"Спартын 300 дайчин"-ы бодит түүх

Хүн бүр үнэхээр 300-хан спарт цэрэг дэлхийн цэрэг дайны түүхэн дэх хамгийн том гайхамшгийг бүтээсэн гэж итгэдэг байсан шүү дээ. Гэвч бодит байдал дээр тэд үүнээс хамаагүй олон байсан бөгөөд зөвхөн хүч чадлыг нь улам хурцатгаж, түүхэнд үлдээхийн тулд л тэднийг 300 байсан гэж бичжээ. Тэгвэл спартчууд яг үнэн хэрэгтээ хэдүүлээ байсан бэ? 

"Спартын 300 дайчин"-ы бодит түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чухамдаа домогт Геродот нь грекийн хот улсуудаар явж 6000 орчим шилдэг дайчдыг цуглуулжээ. Харин спартчууд 300 орчим хүнээс бүрдэх хамгийн жижиг салааг бүрдүүлсэн байна.

Энэхүү тулааны талаарх цорын ганц найдвартай эх сурвалж болох "Полимимия"-аас иш татвал: , Аркадиягаас 1000 хүн, Коринтоос 400, Флиунтаас 200, Майкенаас 80. Эдгээр цэргүүд Пелопоннесаас ирсэн байв. Мөн 700 Теспийчүүд, 400 Тебанчууд байв. Нэмж дурдахад, Грекчүүд Опунт нутгийнхнаас 1000 цэргийн тусламж авсан..." гэх мэт. Энгийн арифметик тооцоогоор бид 5200 дайчин байсныг олж мэдэх юм.

Тулааны үеэр Грекчүүд бүх хүчээ нарийхан хавцалд төвлөрүүлэн тосож байлдсан тул Персүүдэд ихээхэн хохирол учруулж, өөрсдийн хохирлоо хурдан хугацаанд шинэ хүчээр сэлбэх боломжтой байжээ. Эцэст нь Персүүд хавцлаар нэвтрэн гарах үед Леонидас үлдсэн бараг бүх хүчээ илгээсэн бөгөөд тэдгээр нь зөврөн Спартчууд, Теспианууд, Тебанууд байжээ. 

Нэмж дурдахад, спартчуудыг дагалдан явсан халотууд (боолууд) тулаанд оролцсон гэсэн таамаглал байгаа юм. Геродотын тэмдэглэлээс үзвэл, нэг Спарт цэргийг ихэвчлэн 7 хүртэлх тооны хөнгөн явган цэрэг даган явсан бололтой.

Харамсалтай нь зөвхөн Спартчууд л дэлхийн түүхэнд бичигдэх, бусад Грекийн баатрууд ул мөргүй мартагдсан байна. Хэрэв Термопилагийн тулалдаанд үрэгдсэн бүх Грекүүдийг тооцвол: 300 спартчууд, хавцал дотор амь үрэгдсэн мянга мянган грекчүүд, аврахаар явсан хоёр мянга, түүнчлэн Фива, Феспиусаас хоёр мянган цэрэг байна.

Яагаад ч юм Спартчуудаас бусад дайчдыг тулааны талбарт баатарлагаар үхсэн гэж хэн ч төсөөлөөгүй байв.  Леонидасын удирдсан Спарт дайчид цэргийн нэр хүндийн дүрмийн дагуу ухрах боломжгүй байв. Тэд бусдыгаа бодвол мэргэжлийн байсан бөгөөд үүргээ эцсээ хүртэл биелүүлэх ёстой байсан юм. Гэхдээ тэдний холбоотнуудад ийм үүрэг байгаагүй. 

Гэсэн хэдий ч Спартчууд ч тэр, бусад Грекчүүд ч тэр түүхэнд үлдэхээр үнэхээр том гавьяа байгуулсантай маргах боломжгүй. Учир нь тэднийг "үхэшгүй" хочит Ксерксийн элит анги тэргүүтэй 200 мянган Перс цэргүүд эсэргүүцэж байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн энэ тулаанд 20 мянга орчим персүүд амиа алджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()