Хамгийн харгис цаазын ялтай 10 улс

Дэлхийн зарим улс орнуудын хуульд зөвхөн ноцтой гэмт хэргүүдэд цаазын ял оноох ёстой гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч тэд бодит байдал дээр цаазын ялыг тийм ч их оноодоггүй. Тэгвэл зарим нь эсрэгээрээ өөрсдийн номлолыг бодитоор хэрэгжүүлж маш олон гэмт хэрэгтэнг цаазаар авдаг. Мөн тэдний цаазын ял гүйцэтгэх байдал нь маш аймшигтай хэрцгий байх нь ч бий.  Тэгвэл цаазын ял хамгийн их оноодог улсаар дараах 10 улс тодорчээ.

Хамгийн харгис цаазын ялтай 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Беларусь

Тоо баримтаас харвал Беларусь улс цаазын ял тийм ч их гүйцэлдүүлдэггүй мэт харагдана. Тухайлбал, 2017 онд эмэгтэйчүүдийг цаазын ялаас чөлөөлж, тэр жилдээ ердөө хоёр удаа л цаазын ял гүйцэлдүүлсэн байна. Хэдийгээр энэ нь их тоо биш боловч, Беларусь нь Европын орнуудаас цаазын ялтай ганц улс гэдгээрээ сондгойрч байгаа юм. Тиймдээ ч тус улсыг Европын “сүүлчийн дарангуйлал” гэж нэрлэх нь ч бий.

Хамгийн хэрцгий нь шүүх тухайн хүнд цаазын ял авсан гэдгийг нь хэлдэггүй ба хэрэгтэн ялыг гүйцэтгэхээр явах үед л мэдэж, хамаатан саднаа сүүлчийн удаа хардаг байна. Беларусь улс 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш дор хаяж 300 хүнийг цаазаар авсан гэж шинжээчид үздэг.

Беларусь

9 Америкийн Нэгдсэн Улс

АНУ улс 2017 онд 23 хүн, 2018 онд 25 хүн цаазаар авсан гэсэн тоо баримт байна. Гэвч дээрх онуудад цаазын ялын тоо өссөнийг эс тооцвол, жил ирэх тусам буурах хандлагатай байгаа аж. Түүнчлэн Америкийн Техас, Флорида, Охио, Калифорниа зэрэг 31 мужийн хуульд цаазаар авах заалт байдаг боловч бодит байдал дээр тус заалтыг тийм ч их ашигладаггүй байна.

Хачирхалтай нь сүүлийн жилүүдэд цаазын ялыг халах олон нийтийн дэмжлэг буурч, Америкчуудын 56% нь цаазаар авах ялыг дэмжиж байгаа аж. Тус улсад хамгийн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн цаазаар авах арга нь “үхлийн тарилга” бөгөөд цахилгаан сандал, хорт хий, дүүжлэх зэрэг аргуудаар ялыг гүйцэтгэдэг байна.

Америкийн Нэгдсэн Улс

8 Сомали

2017 онд Сомали болон тус улсын доторх автономит улс болох Пунтландад албан ёсоор 24 цаазын ял гүйцэтгэжээ. Мэдээж маш олон жилийн турш аллага, хүчирхийлэл газар авч байсан улсын хувьд “албан ёсны” гэх ойлголтыг ялгаж хүлээж авахад хүндрэлтэй байж таарна. Тэгвэл гол ялгаа нь цаазын ялыг цэргийн шүүхийнхэн олны өмнө гүйцэтгэдэг бөгөөд хэрэгтнийг цаазлаж байхад 300 гаруй хүн хардаг гэнэ. Гэвч олны өмнө цаазлах нь шинэ чиг хандлага биш юм.

Сүүлийн жилүүдэд Сомалид цаазын ял нэмэгдсэн нь Европын холбооны хүний эрхийн бүлгүүд болон орон нутгийн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, тэдний зүгээс Сомалийн Засгийн газарт цаазын ялыг хориглох хүсэлт илгээжээ.

