СААК БАРИМТ

Хуучны байрнууд дахь дараах хачирхалтай шийдлүүд ямар учиртай байсан бэ?

Эртний хуучирсан байшин барилгуудын хажуугаар өнгөрөх үед бид заримдаа юунд хэрэглэдэг, ямар учиртай болох нь ойлгомжгүй зүйлстэй цөөнгүй тааралддаг. Гэхдээ тэр бүгд тухайн үедээ ямар нэг тодорой хэрэгцээ шаардлагаар хийгдсэн байжээ. Бидний амьдралын хэмнэл хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа учир нэгэн цагт хэрэглэдэг байсан зүйлс орчин хувьд танил биш байж болох юм. 

Хуучны байрнууд дахь дараах хачирхалтай шийдлүүд ямар учиртай байсан бэ? Хадгалах

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

Газрын зураг дээр одоо Перс хэмээх нэртэй орон байхгүй. Хэдийгээр Персийн тохой гэж ижил нэртэй газар байгаа хэдий ч энэ бол Перс биш юм. Персийн нэр хэзээ, ямар шалтгаанаар яагаад солигдсон юм бол? Перс яагаад Иран нэртэй болсон бэ?

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ? Хадгалах

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

Хималайн уулсын дунд байрлах эх булгаас Бенгалын булан хүртэл 2400 километр урсах энэхүү мөрөн Хиндү шашинтнуудын гол шүтээн болохоос гадна ойролцоогоор 400 сая хүний ундны усны эх үүсвэр болдог. Сүсэгтнүүд Ганга мөрний ус эмчлэх увдистайгаас гадна мөрөн рүү орсон хүн ариусаж аливаа нүглээс ангижирдаг хэмээн итгэдэг ажээ. 

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл) Хадгалах

Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг"

1449 онд болсон Хятадын Мин гүрэн, Монгол хоорондын зөрчилдөөнийг түүхэнд "Түмүгийн хэрэг" гэдэг. Өнөөгийн Хэбэй мужийн Хуалай дүүрэгт харьяалагдах, Хятадын Их Цагаан хэрэмний ойролцоох Түмүгийн бэхлэлтэд Эсэн тайшаар удирдуулсан Монголын арми тооны хувьд даруй 5 дахин олон Мин улсын армитай хэрхэн тулалдсан тухай дараах мэдээллээс уншаарай.

Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг" Хадгалах

Британид дэлгэрээд буй ер бусын хулгай

Аль нэг газар цахилгааны утас тайрсан хэргийн талаар та сонсох юм бол хэний ч толгойд Британи гэж буухгүй л болов уу. 1990-ээд оны үед зэс утас эрэлт хэрэгцээтэй байсны адилаар одоо ч гэсэн улс орнуудад үүний эрэлт буураагүй хэвээр байгаа бололтой. 

Британид дэлгэрээд буй ер бусын хулгай Хадгалах

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан

Жил бүр 8 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, явган хүний гарцан дээр ширээний теннисний талбайтай, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолтой цор ганц газар бол Герман юм. Тэнд бүр эрчүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байдаг гээд боддоо..  Хүссэн газраа дуртай ундаагаа ууж, амтат хоол зооглох гээд энэ бүх сайхан зүйлсийг зөвхөн Германд л мэдрэх боломжтой гэвэл хэн бүхэнд очиж үзэх хүсэл шууд л төрж байгаа байх, тэгэх ч хэрэгтэй. Харин үүнээсээ өмнө дараах онцлог зүйлсийг нь мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан Хадгалах

Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ

Их Британийн цагаан хоолтон, амьтан хамгаалагч Миа хэмээх бүсгүй 16 туулайг зэрлэг балмад фермерүүдийн хутганаас аварч чадсан хэмээн зарласан байна. Миагийн хэлснээр, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын тулд тэрээр өөрийнхөө амь насыг дэнчин тавьсан бөгөөд фермерүүд түүн рүү буудаж, фермээс зугтах үедээ тэр битүү цусанд будагдсан байсан гэжээ. Хожим нь бүсгүйн зохион байгуулсан арга хэмжээ өөр 100 бөжинг үхэлд хүргэсэн нь тодорхой болсон юм.

