"Чимээгүй хайр" хамгийн үнэ цэнэтэй нь болохыг батлах 5 шалтгаан

20-оос дээш жил хамт амьдарсан хосуудын ердөө 12 хувь нь л цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сонирхолтой нь, энэ олон жилийн шалгуурыг даван туулж чадсан хосууд шинэхэн хосуудаас дутахааргүй  гал халуун байдаг гэсэн байна. Харин бусдын хэл амнаас хол, зөвхөн бие биенээ гэсэн амар тайван байдлыг эрхэмлэдэг хосуудын харилцаа л ийм байдлаар олон жил үргэлжилдэг бөгөөд үүнийг "чимээгүй хайр" хэмээн тодорхойлжээ. Тэгвэл хамгийн бат бэх, тогтвортой, удаан хугацаанд үргэлжлэх харилцааны үндэс болох "чимээгүй хайр"-ын тухай мэдээллийг хүргэе. 

"Чимээгүй хайр" хамгийн үнэ цэнэтэй нь болохыг батлах 5 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чимээгүй хайр гэдэг нь уйтгартай, сул гэсэн үг биш.

Арон Бен-Зев чимээгүй хайр гэдэг нь маргалдах, хардах, санаа зовох зүйлс байдаггүй харилцааг хэлнэ гэж тодорхойлжээ. Гэхдээ дээрх зүйлс байлаа гээд та хоёрын харилцаа тогтворгүй, зогсонги, бүтэхгүй гэсэн үг биш. Мэдээж ямар ч харилцаанд асуудал гардаг ч тайван амгалан харилцааг эрхэмлэдэг хосууд хамт байхдаа аюулгүй, тухтай байдлыг мэдэрч, бие биенээ илүү их таньж мэдэн, цаашдын амьдралаа хамт төлөвлөх боломжтой байдаг. 

Чимээгүй хайр гэдэг нь уйтгартай, сул гэсэн үг биш.

2 Аюулгүй орчин

Судлаач Арт Арон удаан хугацаанд хамт байсан хосууд тайван хэрнээ романтик харилцаатай байдаг тул тэдний тархины үйл ажиллагаа шинэхэн хосуудынхтай адил гэсэн судалгаа гаргажээ. Урт хугацаанд хамт байгаа хосууд бие биеийнхээ асуудалд оролцдоггүй, уурлаж бухимдахгүй, хэн хэнийхээ шүүмжлэлийг хүлээн авдаг, тэвчээртэй, бие биенээ хүндэтгэж чаддаг байна. 

Аюулгүй орчин

3 Итгэлцэл

Чимээгүй хайрын үндэс бол итгэлцэл, хэн хэнийхээ аюулгүй байдалд санаа тавих юм. Өөрөөр хэлбэл, бие биенээ хэзээ ч зовоохгүй байна гэсэн үг. Нэг нэгэндээ түшиг тулгуур болох, сэтгэл санаагаар нь дэмжих, ойлгох, хүндлэх нь жинхэнэ хайрын илрэл болдог. 

Итгэлцэл

4 Романтик

Бид романтик байдал болон дурлалыг хооронд нь ялгах хэрэгтэй болдог. Хүмүүс нэгэндээ татагдаж эхлэхэд хамгийн эхний явагддаг зүйл бол хүсэл тачаал. Хүсэл нь маш түргэн хугацаанд болж өнгөрөх бөгөөд цаашид удаан үргэлжилдэггүй. Харин романтик байдал гэдэг нь удаан хугацаанд үргэлжилж, хосуудын харилцааг илүү дотно, нандин болгодог зүйл юм. 

Романтик

5 Сэтгэл хөдлөм үйл явдал

Онлайнаар хосоо олдог өнөөгийн амьдралын хэв маягт удаан хугацаанд үргэлжлэх, амар тайван хайр дурлалын харилцааг бий болгоно гэдэг гайхалтай зүйл. Цаг хугацаа өнгөрөх тусам та хамтрагчаа илүү их таньж мэдэн, хамтдаа сонирхолтой зүйлс хийж, сэтгэл хөдлөлөө хуваалцсанаар та 2 харилцаанаасаа маш их аз жаргал мэдрэх болно. 

Сэтгэл хөдлөм үйл явдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()