СААК БАРИМТ

Зүүдний тухай сонирхолтой 15 баримт

Зүүд бол бидний амьдралын тайлагдашгүй, гайхамшигтай зүйл юм. Түүнчлэн энэ нь МЭӨ 3100 оны үед хүмүүсийн амьдралд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ромын эзэнт гүрний үед хүмүүсийн зүүдэлсэн зарим зүүдийг Сенатуудад дамжуулан хэлж, зүүдний тайлал хийдэг байсан гэнэ. Тухайн үеийн хүмүүс зүүдийг бурхнаас өгсөн мэдээлэл гэж үзэж, дайн тулааны үед хүртэл ашигладаг байжээ. Одоо ч гэсэн бид зүүднийхээ учрыг олох гэж их хичээдэг ч орчин үед зүүдийг хүний сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг болсон байна. Гэхдээ заримдаа алдартай зураач, урлагийн хүмүүс гайхалтай санаагаа зүүднээсээ олсон л байдаг шүү дээ. Тэгвэл бид зүүдний талаар хэр ихийг мэддэг вэ? Ингээд та бүхэнд дараах хачирхалтай баримтуудыг сонирхуулж байна.

Зүүдний тухай сонирхолтой 15 баримт Хадгалах

10 хүү төрүүлсэн Британи ээж охинтой болжээ

Сүүлийн үед хүмүүс гэр бүл төлөвлөлтөд ихээхэн анхаарал хандуулах болсон төдийгүй хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөж суух нь бий. Харамсалтай нь хүүхэд гэдэг тэр болгон бидний санаснаар заяагаад байдаггүй бурханы бэлэг билээ. Бидний хүсэл зорилго, итгэл үнэмшлийг үл харгалзан амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Энэхүү гайхамшиг Британийн нэгэн гэр бүлд биелэлээ олжээ. 

10 хүү төрүүлсэн Британи ээж охинтой болжээ Хадгалах

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг

Зөвхөн мийн овгийн амьтдад байдаг "Токсоплазм" хэмээх бичил шимэгч хорхойн халдвар хүмүүст дамждаг нь нэгэнт тодорхой болсон. Тухайлбал, зөвхөн Их Британид л гэхэл өдөрт 1,000 орчим хүн токсоплазмын халдвар авдаг гэж судалгаагаар тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн туршилт явуулж үзэхэд тус шимэгч хорхойн халдвар авсан шимпанзе махчин амьтдаас айхгүй болж, тэр бүү хэл өөрсдийг нь ангуучилдаг ирвэсийн үнэрт татагдаж байсан учир уг шимэгч хүний биед орвол тэдний зан авирт тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм.  

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг Хадгалах

Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц

2013 онд Казахстаны Акмола мужийн Калачи хэмээх жижиг тосгоны оршин суугчдын дунд нэгэн нууцлаг өвчин тархах болжээ. Тэдний ихэнх нь нойрноосоо сэрж чадахгүй байснаас гадна дараа өдөр нь сэрэхдээ юу ч санахгүй байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “нойрны өвчин” хэмээн нэрлэж, өвчтөнүүдийн нас, амьдралын хэмнэл, агаарын чанар, хүн амын хэрэглэж буй ус, хоол хүнс гээд бүх л зүйлсийг шинжлэн үзсэн боловч тодорхой шалтгааныг илрүүлж чадаагүй юм. Ингээд хэсэг хугацаанд судалгаа явуулсны эцэст Казахстаны засгийн газар тэрхүү нууцлаг өвчин дэлгэрэх болсон гол шалтгааныг олсон гэж үзэж байна. 

Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц Хадгалах

Гладиаторуудын тухай таны мэдэхгүй баримтууд

Эртний Ромын хамгийн алдартай зугаацуулагчид байсан мэсчин боолуудын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Гладиаторуудын тухай таны мэдэхгүй баримтууд Хадгалах

Сансар огторгуй дахь хамгийн хачирхалтай 12 биет

Орчлон ертөнц тэр чигээрээ ер бусын үзэгдлээр дүүрэн. Хачин жигтэй ургамал амьтны төрөл зүйлээс эхлээд байгал эхийн өвөрмөц бүтээлүүд манай гараг дээр оршсоор байхад асар уудам сансрын орон зай хачирхалтай үзэгдлээр дүүрэн байх нь тодорхой биз ээ. Тийм ч учраас сансар судлаачид өдөр бүр шинэ содон зүйл нээн илрүүлсээр л байдаг аж. Тэгвэл огторгуйн орон зай дахь хамгийн тайлагдашгүй зүйлсээс сонирхуулъя. 

