arc уураг (ягаан өнгөтэй)

Хүн амьдралынхаа эхэн үед олон шинэ зүйлд суралцдаг билээ. Гэвч Arc-ийн уураг буюу ой тогтоолтын уураггүйгээр энэ нь байж болохгүй зүйл юм. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад Arc нь вирусын уурагтай ижил бүтэцтэй гэнэ. Уг уураг нь генийн мэдээллийг нейроноос нейрон руу дамжуулдаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь вирус эзнийхээ эд эсийг гэмтээж буйтай ижил механизмтай. Эрдэмтэд Arc вирусыг бактерийн эсүүд рүү суулгаж үзжээ. Эсүүд уураг ялгаруулж эхлэхэд энэ нь вирусын генетикийн мэдээлэл агуулсан капсул хэлбэртэй болсон аж.

Arc уураг (ягаан өнгөтэй)

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү вирус нь хүний гентэй цуг бидний ДНХ-д орсон байх магадлалтай гэнэ. Уг вирус унтаа байдалтай байсан ч вирусын уургууд түүнийг өөрийн зорилгодоо ашиглаж эхэлжээ. Хэрвээ вируст төст уураг, тархины эсийн хоорондын хамаарал тогтоогдвол энэ нь ой санамж хэрхэн үүсдэг тухай ойлголтыг гайхалтайгаар өөрчлөх болно.

4 VSV (стоматитын вирус)

Стоматитын вирус буюу VSV нь ихэвчлэн адуунд халдварладаг. Гэхдээ уг вирус нь бусад амьтанд болон хүнд тархах магадлалтай. Стоматитын вирусээр халдварласан тохиолдолд хүнд ханиадны шинж тэмдэг илэрч, аман дотор цэврүү гарах нь бий.

VSV (стоматитын вирус)

Эрдэмтэд уг вирусыг хүний биед тустайгаар ашиглаж чадсан байна. Генетикийн хувьд өөрчилсөн VSV вирусыг элэгний хавдрын эмчилгээний үед хэрэглэнэ.  Уг аргыг Майамигийн их сургуулийн эрдэмтэд болон канадын Оттавагийн клиник эмнэлэгийн судалгааны хүрээлэнгийнхэн гаргажээ. VSV вирус нь вирусын хамгаалалт үгүй болсон хавдрын эсэнд л үржих магадлалтай байдаг аж. Тиймээс уг аргыг хүн дээр туршиж эхэлсэн байна.

5 Норовирус

Норовирус бол дотор муухай оргиулах, бөөлжүүлэх, шингэн алдуулах болон ханиадны шинж тэмдэг бүхий вирус юм. Энэ төрлийн вирусээр хүн төдийгүй, лабораторийн хархнууд хүртэл өвчилдөг. Гэхдээ зарим норовирус нь цэвэр орчинд үржсэн хархнуудад сайнаар нөлөөлсөн байна. Энэ төрлийн хархнуудын биед Т болон В эсүүд дутагдаж байсан бөгөөд энэ нь тэдний дархлааны систем болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг гэмтээж байсан юм. Харин норовирусийг биед нь хийснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, дархлааны систем мөн идэвхижсэн байна. Тун удахгүй хүн төрөлхтөн ч энэ вирусын тусламжтайгаар хоол боловсруулах системийн асуудлаа хянах ч юм билүү.

Норовирус

6 Ретровирус

Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар ретровирусын тусламжтайгаар хөхтөн амьтад төрөх чадвартай болсон байх магадлалтай гэнэ.

Энэхүү вирус эрт дээр үеэс гаралтай бөгөөд мутацид орсноор эхэс гэх зүйлтэй болж, хөхтөн амьтад амьд зулзага төрүүлэх чадвартай болсон аж.  Уг вирусын тусламжтайгаар умайн дотор амьд амьтан бүрэлдэх боломжтой болж, тархины хэмжээ, оюуны чадамж ч сайжирсан байна.

Ретровирус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()