Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан

Жил бүр 8 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, явган хүний гарцан дээр ширээний теннисний талбайтай, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолтой цор ганц газар бол Герман юм. Тэнд бүр эрчүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байдаг гээд боддоо..  Хүссэн газраа дуртай ундаагаа ууж, амтат хоол зооглох гээд энэ бүх сайхан зүйлсийг зөвхөн Германд л мэдрэх боломжтой гэвэл хэн бүхэнд очиж үзэх хүсэл шууд л төрж байгаа байх, тэгэх ч хэрэгтэй. Харин үүнээсээ өмнө дараах онцлог зүйлсийг нь мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цаг барих

Хэдийгээр энэ нь хэвшмэл ойлголт биш ч ихэнх германчууд энэ зарчмыг баримталдаг. Тэд огтхон ч хожигдох, хэн нэгнийг хүлээлгэх дургүйгээс гадна товлосон цагаасаа хоцорч ирэхэд ихээхэн дургүй байдаг гэнэ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэлд ч хамаатай.

Цаг барих

2 Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан машины зогсоол

Германчууд бүсгүйчүүддээ анхаарал хандуулдаг байдал нь жуулчдын гайхшралыг төрүүлдэг. Энд маш олон зүйл бүсгүйчүүдийн тав тухын төлөө хийгддэг байна. Жишээлбэл: Томоохон худалдааны төвүүдэд бүсгүйчүүдэд зориулсан автомашины зогсоол байдаг бөгөөд дэлгүүрийн орох, гарах хаалганы ойролцоо энэхүү зогсоол нь байрладаг учир их хэмжээний бараа авч явж байсан ч асуудалгүй машиндаа орох боломжтой байдаг аж.

Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан машины зогсоол

3 Эрчүүдэд зориулсан “цэцэрлэг”

Их дэлгүүр болон супермаркетуудад байрлах хүүхдийн тоглоомын төв худалдан авагчдын анхаарлыг татах нь юу л бол. Харин германчууд энэ асуудалд илүү нухацтай хандаж Хамбургт эрчүүдэд зориулсан “цэцэрлэг”-ийг нээсэн байна. Эрчүүд дэлгүүр хэсэх дургүй байдаг гэдгийг хүн бүр мэднэ.

Эхнэрүүдээ дэлгүүрээр тайван хэсэх хооронд нөхрүүд нь эрчүүдийн цэцэрлэгт цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Энэ нь аль аль талдаа давуу талтай юм. Бүсгүйчүүд тайван шоппинг  хийж, харин эрчүүд хоол идэж, шар айраг уугаад сууж байна.

Эрчүүдийн “цэцэрлэг”-т хоёр ажилтан, ном, шинэхэн сонин, сэтгүүл, зурагт, төрөл бүрийн тоглоом бий. Харин бүсгүйчүүд шоппинг хийж дууссаныхаа дараа хүнд цүнхтэйгээ орж, нөхрөө дагуулан гардаг байна.

Эрчүүдэд зориулсан “цэцэрлэг”

4 Герман цагдаа нар өндөр боловсролтой

Цагдаа бол Германы хамгийн хүндтэй мэргэжил юм. Саяхан хийсэн нэгэн судалгаанаас харахад иргэд эмч, ажил олгогчдоос илүү цагдаа нарт итгэдэг болох нь тогтоогджээ. Орон орны хууль сахиулах байгууллагынхан өөр өөрийн гэсэн зорилготой байдаг гэдэгтэй та санал нэгдэх биз.

Герман цагдаа нар өндөр боловсролтой

5 Хялбарчлал

Германы хуучны хотуудаар аялахад гудамжны тэмдгүүд өөр өөр өнгөтэй байх нь түгээмэл. Энэхүү өнгөний ялгаатай байдал нь одоог хүртэл хадгалагдсаар байгаа бөгөөд гол зорилго нь гал түймэр гарах үед ашиглах байжээ. Улаан самбар дээрх тэмдгийг дагавал устай газар луу хүргэдэг байна.

Хялбарчлал

6 Шар айрагны диваажин

Герман бол шар айрагны өлгий нутаг гэдгийг хүн бүр мэднэ. Шар айрганд дурлагсдын хувьд тэнд очно гэдэг гайхалтай билээ. Германчууд жилд нийлээд 8 тэрбум литр шар айргийг уудаг гэсэн судалгаа бий.

Энэхүү оронд та 5.5 мянган төрлийн шар айргийг уух боломжтой. Та хүссэн газраа шар айргийг ууж болох бөгөөд энэ нь огтхон ч хууль зөрчсөн явдал биш. Үүнээс гадна 9-р сард "октоберфест" хэмээх сонирхолтой шар айрагны наадам болдог тэр үед шар айрганд дурлагч 7 сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байна.

Наадам 2 долоо хоногийн турш үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд оролцогчид 6 сая литр шар айргийг ууж, 140 мянган кг зайдас иддэг аж. 

Шар айрагны диваажин

7 Гайхалтай тоглоомын талбай

Германы бүхий л хотуудад энэ төрлийн тоглоомын талбай байдаг бөгөөд энэ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нэг арга юм. Энэхүү талбай нь бүх хотуудад байрладаг ч газар бүр өөр өөр байдаг. Ингээд л бяцхан хүүхдүүд цаг агаарын байдлаас үл хамаарч гэрийнхээ хажууд аюулгүй, чөлөөтэй тоглох боломжтой.

Гайхалтай тоглоомын талбай

8 Тоглож болох ч дүрэм зөрчиж болохгүй

Германчууд иргэдийнхээ аюулгүй байдалд маш ихээр анхаардаг учир сонирхолтой зүйлсийг маш ихээр зохиодог байна. Зарим гарцны дэргэд та ширээний теннис тоглох төхөөрөмжийг харж болох бөгөөд энэ нь улаан гэрэл асахад идэвхжиж, замын нөгөө талд ногоон гэрэл хүлээж буй хүнтэй тоглох боломжтой болдог аж. Тиймээс ногоон гэрэл асах хүртэл та чөлөөтэй тоглож чадна.

Тоглож болох ч дүрэм зөрчиж болохгүй

9 Бяцхан унадаг дугуйчид

Дунд сургуулийн 4-р ангиас эхлэж германы сургуулиудад унадаг дугуйны онолын болон практикийн сургалтыг зохион байгуулдаг байна. Хичээл орох үед цагдаа нар хичээлийн явцыг хянадаг аж.

Хүүхдүүд унадаг дугуйны бүтэц, унадаг дугуйг аюулгүй унах зааврыг суралцдаг гэнэ. Ингээд ерөнхий хичээлийг үзсэний дараа тэд шалгалт өгч, унадаг дугуй унах эрхийн үнэмлэхийг авдаг байна. Хэдийгээр энэ нь заавал шаардлагатай эрх биш боловч герман иргэд энэ эрхээ сургуульд байхдаа авахыг эрмэлздэг ажээ.

Бяцхан унадаг дугуйчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()