Сансар огторгуй дахь хамгийн хачирхалтай 12 биет Хадгалах

Талибаны гарт орохоос өмнөх Афганистаны амьдрал

Афганистан орон өнөөдрийнх шиг үргэлж Талибан эсвэл Исламын улсын дарлалд оршиж байгаагүй. Олон арван жилийн хугацаанд тэнд тогтвортой байдал, хөгжил дэвшил цэцэглэж байсан юм. 

Талибаны гарт орохоос өмнөх Афганистаны амьдрал Хадгалах

Хятадуудыг бишрүүлж буй "хөзрийн хаан" хүү

Энэ хүүгийн үзүүлбэр таныг гайхсандаа суудлаасаа босоход хүргэх вий. Энгийн хөзөр шидэх техникийг тулааны зэвсэг мэт гарамгай  ашиглаж сурсан нэгэн Хятад хүүгийн гайхалтай авъяасыг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Хятадуудыг бишрүүлж буй "хөзрийн хаан" хүү Хадгалах

Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ?

Дориан, Харви, Сэнди гэх мэтээр хар салхийг хүний нэрээр нэрлэдэг. Америкийн зүүн өмнөд эрэгт Дориан хар салхи болж, нэлээд хохирол учруулаад байгаа энэ үед тэрхүү этгээд нэрийг хаанаас, хэн олж өгсөн нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ? Хадгалах

Алдартай дурсгалт газруудын Хятад дахь хуурамч хувилбарууд

Хятадууд аливаа зүйлсийг дуурайлган хийхдээ гаргууд гэдгийг бид бүгд мэднэ. Дээд зэрэглэлийн гар цүнхнээс эхлээд юу тренд болж байна тэр бүгдийг Хятадууд аль хэдийн хийчихсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийгээр аялах Хятад жуулчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэд Европын хотуудаар түлхүү аялаж, түүх соёл, аж амьдралтай нь танилцах болжээ. Харин тэд юм дуурайлган хийх чадвар, Европ руу аялах хоёрыг нэгтгэсэн сайхан санаа олжээ. Одоо Европыг очиж үзэх гэсэн хүслээ заавал тус тив рүү явахгүйгээр өөрийн хөрсөн дээрээс үзэх боломжтой болсон байна (мэдээж зөвхөн зарим хэсгийг ). Тэгвэл Хятадад хийгдсэн Европын 11 дуураймал хот, дурсгалт газруудыг танилцуулъя.

Алдартай дурсгалт газруудын Хятад дахь хуурамч хувилбарууд Хадгалах

Америк дахь 2 өөр ертөнц

Хэдийгээр Калифорни болон Техас нь 1 улсын мужууд боловч гадаад үзэмж болоод соёлын хувьд огт өөр, яг л 2 өөр ертөнц шиг газрууд юм. Бид өнөөдөр тэрхүү 2 өөр ертөнцийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Америк дахь 2 өөр ертөнц Хадгалах

Неандертальчууд устаагүй байсан бол юу болох байсан бэ?

Неандертальчууд гэдэг нь 130,000 – 30,000 жилийн өмнө зүүн Ази, Европын нутгаар амьдарч байсан хүн төрөлхтний нэгэн зүйл юм. Агуйн хүн хэмээн нэрлэгдэх Неандертальчууд нь өргөн, хавтгай дух, богино хөл, өргөн мөртэй байж. Хомо Сапиенс /Homo Sapiens/ буюу хүн төрөлхтөн бидний өвөг дээдсийн өмнөхөн амьдарч байсан тэдгээр хүн дүрстнүүд мөстлөгийн үе хүртэл хоол тэжээл, газар нутгийн төлөө явсаар устаж үгүй болжээ.

Неандертальчууд устаагүй байсан бол юу болох байсан бэ? Хадгалах