Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн их персингтэй эмэгтэй

55 настай Элайн Девидсон Шотландын нийслэл Эдирбург хотод амьдардаг. Тэр нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй бөгөөд байгалийн гаралтай үнэртний дэлгүүр ажиллуулахын хажуугаар театр урлаг сонирхдог. Эдгээр зүйлсийг сонсоход их хотын энгийн нэгэн оршин суугчийн талаар ярьж буй мэт боловч үнэн хэрэгтээ энэ эмэгтэй Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч юм. Элайн биедээ 11 мянган персингтэй...

Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн их персингтэй эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элайн Девидсон Бразилд төрсөн ба өмнө сувилахуйн салбарт хүчин зүтгэдэг байв. Тэр  1997 онд анхны персингээ хийлгээд олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд түүнээс хойш 3 жилийн дотор 462 болгож нэмсэн байна. Хачирхалтай нь зөвхөн нүүрэндээ л гэхэд 192 персингтэй энэ эмэгтэйн жинхэнэ хобби биеэ цоолуулах болж хувирчээ. 

Элайн өнгөрсөн хугацаанд сар бүр дунджаар 83 шинэ персинг нэмдэг байсан гэнэ. Улмаар энэ сонирхол нь түүнийг Гиннесийн амжилтыг эвдэхэд нөлөөлсөн байна.  Хүмүүс түүний биед хүрч үзэхийн тулд, ойроос харахын тулд дэлгүүрт нь очдог ба зарим нь бүр үнсэж үзэхийг гуйдаг гэнэ. 

Хачирхалтай зүйл персингээр дуусаагүй юм. Тэр өөрийн "эвгүй" гэмээр болж хувирсан гадаад төрхөө хурц нүүр будалт, тод өнгийн үс, гоёл чимэглэлээр сүр хүч оруулдаг байна. Элайн өвөрмөц содон хувцаслах бөгөөд хэд хэдэн шивээстэй ажээ. 

"Персинг хийлгэж өөрийгөө зовох ямар хэрэгтэй байна" гэж боддог хүмүүсийг тэр ятгахад үргэлж бэлэн байдаг гэнэ. Элайны хувьд энэ огтхон ч өвчин, зовлон биш бөгөөд эсрэгээрээ сэтгэл ханамж, тайвшрал өгдөг аж.  Элайн нийт 3 кг жин дарах персинг гоёлуудаа огт авдаггүй, унтахдаа ч зүүгээстэй хэвээр байдаг гэхээр онгоцны буудлын метал шалгагч дээр яадаг бол гэж эргэлзмээр байгаа биз? 

Түүний гадаад төрхөөс харахад экстрем харагдах авч Элайн эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг, архи тамхи хэрэглэдэггүй, эрүүл амьдралын хэв маягтай гэнэ шүү. 

Түүний сонголтыг хэн ч буруутган болиулж чадахгүй бөгөөд нэмэгдсээр байгаа персингийн тоог биедээ зай үлдээгүй тохиолдолд л зогсоох бололтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()