Хар тамхины наймаачид шинэ орсон цаснаас болж баригдсан түүх

Тухайн бүс нутгийн хуулиас шалтгаалаад зарим улсуудад каннабис гэртээ тарихыг нь хууль ёсоор зөвшөөрсөн байдаг бол зарим газруудад эсрэгээрээ юм.  Гэвч барууны орнуудад дагаж мөрдөх хэрэгтэй зүйл бол каннабисыг зүй зохист хэмжээгээр нь хэрэглэх. Tэгвэл ихээхэн хэмжээний хар тамхийг нууцаар ургуулж байгаа хэрэгтнүүдийг цагдаагийнхан хэрхэн олж илрүүлж байна вэ?

Хар тамхины наймаачид шинэ орсон цаснаас болж баригдсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнөө үед их хэмжээний "ургац" авах хүсэлтэй хар тамхи борлуулагчид хувийн байшингаа ферм болгон ашиглаж байгаа. Гэхдээ өвлийн цагт тэрхүү байшингуудын дээвэр дээр цас тогтоогүй байдаг тул цагдаа нарт олж илрүүлэхэд маш амархан байдаг гэнэ. 

Хууль бусаар каннабис тарьж байсан этгээдийг Нидерландын цагдаа нар 2015 оны өвөл илрүүлэн баривчилжээ. Өвөл байсан тул хотын байшингуудын дээвэр дээр зузаан цас тогтсон байсан ч нэг л байшин дээр ширхэг ч цас байсангүй. Tэрхүү байшинг сэжиглэн цагдаа нар ортол каннабисын бүхэл бүтэн ферм дээврийн хонгилоос нь олджээ.

Tус байшингийн эзэн каннабисыг сайн ургуулахын тулд дулаан ялгаруулагч гэрлүүд байршуулсан тул илч нь дээвэр дээрх цасыг хайлуулан бусад байшингаас ялгаруулсан нь тэр аж.

Нидерландын цагдаа нар ч гэлтгүй Европын улсуудын хууль сахиулах байгууллага тус аргаар хууль бусаар каннабис ургуулж байгаа хүмүүсийг энэ аргаар илрүүлж байгаа юм. 

Эх сурвалж: The Telegraph

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()