СААК БАРИМТ

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд

Эхийн хайртай зүйрлэх зүйл энэ хорвоод үгүй. Хүн ч бай, амьтан ч бай ээж л болсон бол үр зулзаганыхаа төлөө бүхнийг хийх хүсэл төрж, түүнийг энэрэл хайраараа ундаалдаг нь байгалийн жам. Гэхдээ энэхүү байгалийн хууль бүх амьтдад үйлчилдэггүй ажээ. Зарим төрлийн амьтад төрхөөсөө л эхийн хайр гэдгийг мэдэрдэггүй бөгөөд тэд өлсөж үхэхгүйн тулд, эсвэл зэрлэг амьтнаас өөрийгөө аврахын тулд зулзагаа золиослох нь энгийн үзэгдэл. Ингээд амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүдтэй танилцацгаая.

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд Хадгалах

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

Индонезийн Борнео арал дээрх дал модны тосны үйлдвэрийн эрэгтэй ажилчид ойролцоо байх эмсийн хүрээлэнд ирэн хоёр доллар орчим үнээр орангутан бичтэй бэлгийн харилцаанд ордог байсан жигшүүрт хэрэг жилийн өмнө гарч байв. Хөөрхий бичийг 6 жил орчим гинжлэн хорьж, өөрөөс нь хоёр дахин том биетэй эрчүүдэд тушаадаг байсан энэхүү явдал хүн бүрийг цочирдуулсан юм.

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх Хадгалах

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос

Хурим гэдэг хүний амьдралд тохиох хамгийн үнэтэй, нандин мөчийн нэг билээ. Тийм ч учраас гал голомтоо бадраах энэ ёслолыг ихэнх хүмүүс нижгэр тэмдэглэж өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ бүх хүн боломжгүй байж болно, эсвэл өөр сонирхолтой ч байж болох шүү дээ.  Харин 26 настай Сафия Нигард өөрийн сүйт залуу болох Тайлерийн хамтаар Азийн орнуудаар аяалж байхдаа McDonald's-д хуримын ёслолоо хийх ямар байдгийг мэдэхийг хүсжээ. Тэгвэл  McDonald's-ын хурим хэрхэн болж өнгөрдгийг хамтдаа сонирхоцгооё. 

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос Хадгалах

Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу

Эндрю Жонс хэмээх 26 настай энэ залуу зорилгодоо хүрэхийн тулд хэнээс ч илүү тууштай зүтгэж яваа нэгэн. Үүргэвчтэй холбогдсон хиймэл зүрхээ байнга үүрч явах ёстой энэ зоригтой залууг юу ч зогсоож чадахгүй аж. 

Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу Хадгалах

"Чимээгүй хайр" хамгийн үнэ цэнэтэй нь болохыг батлах 5 шалтгаан

20-оос дээш жил хамт амьдарсан хосуудын ердөө 12 хувь нь л цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сонирхолтой нь, энэ олон жилийн шалгуурыг даван туулж чадсан хосууд шинэхэн хосуудаас дутахааргүй  гал халуун байдаг гэсэн байна. Харин бусдын хэл амнаас хол, зөвхөн бие биенээ гэсэн амар тайван байдлыг эрхэмлэдэг хосуудын харилцаа л ийм байдлаар олон жил үргэлжилдэг бөгөөд үүнийг "чимээгүй хайр" хэмээн тодорхойлжээ. Тэгвэл хамгийн бат бэх, тогтвортой, удаан хугацаанд үргэлжлэх харилцааны үндэс болох "чимээгүй хайр"-ын тухай мэдээллийг хүргэе. 

"Чимээгүй хайр" хамгийн үнэ цэнэтэй нь болохыг батлах 5 шалтгаан Хадгалах

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

Дублины нэгэн ахмад дайчин хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнх нь оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ. Гэнэт авсан дотроос тогших чимээ гарч, "би хаана байна, юу болоод байна аа" хэмээн гайхсан шинжтэй ярих талийгаачийн хоолойг сонсоод цугласан олон нир хийтэл инээлдсэн бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр нь "цэргүүдийн хошигнол ийм л байдаг" гэж хэлжээ. 

