СААК БАРИМТ

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

Хүн бүр өөрсдийн гэсэн зан ааш, дадал зуршил, хэв маягтай байдаг билээ. Тэдгээр нь бидний хувь хүний онцлогийг тодотгон харуулж байдаг ч заримдаа бусдад хэт гаж санагдах нь бий. Гэхдээ хэн ч бусдыг шүүмжлэх эрхгүй тул хэзээд өөрийнхөөрөө байхыг чухалчлах нь зөв юм. Ингээд танд дэлхийн алдартай эрхмүүдийн гаргадаг хачирхалтай зуршлуудыг танилцуулж байна.

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд Хадгалах

Япончуудыг хөршүүд нь үзэн ядах болсон 10 шалтгаан

Хоёр Солонгос, Хятад, Сингапур, Филиппин гээд зүүн Ази, Номхон далайн бүсийн иргэд япончуудад үнэхээр дургүй байдаг. Мэдээж үүнд түүхэн шалтгаан бий. Ингээд та бүхэнд Япончуудын хөрш орнуудынхаа эсрэг үйлдэж байсан аймшигт харгислал, дайны гэмт хэргүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Япончуудыг хөршүүд нь үзэн ядах болсон 10 шалтгаан Хадгалах

Нобелийн шагналыг хүртэх ёстой байсан хүмүүс

Нэгэн зууны түүхтэй алдарт Нобелийн шагнал нь жилийн жилд л ямар нэгэн маргаан дагуулж байдаг. Мөн тус шагналыг салбартаа асар их хувь нэмэр оруулсан хүмүүст өгөөгүй явдал олон хүмүүсийг бухимдуулдаг билээ. Тийм ч учраас бид танд дэлхий нийтийн төлөө бүхий л сэтгэлээ зориулсаар ирсэн Нобелийн шагнал хүртэх ёстой алдартнуудыг танилцуулж байна. Тэдний зарим нь энэхүү гавьяаг хүртэж чадалгүй бурхны оронд заларсан нь юутай харамсалтай.

Нобелийн шагналыг хүртэх ёстой байсан хүмүүс Хадгалах

Ойрын ирээдүйд дэлхий даяар хомсдолд орох зүйлс

1900-гаад оны үед манай дэлхий ердөө 1.6 тэрбум хүнтэй байсан бол 1950-аад онд энэ тоо хоёр дахин өсөж, 2000-аад оны үед зургаан тэрбум хол давсан билээ. Харин энэ зууны төгсөлд дэлхийн хүн амын тоо 9.4 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тэр үед хүн төрөлхтөн дэлхий дээр хэрхэн амьдрах нь тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан тооцоогоор 8 хүн тутмын 1 нь идэх хоолгүй болж, 1.3 тэрбум хүн цахилгааны хомсдолд орох ажээ. Энэ мэтээр дэлхий ачааллаа даахаа больж, хүмүүс яаж оршин тогтнож, хэрэгцээгээ хангах вэ гэсэн асуулт гарч ирсээр байгаа юм. Тиймээс эрдэмтэд дэлхий ертөнцөд зайлшгүй тулгарах 9 бэрхшээлийг тодорхойлон гаргажээ.

Ойрын ирээдүйд дэлхий даяар хомсдолд орох зүйлс Хадгалах

Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол

Дэлхийн түүхийг эргүүлсэн олон үзэгдлийг хүмүүс тэнгэр, бурхантай холбох нь бий. Жишээлбэл Хубилай хаан 1274, 1281 онд Япон руу асар их хүчээр довтолсон хэдий ч далайн хар шуурганаас болж эзэлж чадаагүй гэдэг. Хэрэв далайн шуурга дэгдээгүй бол өнөөгийн Монгол, Япон улсуудын дүр зураг ямар ч байх юм билээ? Ингээд та бүхэнд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж дэлхийн түүх өөрчлөгдсөн тохиолдлуудыг сонирхуулж байна.

Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол Хадгалах

Хүний бие махбодын тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид өөрсдийн бие организмын тухай бүх зүйлийг мэддэг гэж боддог ч үнэндээ тийм биш байдаг. Заримдаа хүмүүс ямар нэгэн зүйлсэд шууд л итгэж амьдралын хэвшлээ болгох тохиолдол бий. Ингээд магадгүй таны үнэн гэж итгэдэг бие организмын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та худал ойлголтоо залруулж эрүүл мэндээ хайрлаж байгаарай.

Хүний бие махбодын тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Хэн ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн 10 нууц

Хүн төрөлхтний тайлж чадаагүй олон нууцууд дэлхий дээр байдаг бөгөөд тэдний нэг нь гайхалтай хэрнээ айдас дүүрэн далай тэнгисийн ертөнц юм. Тэгвэл судлагдаж амжаагүй гүн цэнхэр усан доор чухам юу нуугдаж байдаг нь хүмүүсийн анхаарлыг татсаар л байна. Ингээд та бүхэнд далай тэнгисийн хачирхалтай, нууцлагдмал баримтуудыг танилцуулж байна.

Хэн ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн 10 нууц Хадгалах

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд

Эртний Грек, Ромын соёл гэхээр Сократын үнэт хөдөлмөр, Македоны Александрын  байлдан дагуулалт бидний санаанд ордог. Тэгвэл цоо шинэ бүхнийг эрэлхийлж буй XXI зуун бидний ирээдүй хойч үед ямар ололт амжилтаараа дурсагдах бол гэж та бодож байсан уу? Мэдээж доор дурдагдах баримтууд түүхийн номын шаргал хуудаснаа зурайн үлдэнэ гэсэн 100% баталгаа байхгүй ч ирээдүйн их ололт амжилтын суурь нь болно гэдэгтэй  орчин цагийн хүн бүр санал нийлэх биз ээ.

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд Хадгалах

Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог вэ?

2011 онд дуучин Эми Уайнхаус зуурдаар нас барсан бөгөөд түүний дараа хүмүүс “Клуб-27” буюу 27 насандаа өөд болсон алдартнууд руу ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Учир нь маш олон алдартан, нэртэй хөгжимчид энэ насандаа тун ойлгомжгүй байдлаар нас барсан байдаг. Энэ талаар олон нийтийн сайн мэддэггүй хэд хэдэн нууцлаг баримтууд ч бий. Ингээд харамсалтайгаар өөд болсон алдартнуудын амьдрал 27 гэсэн тоотой ямар холбоотой болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог  вэ? Хадгалах

Зөвхөн Хятадад л харж болох зүйлс

Бусдаас хамгийн гаж, өвөрмөц гэмээр соёл, амьдралын хэвшилтэй орон бол мэдээж бидний хөрш Хятад билээ. Магадгүй та Хятадаар аялах болсон бол эдгээр зүйлстэй тулгарч магадгүй юм. 

Зөвхөн Хятадад л харж болох зүйлс Хадгалах

Бидэнд дасал болсон зүйлсийг арай өөр өнцгөөс харвал...

Орчин үеийн нийгэмд амьдарч буй бид төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хүссэн мэдээллээ олж авах боломжтой болсон. Ялангуяа бид өөрсдийн мэддэг гэж боддог байсан зүйлсийнхээ талаар санаанд оромгүй баримтуудыг асуудалгүй олж чадаж байгаа нь авууштай билээ. Ингээд таны оюун ухааныг тэлэх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Бидэнд дасал болсон зүйлсийг арай өөр өнцгөөс харвал... Хадгалах

Охидын ямар үйлдэл залуусын зүрхийг булиглуулдаг вэ?

Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хамгийн түрүүлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь хардаг байх. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлс чухал байдаг аж. Ингээд хамтдаа эрчүүд бүсгүйчүүдийн яг юунд татагддаг болохыг сонирхоцгооё.

Охидын ямар үйлдэл залуусын зүрхийг булиглуулдаг вэ? Хадгалах