СААК БАРИМТ

Судлаачид одоо ч нууцыг нь тайлж чадахгүй байгаа хачирхалтай 9 газар

Бидний амьдран буй хорвоо дэлхий нь өөрийн ер бусын байгаль, тайлж ойлгоход хэцүү үзэгдэл зэргээрээ бид бүхнийгээ гайхуулж дуусашгүй мэт.  Нуурын ус хаашаа нь мэдэгдэхгүй алга болох, голын ус нь буцалж байгаа мэт халуун байх зэрэг олон янзын тайлагдашгүй нууцыг эрдэмтэд маань тайлах гэж оролдсоор л байна. Одоо та бүхэнд сонирхуулах ер бусын газрууд нь ямар нэг хаалттай бүс, эсвэл очихын аргагүй нутаг биш учраас та өөрийн биеэр очиж , хорвоогийн сонирхолтой нууцыг нүдээрээ харах боломжтой юм шүү.

Судлаачид одоо ч нууцыг нь тайлж чадахгүй байгаа хачирхалтай 9 газар Хадгалах
2020-02-23, 12:06

Хятадын сайн дурынхан коронавирусээс болж хаягдсан тэжээвэр амьтдыг аварч байна

Хэдийгээр Хятад улсад коронавирусын тархалт буурч байгаа ч Ухань хотод хөл хорио тогтоосон хэвээр байгаа билээ. Хотыг бүхэлд нь хааж, мянга мянган иргэд эмнэлэг болон хорио цээрийн бүсэд оршиж байна. Үүний хамтаар олон тооны гэрийн тэжээвэр амьтад эздийгээ эмнэлэгт хүргэгдсэн, хориотой бүсэд байгаа болон хот руу орж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар гэртээ түгжигдэн үлджээ. Бүлэг амьтан хамгаалагчид сайн дурын хөдөлгөөн зохион байгуулж, амьтдыг асарч хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.

Хятадын сайн дурынхан коронавирусээс болж хаягдсан тэжээвэр амьтдыг аварч байна Хадгалах

Японы минималистууд хэрхэн амьдардаг вэ?

Зэн Буддизмын өдөр тутмын амьдралыг хялбарчлах санаанд тулгуурласан минималист хэв маягийг Япончууд түгээмэл мөрддөг. Товчхондоо энэ нь эд хогшил бага байх тусмаа илүү амар тайван амьдардаг гэсэн санаа юм. Нөгөө талаар минималист хэв маяг нь илүү зардал багатай. Ялангуяа Япон шиг газар хөдлөлт их болдог улсад хүнд, овор хэмжээ ихтэй тавилгатай байна гэдэг утгагүй зүйл. 

Японы минималистууд хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Кубын удирдагч Фидель Кастрог хөнөөх гээд бүтэлгүйтсэн хамгийн хачирхалтай оролдлогууд

Кубын удирдагч Фидель Кастрогийн амь насыг хороох гэсэн 637 удаагийн оролдлого хийсэн гэдэг яриа бий. Эдгээр оролдлогууд бүгд бүтэлгүйтэж, тэрбээр ойр дотнынхон, найз нөхдийнхөө хүрээлэл дунд байсаар насны эцэслэсэн билээ. Кастро нь Америкийн хэд хэдэн ерөнхийлөгчөөс илүү урт насалж, олон янзын өвчин зовлонг давж байсан хүн юм. Ингээд түүний амийг хорлох гэсэн гэсэн тусгай албадын хэд хэдэн оролдлогын тухай сонирхуулъя.

Кубын удирдагч Фидель Кастрог хөнөөх гээд бүтэлгүйтсэн хамгийн хачирхалтай оролдлогууд Хадгалах
2020-02-21, 17:01

Нойрсож буй гүнжийн үлгэрийн "сэтгэлд сэвтэй" нууц

Диснейн ихэнх кинонууд аз жаргалтай төгсдөг. Гүнж нар үргэлж үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй байдаг. Үүнээс гадна тэд хэнийг ч дурлуулахаар уянгалаг хоолойтой, харин ханхүү нар нь үргэлж царайлаг байж таарна. Энэ мэт өгүүлэмж кино болгонд гардаг. Гэхдээ тэд түүхийг өөрчлөх дуртай ажээ. Үүний нэг нь нойрсож буй гүнжийн түүх юм. 