Цагаан хоолтон бүсгүй 16 туулайг аврахын тулд 100 туулай золиосложээ Хадгалах

Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл

Дөнгөж төрсөн хүүхэд толгойгоо өргөх, мөлхөх алхах зэрэг хүн болох алхам нь удаан байдаг. Муурын зулзага, унага зэрэг бусад амьтдын хувьд босох алхах зэргийг төрснөөс хэдхэн цагийн дараа сурчихдаг байхад хүүхэд яагаад ингэж уддаг талаар эрдэмтэд судалгаа хийжээ. Хүүхдийн тархины хөгжил нэлээн удаан явагддаг учраас сурах процесс нь удаан байдаг гэнэ. Харин тус судалгааныхаа үеэр эрдэмтэд хүүхэд 1 нас хүртлээ гайхалтай гэмээр чадваруудтай байдгийг олж илрүүлжээ. Хүүхдийн тархи бидний төсөөлж байснаас ч нарийн зохион байгуулалттай байж болох юм. 

Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл Хадгалах

Хэт их ургасан үснээсээ болж үхлийн ирмэгт очоод байсан нохой аврагджээ

Амьтдыг ямар нэгэн өвчин зовлон, зовиураас ангижруулсан түүх бүхэн хүх бүрийн зүрх сэтгэлийг дулаацуулдаг билээ. Тэр нэгэн азтай амьтан бол Элли хэмээх нохой байсан юм. Тэрээр нохдын асрах байранд анх хүргэгдэхдээ танигдахын аргагүй үс ноосондоо баригдсан байжээ. Тиймээс Небраска мужийн хүмүүнлэгийн нийгэмлэгээс Эллиг үс ноосноос нь салгахаар шийдсэн байна. 

Хэт их ургасан үснээсээ болж үхлийн ирмэгт очоод байсан нохой аврагджээ Хадгалах

Хорт хавдрыг хоёр удаа ялсан эрийг бурхан дахин "шагнажээ"

Гайхамшиг хүний амьдралд биеллээ олж болдгийг батлах олон сайхан түүхүүд байдаг билээ. Тэгвэл Орегон мужийн нэгэн залуу 2 удаа хорт хавдраас эдгэрээд зогсохгүй удалгүй сугалаанд 4.6 сая долларын азтан болсныг CNN мэдээлжээ.

Хорт хавдрыг хоёр удаа ялсан эрийг бурхан дахин "шагнажээ" Хадгалах

Охиндоо сахар огт хэрэглүүлэлгүй өсгөсөн ээж (Дэглэм түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?)

Австралийн иргэн Шеннон Купер гэх эмэгтэй охиноо төрүүлснийхээ дараа багаас нь эрүүл зөв хооллохоор шийджээ.  Тэрээр хүүхдийнхээ хүнснээс элсэн чихэр болон чихрийн агууламжтай бүх бүтээгдэхүүнийг анхнаас нь хориглож, бие дэх нүүрстөрөгчийн хэмжээг бууруулахыг зорьсон байна. Түүний энэхүү санааг эрүүл мэндийн байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн төдийлөн дэмжихгүй байсан гэнэ. Тэд энэ нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөлж болзошгүй гэж үзжээ. Өнөөдөр бяцхан Грейс цэцэрлэгт орсон ч тус дэглэмээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа гэнэ. Ингээд нүүрстөрөгчийн агууламжийг хоол хүнснээс хассан хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд ямар байдалтай байгаа талаар сонирхоцгооё.

Охиндоо сахар огт хэрэглүүлэлгүй өсгөсөн ээж (Дэглэм түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?) Хадгалах

33000 жилийн өмнөх "хүн амины хэрэг"-ийн нууцыг тайлжээ

Румыний Трансилваньд орших нэгэн агуйгаас Палеолитын үеийн буюу 33000 жилийн өмнө толгойдоо цохиулж нас барсан хүний гавлын яс олдсон юм. Түүнийг үхэлд хүргэсэн гавлын ясны гэмтэл юунаас болж үүссэн талаар эрдэмтэд сонирхолтой судалгааг хийжээ.

33000 жилийн өмнөх "хүн амины хэрэг"-ийн нууцыг тайлжээ Хадгалах