Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хатан хаан Элизабет, ханхүү Харри болон түүний гэргий Меган нарыг өдийг хүртэл санхүүгийн хувьд дэмжсээр ирсэн ч тэрээр таны бодож байгаа шиг тийм ч баян, чинээлэг хүн биш аж. "The Sunday Times" сэтгүүлд 2016 онд хатан хаан II Элизабетийн нийт хөрөнгө 442,92 сая ам доллар бөгөөд орлого нь татвар төлөгчид болон өөр хоёр эх үүсвэрээс бүрддэг гэжээ. Харин энэ сарын 8-ы өдөр ханхүү Харри, түүний гэргий Меган нар хааны удмын гэр бүлээс тусдаа, бие даан амьдарч, санхүүгийн хувьд хараат бус байхаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл хатан хааны гэр бүл орлогоо хэрхэн бүрдүүлдгийг сонирхоцгооё.