Асуудлын гол нь Сомалийн цэргийн шүүх эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ямар ч хуулийн процессгүйгээр хүмүүсийг шууд цаазалж байгаа аж.

Сомали

7 Египет

Египет улс 2017 онд л гэхэд 35 цаазын ял гүйцэлдүүлсэн нь тус улс цаазын ялыг амьдралд зоригтойгоор ашигладгийг харуулж байна. Мөн Египет цаазын ял оноох хамгийн амар хялбар арга буюу “массын шүүх” ашигладаг бөгөөд энэ нь хүмүүс өөрсдөө гэмт хэргийн нотолгоо цуглуулж болдог аж.

Массын шүүн таслах ажиллагаагаар Египетийн шүүх 100 гаруй хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Энэ нь улс орны цаазын ялыг эрс нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, 2014 оны 1-р сар болон 2018 оны 2-р сарын хооронд 2,159 хүн цаазын ял сонсжээ.

Гэвч 2011-2013 онуудад Египет улс 323 хүнд цаазын ял оноосон ч, нэгийг нь л гүйцэтгэсэн тохиолдол гарч байсан. Энэ нь тус улс олон улсад хууль бус гэж тооцогддог, массын шүүхээр хүмүүсийг ялласан нь НҮБ-ын зүгээс сануулга авсантай холбоотой. Энэ онд л гэхэд Египет улс ердөө 3 долоо хоногийн дотор 15 хүнийг цаазалсан бөгөөд Хүний эрхийн байгууллагын ажилчдын зүгээс тэдгээр ял нь бүгд шударга бус байсан гэж үзжээ.

Египет

6 Пакистан

Пакистан улс 2017 онд 60 хүнийг цаазаар авсан гэх аймшигт тоогоор өмнөх улсуудыгаа тэргүүлж байна. Хэдийгээр тус улс цаазаар авах ялын тоог аажмаар бууруулж байгаа ч дэлхийн бүх цаазын ялын гүйцэтгэлийн 13 хувийг дангаар эзэлдэг хэвээр байна.

Пакистан улс 2004 оноос хойш 4,500 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд 35 хувиар буурсан хэдий ч дэлхийн бусад улстай харьцуулахад өндөр хэвээр байна.

Пакистан

5 Ирак

Ирак 2017 онд дор хаяж 125 хүнийг цаазаар авчээ. Хэдийгээр Саддам Хусейны хууль бус “устгал”-ын дэглэм ард хоцорсон ч улс орны зүгээс хэрцгийгээр цаазын ял гүйцэтгэсэн хэвээр байна.

Тус улсад сүүлийн 20 жилд цаазын ял авах гэмт хэргийн тоо өссөөр байгаа ч зарим ажиглагчид "хорих газрыг цэвэрлэх" буюу цаазаар авах бодлогыг буруутгасаар байгаа юм. Мөн Иракын цаазын ял гүйцэтгэл бусад улсынхаас илүү хурдан явагддаг бөгөөд ялангуяа томоохон гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг цаазлахын тулд тийм ч их хүлээлгэдэггүй.  Жишээ нь, 42 настай нэгэн эмэгтэйг бариад дүүжилж цаазлахын өмнө ердөө хоёрхон минут өөрийгөө өмгөөлөх боломж олгосон байна. 2018 онд л гэхэд хоёр цаг үргэлжилсэн ганцхан шүүх хурлаар 14 эмэгтэйд цаазын ял оноожээ.

Ирак

4 Сауди Араб

2017 онд Саудын Арабад 146 хүн цаазаар авахуулсан бөгөөд Эмнести Интернэшнл компаниас гаргасан тооцоогоор 2018 оны эхэн үеэр хоёр хоног тутамд 1 хүнийг цаазалжээ. Мөн Сауди Арабын ялын гүйцэтгэл нь маш өвөрмөц бөгөөд харгис. Тэд олны өмнө ялтны толгойг авч цаазлаад, биеийг нь үзүүлэн болгож тавьдаг байна. Энэ бол дэлхий дээрх цор ганц байдаг харгис цаазлалтын арга юм.

