СААК БАРИМТ

Хүйтэн дайн эхлэх болсон 10 шалтгаан

1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Дэлхийн II дайныг өдөөсөн Германы нацист Адольф Гитлер амиа хорложээ. Энэ явдлаас 6 өдрийн дараа Герман эсрэг талын цэргүүдэд бууж өгч, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дараа дэлхий ертөнц тэр чигтээ өөрчлөгджээ. Тухайлбал, Франц улс хүчирхэг байдлаа алдаж, Их Британи хүртэл Дэлхийн II дайнаас болж “дампуурсан” билээ. Ингээд дэлхийн хүчний тэнцвэр АНУ болон ЗХУ руу шилжиж, улмаар хоёр их гүрний нөлөөн дор дэлхий хоёр туйлд хуваагдсанаар, үзэл суртлын дайн буюу Хүйтэн дайн дэгджээ. Тэгвэл тус дайныг дэгдээх болсон шалтгаан болон тэр үед болсон 10 онцлох үйл явдлыг хүргэе.

Хүйтэн дайн эхлэх болсон 10 шалтгаан Хадгалах

Дундад зууны үеийн ичгүүрийн баг гэж юу вэ?

16-р зуунд Европын хотуудын гудамжаар хачирхалтай баг зүүсэн хүмүүс мэр сэр үзэгдэх болжээ. Ихэнх нь нүүрээ бүрэн халхлах төмөр баг зүүдэг байсан бол зарим нь торон, эсвэл амьтны дүртэйг зүүдэг байжээ. Гол нь тэдгээр хүмүүсийг багаа тайлахыг хатуу хориглодог байв. Багтангууд яг хэн байсан, яагаад заавал нүүрээ халхлах болсон шалтгааныг мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлийг уншаарай.

Дундад зууны үеийн ичгүүрийн баг гэж юу вэ? Хадгалах
2019-03-05, 17:09

Хамгийн харгис цаазын ялтай 10 улс

Дэлхийн зарим улс орнуудын хуульд зөвхөн ноцтой гэмт хэргүүдэд цаазын ял оноох ёстой гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч тэд бодит байдал дээр цаазын ялыг тийм ч их оноодоггүй. Тэгвэл зарим нь эсрэгээрээ өөрсдийн номлолыг бодитоор хэрэгжүүлж маш олон гэмт хэрэгтэнг цаазаар авдаг. Мөн тэдний цаазын ял гүйцэтгэх байдал нь маш аймшигтай хэрцгий байх нь ч бий.  Тэгвэл цаазын ял хамгийн их оноодог улсаар дараах 10 улс тодорчээ.

Хамгийн харгис цаазын ялтай 10 улс Хадгалах

Америкчуудын хийдэг этгээд зүйлс

Дэлхий нийт аль хэдийн барууны, тэр дундаа Америк соёлд гүн ууссан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Америкчуудын хийдэг зарим нэг үйлдлүүд биднийг одоо ч гэсэн гайхшруулсаар байдаг. Бид тэдгээр үйлдлүүдээс хамгийн этгээдийг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Америкчуудын хийдэг этгээд зүйлс Хадгалах

Залуухан харагддаг одуудын жинхэнэ насыг нь илтгэдэг зүйлс

Холливудын одод залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг маш их хичээдэг бөгөөд тэд хувийн гоо сайханч, дасгалжуулагч, үсчин, зөв хооллолтын тусгай мэргэжилтэнтэй байдаг. Гэхдээ хичнээн арчилсан ч таны насыг илтгэх зүйл гэж байдаг билээ. Түүнийг хэнээс ч, яаж ч нуух боломжгүй нь харамсалтай. Ингээд алдартнуудын жинхэнэ насыг биеийнх нь аль хэсэг илтгэдэг талаар танилцуулж байна. Бүсгүйчүүд маань ч гэсэн дан ганц нүүрний арьсаа арчлаад биеийнхээ аль нэг чухал хэсгийг орхиж байгаа юм биш. Та энэхүү нийтлэлийг уншсанаар одуудын анхааралгүй орхисон алдааг давтахгүй байх боломжтой шүү.

Залуухан харагддаг одуудын жинхэнэ насыг нь илтгэдэг зүйлс Хадгалах

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

Италийн Катаниа хотод урьд хожид үзэгдээгүй хүйтэн өвөл болсон тул тэндхийн IKEA-ийн салбарын ажилчид хотын золбин нохдыг дэлгүүр дотроо байлгаж, өвлийг өнтэй давахад нь тусалсан нь олны талархлыг хүлээжээ. Тэр ч байтугай ноход хивсэнцэр дээр унтаж, дэлгүүр дотуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан аж. Ингээд тэдгээр ноход хэрхэн тухтай өвөлжсөн болохыг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэе.

