Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ?

Дориан, Харви, Сэнди гэх мэтээр хар салхийг хүний нэрээр нэрлэдэг. Америкийн зүүн өмнөд эрэгт Дориан хар салхи болж, нэлээд хохирол учруулаад байгаа энэ үед тэрхүү этгээд нэрийг хаанаас, хэн олж өгсөн нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

Хар салхи яагаад хүний нэртэй байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Христийн шашинд жилийн бүх өдрийг гэгээнтнүүдийн нэрээр нэрлэсэн байдгийг та мэдэх байх. Эрт үед Карибын арлууд орчимд хар салхи дэгдвэл тэр өдрийнх нь гэгээнтний нэрээр хар салхийг нэрлэдэг байж.  Жишээлбэл, 1876, 1928 онуудын 9-р сарын 13-нд Пуэрто Рикод болсон хар салхинд тухайн өдрийн гэгээнтний нэр болох Сан-Филиппийн нэрийг өгч байжээ.

Харин Австралийн цаг уур судлаач 1900-аад онд хар салхийг гэгээнтнүүдийн бус эмэгтэйчүүдийн нэрээр нэрлэх шинэ систем зохиосон бөгөөд 1953 он гэхэд энэхүү системийг АНУ-д албан ёсоор ашиглаж эхэлсэн байна. Харин 1979 оноос эхлэн эрэгтэйчүүдийн нэрээр ч нэрлэх болж. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэрийг хэрхэн сонгодог вэ?

Дэлхийн Цаг уурын байгууллага хар салхинд зориулан нэрнүүдийн жагсаалтыг гаргасан байна. Тэрхүү жагсаалтанд тус бүрдээ 21 нэр бүхий 6 бүлэг байдаг. Тэдгээр нэрүүд нь Q, U, X, Y, Z үсэгтнүүдээс бусад бүх англи үсгүүдээр эхэлдэг байх ёстой бөгөөд жагсаалтын дарааллаар нэрийг нь оноодог ажээ. Яг одоо Америкт болж буй хар салхи Дориан нэрийг авах ээлжтэй байсан бөгөөд он дуустал болох хар салхинуудад Эрин, Фернанд, Габриел, Хумберто гэсэн нэрнүүдийг оноох хуваарьтай байгаа аж.

Товчхондоо бол ямар нэг хар салхи болох бүрт цаг уур судлаачид жагсаалтаас үсгийн дарааллын дагуу нэр авч, хар салхийг нэрлэдэг. Эдгээр нэрнүүд нь салхины хүч, сонин хачин үзэгдлүүдтэй ямар ч хамааралгүй, зүгээр л цаг уурын холбооноос сонгосон нэр байдаг ажээ.

6 жил тутам хар салхины нэрний жагсаалтыг дахин эхнээс нь ашиглаж эхэлдэг. Тэгэхээр энэ жилийн хамгийн эхний Атлантын хар салхийг Андреа гэж нэрлэсэн бөгөөд жагсаалтын дагуу хар салхинуудыг нэрлэсээр яваад дууссаны дараа 2025 оны хамгийн эхний Атлантын хар салхийг дахин Андреа гэж нэрлэнэ гэсэн үг. Гэхдээ жилд болох хар салхины тоо хэт их байвал жагсаалтан дахь нэрнүүдээс бус, Альфагаас эхлээд Омега хүртэл грек цагаан толгойн үсгүүдээс тэрхүү "илүүдэл" хар салхинуудад өгдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()