Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол

Дэлхийн түүхийг эргүүлсэн олон үзэгдлийг хүмүүс тэнгэр, бурхантай холбох нь бий. Жишээлбэл Хубилай хаан 1274, 1281 онд Япон руу асар их хүчээр довтолсон хэдий ч далайн хар шуурганаас болж эзэлж чадаагүй гэдэг. Хэрэв далайн шуурга дэгдээгүй бол өнөөгийн Монгол, Япон улсуудын дүр зураг ямар ч байх юм билээ? Ингээд та бүхэнд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж дэлхийн түүх өөрчлөгдсөн тохиолдлуудыг сонирхуулж байна.

Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Их Британийн талд бурхан зогссон тохиолдол

Испаний Филипп II хаан католикчуудын эзэмшлээс Протестантуудын газар нутгийг булааж авахаар 1588  онд усан цэргийн флотоо Англи руу илгээжээ. Тэд Калэ арал дээр очиж, зангуугаа буулгах хүртлээ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч уг тулаанд байгаль эх Английн талд зогсож Атлантын далайд хар шуурга дэгдээжээ. Байгалийн хүчтэй хавсарсан Английн сөрөг довтолгоонд өртсөн Испаний усан флот 20,000 цэрэг, 80 хөлөг онгоцоо алдаж тулааныг өндөрлөсөн гэдэг.  Хожим Английн хатан хаан  Элизабет дээрх тулааны талаар “Бурхан бидний талд зогсож дайснуудыг маань устгалаа” хэмээн хэлж, түүхэнд тэмдэглүүлэн үлдээсэн байдаг.

Их Британийн талд бурхан зогссон тохиолдол

2 Наполеоны Орос руу хийсэн дайралт

Наполеон нь түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн бардам, зөрүүд удирдагчдын нэг билээ. Тэрбээр цэргийн офицерууд  болон сайд нарынхаа хүчтэй эсэргүүцлийг сөрөн байж 1812 онд Оростой дайтахаар болсон нь  түүнд асар их гарз, хохирлыг авчирсан юм. 600,000 цэрэг, 200,000 морьдтой Наполеоны их арми Оросын -4-өөс -20 градусын хүйтнийг тэсвэрлэлгүй бүгд үхэцгээсэн гэдэг. Улмаар тэр дайны дараа түүний агуу байлдан дагуулалтын хүч суларчээ.

Наполеоны Орос руу хийсэн дайралт

3 Наполеоны алдааг давтсан Гитлер

Наполеоны дээрх бүтэлгүйтлийг 130 жилийн дараа  Гитлер давтсан юм. Тэрбээр Зөвлөлт Холбоот Улсын Европ дахь хэсгийг эзлэх зорилготой “Барбаросса” хэмээх  ажиллагааг эхлүүлжээ. Гитлерийн арми өвөл болохоос өмнө дайныг дуусгана гэдэгтээ итгэлтэй байсан тул өвлийн хувцас, хэрэглэл базаалгүй дайралтаа эхлүүлсэн юм. Гэвч түүнийхээ хариуг амиараа төлсөн гэдэг. Дайны голомтоос эх орондоо ирж буй Германы цэргүүдийг нүдээр үзсэн Италийн сэтгүүлч Курзио Малапарте нь гар, хөл, чих, хамар, хуруу тэр ч бүү хэл бэлэг эрхтнээ алдсан мянга мянган цэрэг эрсийн талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. Асар хүйтэнд цэргүүдийн зовхи нь хүртэл тасарч унаж байсан гэнэ.

Наполеоны алдааг давтсан Гитлер

4 Нагасаки хотын цөмийн бөмбөгдөлт

Америкийн бөмбөгдөгч онгоц “Бокскар” Тиниан арлаас 1945 оны 8 сарын 9-нд Японы армийн зэвсгийн агуулах байрладаг Кокура хотыг чиглэн хөдөлжээ. Бөмбөгдөгч онгоц хотын дээгүүр ирэхэд өтгөн үүл тогтсон байсан бөгөөд тэд түүнийг арилахыг хүлээж тэнгэрт 3 ч удаа хий эргэлдсэн гэдэг. Гэвч цаг агаарын байдал улам муудсанаас болж 2 дахь бай болох Нагасаки хот руу жолоо мушгихаас өөр аргагүйд хүрчээ. Улмаар орон нутгийн цагаар 10:58 минутад түүхэнд хар толбо болон үлдсэн Нагасаки хотын цөмийн бөмбөгдөлт эхэлж,  хотын 44 хувь нь сүйрч, 35,000 хүн нас барсан юм.

Нагасаки хотын цөмийн бөмбөгдөлт

5 Хотыг эзгүйрүүлсэн шороон шуурга

1929 онд дэлхий нийтийг хамарсан их хямралын үед Америкийн Өмнөдийн их талд амьдардаг иргэд газар тариалан эрхэлж, ашиг орлого олж байсан юм. Гэвч 1931 онд тус нутагт бороо орохоо больж, хүчтэй салхи газрын хөрсийг хуу хамж тариалан эрхлэх ямар ч нөхцөлгүй болгожээ. Улмаар нутгийн иргэд баян чинээлэг амьдралаас үгээгүй хоосон болж, нутгаасаа дүрвэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш Америкийн гол зүрх болж байсан Өмнөдийн их тал эзгүйрсэн гэдэг.

Хотыг эзгүйрүүлсэн шороон шуурга

6 Камиказегийн шуурга

Эзэнт гүрнүүдийн удаан хугацаанд оршин тогтнодог нэгэн нууц нь бурхан тэдний талд зогсдог гэх итгэл үнэмшил байдаг. Хубилай хаан 1274, 1281 онд Япон руу их хүчээр дайрсан хэдий ч далайн хар шуурганаас болж эзэлж чадаагүй гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.  Энэ тулаанд Япончуудад салхины хаан “Камиказе” тусалсан гэж нутгийн иргэд нь ярьдаг билээ.  Хожим Японы эзэн хаан Хирохито дэлхийн 2-р дайны агаарын нисэх хүчээ “Камиказе” хэмээн нэрлэж, дайчдаа салхины бурхадтай адилтгаж зоригжуулж байсан гэнэ.

Камиказегийн шуурга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()