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ Хадгалах
2019-10-15, 16:46

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд

"Discovery channel" шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар виртуал ертөнцөд 2 төрлийн араатан зохион бүтээж хооронд нь тулалдуулахаар шийджээ. Ингэхдээ бодит амьдрал дээр хэзээ ч тулалдахааргүй амьтдыг сонгон авчээ. Араатан амьтдыг компьютерт оруулахдаа арьс, булчин, яс, хурд, хөдөлгөөн гээд бүх л биеийн онцлогийг тусгаж өгсөн байна. Тулалдах гэж буй араатнуудад ямар нэгэн зохиомол чадвар суулгаагүй бөгөөд тулалдах арга барил, биеийн хүч, хэмжээ, яг л амьдаараа ямар байдаг тэр чигээр нь суулгаж өгчээ. Ийнхүү кибер амьтдын тулааны үр дүн бодит амьдрал дээр хэн нь илүү тулаанч вэ гэдгийг нь харуулж байгаа юм. Үүнийг хамтдаа сонирхоцгооё

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр хамгаалалтан дор амьдардаг 10 хүн

Алдартай, эрх мэдэлтэй болохын хэрээр аюулгүй байдалдаа анхаарал хандуулах шаардлага тулгардаг. Энэ ч утгаараа дэлхий даяар алдартнууд, тэрбумтнууд, эрх мэдэлтнүүд олшрохын хэрээр бие хамгаалагчдын эрэлт ч ихсэж байна. Мэдээж хэрэг нэр алдарт хүрсэн ихэнх хүмүүс тодорхой хэмжээний хамгаалагчтай явдаг ч зарим эрхмүүд бидний төсөөлснөөс ч их хөрөнгө аюулгүй байдалдаа зарцуулдаг байна. Тэгвэл дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай хүмүүсийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн өндөр хамгаалалтан дор амьдардаг 10 хүн Хадгалах

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

Хятадад авто замын дунд эсвэл томоохон хотхон, орчин үеийн худалдааны төвийн талбай дээр хачирхалтай хуучны жижигхэн барилга хааяа тааралддаг. Мэдээж харсан хэн бүхэн яагаад ийм байгаа юм бол оо гэж гайхах нь гарцаагүй. Тэгвэл үүний учрыг мэдэж авцгаая.

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ? Хадгалах
2019-10-14, 16:37

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл

Авто замын тухай ярихад ихэвчлэн хамгийн сайн чанартай, эргэн тойрны харагдах орчин үзэсгэлэнтэй, холын замд явахад үзэх харах зүйлс ихтэй гэх мэтээр давуу талыг нь онцолж ярьдаг. Тэгвэл энэ удаад би өөрийн явсан хамгийн уйтгартай замын тухай ярья. Уг замын онцлог нь хэдэн мянган километрийн турш явахад үзэгдэх орчин огт өөрчлөгдөхгүй, нэг л газраа яваад л байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зам юм. 

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл Хадгалах

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

Дэлхийн улс орнуудад эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн хүйсийг тодорхойлох, өлгийдөн авах, төрсний дараах цээр зэрэг нь харилцан адилгүй байдаг. Энэ нь мэдээж тухайн улсын соёл уламжлал, ёс заншил, итгэл үнэмшилтэй холбоотой юм. Зарим улсад үүнтэй холбоотой уламжлал маш этгээд байдаг бол ижилхэн зан заншилтай улсууд ч цөөнгүй байна.  Ингээд өөр өөр улсын эмэгтэйчүүдээс жирэмслэлттэй холбоотой, шинэ хүүхдээ хүлээн авдаг ёс жаягуудын талаар асууж тодруулсныг та бүхэнд хүргэж байна. 

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд Хадгалах

Эрдэмтдийг 100 гаруй жилийн турш будилуулж буй Тунгускын дэлбэрэлтийн нууц

1908 оны 06 сарын 30-ны өглөө Сибирийн Тунгуска голын орчимд, тэнгэрт ямар нэгэн зүйл асар хүчтэйгээр дэлбэрч, 1300 хавтгай дөрвөлжин километр талбайн 80 гаруй сая мод тэр чигтээ газарт тэгшлэгдсэн байдаг. Уг дэлбэрэлт 1400 километрийн зайд байсан иргэдэд ч харагдсан аж. Тухайн үед тэнгэрт 2 нар гарах адил асар том галт бөмбөлөг үзэгдэж,  аймшигт дуу чимээ бүхий үргэлжилсэн дэлбэрэлтүүд болж, газар дэлхий хуваагдаж бүх зүйл ангал руу унаж буй мэт чичиргээн мэдрэгдсэн гэж тэд ярьжээ. 

Эрдэмтдийг 100 гаруй жилийн турш будилуулж буй Тунгускын дэлбэрэлтийн нууц Хадгалах