Сауди Арабад ердөө тухайн хүний үйлдэл бусдад сэжигтэй санагдсан таамаг төдийхнөөр ял сонсох нь бий. Мөн мансууруулах бодистой холбогдсон, завхайрсан, улс орны бодлогод чиглэсэн өргөдөл, гомдлыг дэмжсэн зэрэг нь цаазын ял авах шалтгаан болдог байна.

Сауди Араб

3 Иран

Иран улс 2017 он гэхэд 500 гаруй хүн цаазалж, дэлхийн цаазын ялын 51%-ийг дангаараа гүйцэтгэжээ. Тус улс нь дүүжилж цаазлах аргыг түлхүү ашигладаг ба хамгийн эмгэнэлтэй нь цаазын ялыг залуу хүмүүст түлхүү оноодог байна. Жишээ нь, өнгөрсөн жил 9 настай эмэгтэй, 15 настай эрэгтэйд цаазын ял оноож, удалгүй ялыг гүйцэлдүүлжээ. Мөн тус улс цаазын ялын заалтаа өөрчлөх сонирхолгүй байгаа аж.

НҮБ-ын гаргасан тооцоогоор, одоогийн байдлаар 18-аас доош насны 160 хүүхэд цаазаар авах ял сонсжээ. Тэд цаазын ял сонссоноос хойш дунджаар долоон жилийг сэтгэлийн зовиуртайгаар, шоронд өнгөрөөдөг ба заримдаа эрх баригчид цаазаар авахуулах хугацааг нь товлож өгдөг байна.

Иран

2 Умард Солонгос

Хойд Солонгос маш хаалттай улс гэдгийг та бүхэн мэднэ. Тиймдээ ч тэнд жил бүр хичнээн хүн цаазлуулдаг талаар нарийн тооцоо, судалгаа байхгүй. Гэвч “маш их” гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүний дээр цаазлуулсан хүмүүсийн бодит тоо болон цаазын ял гүйцэтгэх арга барилыг нь сонссон хэн ч сэрдхийн цочих биз ээ. Хойд Солонгос хэдийгээр буудах болон дүүжлэн цаазлахыг хуулиар зөвшөөрсөн байдаг боловч бодит байдал дээр түүнээс илүү хэрцгийгээр цаазлах тохиолдол олон байдаг аж.

Тус улсад цаазын ялын ихэнхийг нь хаалттай хаалганы цаана гүйцэтгэдэг тул олны өмнө цаазлах нь маш ховор. Харин хорих газар дотор, хоригдлуудын дунд “нээлттэй” цаазын ял гүйцэтгэдэг аж. Шоронгоос оргосон зарим хоригдлуудын мэдээлснээр тус хорих газарт жилд 20 цаазын ял гүйцэлдүүлж, бусад хоригдлуудын сэтгэл зүйд дайралт хийдэг гэжээ. Ингэхдээ жирийн дүүжлэх, буудах аргаар биш шатаах зэргээр илүү хэрцгийгээр хөнөөдөг байна.

Умард Солонгос

1 Хятад

Хятад улс нь цаазын ялыг улсын нууцын зэрэглэлд авч үздэг. Тиймээс яллагдагч аль хэдийн цаазаар авахуулсны дараа гэр бүл нь энэ тухай мэддэг байна.

Маш хуучны судалгаагаар Хятад улс жил бүр 2000 хүнийг цаазаар авдаг гэх ч бодит тоо түүнээс илүү байдаг аж. Гэвч нэг л зүйл тодорхой байна. Хятад улс жил бүр, дэлхийн бусад улс орны цаазын гүйцэтгэлийг нийлүүлснээс илүү тооны ял гүйцэлдүүлдэг юм.

Хятад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()