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ Хадгалах
2019-03-03, 14:46

Өндөгний талаар таны заавал мэдэх ёстой 16 зүйл

Өндгийг бэлдэж хэрэглэх арга маш олон байдаг билээ. Гэвч өндөгний хэрэглээний талаар маш олон үнэн, худал ойлголтууд байдаг гэнэ. Зарим хүмүүс өндгийг тослог ихтэй тохиолдолд хэрэглэж болохгүй гэж үздэг бол зарим нь зөвхөн фермерийн өндөг л эрүүл мэндэд тустай гэж ойлгодог. Энэ мэтчилэн худал ойлголт, сонирхолтой баримтуудын талаар мэдээллийг танд хүргэе. 

Өндөгний талаар таны заавал мэдэх ёстой 16 зүйл Хадгалах

Дэлхийн хамгийн аймшигтай анатомийн музейнүүд

Анатомийн музей нь ямар ч хотод аялагч жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг газар болж чаддаг. Учир нь тэнд бодитоор оршин байсан органик үзмэрүүд байдаг болохоор түүхийн юм уу, урлагийн музейгээс ялгардаг байна. Ингээд та бүхэнд хамгийн аймшигтай үзмэрүүд бүхий 6 анатомийн музейг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн аймшигтай анатомийн музейнүүд Хадгалах

Байгаль экологийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Шинжлэх ухаан асар хурдацтайгаар хөгжих тутам бидний өмнө нь бат итгэж байсан зүйл домог, үлгэр мэт болох нь бий. Байгаль орчны талаарх мэдээлэл ч үүнийг тойроогүй. Уг нь хүмүүс аливааг зүйлийг байгальд ээлтэйгээр  хийхийг эрмэлздэг ч ихэнхдээ хэвшсэн ойлголт, итгэл үнэмшлээсээ болж буруугаар хийх нь бий. Хүрээлэн байгаа байгаль орчны талаар хүмүүсийн үнэн гэж боддог худал ойлголтуудын талаар бичиж байна.

Байгаль экологийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Хадгалах

Японы шорон ямар байдаг вэ?

Японы шоронгууд маш цэвэрхэн, ямарваа зөрчил тэмцэл гардаггүй, сахилгын камер гэж байхгүй, хоригдлууд "хулгана шиг" чимээгүй байх ёстой. Гэвч тийм байтал олон улсын шинжээчид Японыг дэлхийн хамгийн аймшигтай шоронтой улсуудын нэг гэж үздэг. Яагаад тэр юм бол?

Японы шорон ямар байдаг вэ? Хадгалах
2019-03-02, 16:22

Зэрэгцүүлж харж байж л ялгааг нь ойлгох зүйлс

Байгаль болон цаг хугацааны бүтээсэн өөрчлөлт, ялгаанд дэлхийн гоо үзэсгэлэн оршдог. Тиймээс эргэн тойронд байгаа бүхнийг нүдээ нээн харж, өөрчлөлт шинэчлэлт болгоныг гэрэл зургийн хальсанд буулгаж авах нь чухал ач холбогдолтой зүйл юм. Доорх зургууд танд хэзээний танил болсон зүйлсийн талаар арай өөрийг хэлж өгөх болно.

Зэрэгцүүлж харж байж л ялгааг нь ойлгох зүйлс Хадгалах
2019-03-02, 16:10

Бүх цаг үеийн хамгийн дуулиантай 6 мэхлэлт

Блеф хэмээх покерын арга нь зөвхөн хөзөр дээр ч биш амьдралын бусад зүйлс дээр ч өрсөлдөгчөө хуурахад ашиглагддаг гайхалтай аргуудын нэг юм.Түүхэн дэх хамгийн аугаа мэхлэлт бол мэдээж Трояны морь байсан. Гэхдээ түүнийг муу зүйл, арга заль гэхээсээ илүү таатай зүйл хэмээн хүлээж авах нь бий. Ямартай ч домогт морь, эсвэл “Блеф” кинон дээрх Челантаногийн үзүүлбэр зэрэг нь заль мэх хэдий ч түүхэнд өөрийн үүргээ гүйцэтгэж чадсаныг онцлох нь зүйтэй. Ингээд та бүхэнд түүхэн дэх хамгийн дуулиантай 6 мэхлэлтийг танилцуулж байна.

Бүх цаг үеийн хамгийн дуулиантай 6 мэхлэлт Хадгалах