Нойрсож буй гүнжийн үлгэрийн "сэтгэлд сэвтэй" нууц Хадгалах

Хойд Солонгосоос дүрвэсэн охидын нэг өдрийн амьдрал

Ким Кьёнг-ок (Kim Kyeong-ok) 12 настай байхдаа ээжийнхээ хамт Хойд Солонгосоос Хятад руу дүрвэж байжээ. Тухайн үед түүний ээж хилийн чанадад ажиллах зөвшөөрөл авсан 60 мянган хүний тоонд багтаж чадсан бөгөөд бага охиноо хамт авч явахаар шийдсэн байна. Харин одоо Кьёнг-ок 21 настай, Өмнөд Солонгост аж төрж байна. Тэрээр улсаасаа дүрвэх ямар хэцүү байсан, өнгөрсөн хугацаанд юу үзэж туулсан, өмнөдийнхөн түүнд хэрхэн ханддаг талаар гэрэл зурагчин Кейтлин О’Хара (Caitlin O'Hare)-тай хуваалцжээ. Тэрээр О’Харагийн 2015 оны гэрэл зургийн төслийн гол дүр болсон юм. 

Хойд Солонгосоос дүрвэсэн охидын нэг өдрийн амьдрал Хадгалах

Шүтээнийхээ төлөө өөрийгөө зориулсан "галзуу" фэнүүдийн амьдрал

Хүн бүрд өөрийн гэсэн дуртай номын баатар, киноны дүр, алдарт од байдаг байх. Харин шүтээнийхээ төлөө бүх л цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулдаг хүмүүс цөөнгүй байдаг аж. Товчхондоо тэдний тухайн алдартан, гол дүрийн баатрыг шүтэн бишрэх үйлдэл хэрээс хэтэрсэн гэж болох юм. Ямартай ч үүнээсээ тэд хэмжээлшгүй их аз жаргал, тайвшрал авдаг хэмээн зөвтгөдөг. 

Шүтээнийхээ төлөө өөрийгөө зориулсан "галзуу" фэнүүдийн амьдрал Хадгалах

Гарал үүсэл нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байгаа дэлхийн 10 үндэстэн

Хэдийгээр түүхчид, угсаатан судлаач нар асар их зүтгэл гарган янз бүрийн үндэстэн угсаатны тухай олон сонирхолтой зүйлийг олж илрүүлсэн боловч дор дурдах үндэстэн ард түмний тухай, тэдний гарал үүсэл, түүхийн тухай бидний үл мэдэх зүйл олон байдаг аж. 

Гарал үүсэл нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байгаа дэлхийн 10 үндэстэн Хадгалах
2020-02-19, 11:32

60 жилийн өмнө нэгэн сурагчийн гээсэн цүнхийг олоод нээж үзтэл...

2019 оны 5-р сарын 30-нд АНУ-ын Хойд Кантоны нэгэн ахлах сургуулийн харуул Чес Пайл сургуулийн фэйсбүүк хуудас дээр цүнх оллоо гэсэн пост оруулжээ. Хачирхалтай нь, цүнхний эзэн Патти Румфл хэмээх эмэгтэй байсан бөгөөд 1957 онд цүнхээ орхиж, мартсан нь тогтоогдсон байна. Түүний цүнх 60 жилийн дараа олдсон ч, бүсгүй хэдийн хорвоог орхисон байлаа. 

60 жилийн өмнө нэгэн сурагчийн гээсэн цүнхийг олоод нээж үзтэл... Хадгалах

Орчин цагийн залуусын соёлын хамгийн этгээд 10 төлөөлөл

Төрөл бүрийн шивээстэй, эсвэл биеэрээ дүүрэн пирсингтэй хүмүүс, урт үстэй металлистууд, хүзүүгээрээ дүүрэн гинжтэй, готууд, хиппи төрлийн хүмүүс гээд этгээд өвөрмөц хэв маяг, соёл бүхий хүмүүсийг та бүхэн бодитоор биш ч цахим сүлжээгээр олон удаа харж байсан байх. Дэлхийн өнцөг булан бүрд нэгэн үзэл суртал дор нэгдэж, түүнийгээ этгээд хувцаслалт, гадаад төрх, сонсдог хөгжмийн урсгалаараа илэрхийлдэг соёлын томоохон бүлэглэлүүд газар авсаар байна. Ингээд бидний эринд оршиж буй хачирхалтай соёлуудтай танилцацгаая. 

Орчин цагийн залуусын соёлын хамгийн этгээд 10 төлөөлөл Хадгалах

Хүүхдийн төрсөн өдрийг яагаад заавал тэмдэглэх ёстой вэ?

Хүүхдийн төрсөн өдөр ойртоход зарим эцэг эхчүүд баяр хөөр болж, төрсөн өдрийн баярыг мартагдахааргүй сайхан тэмдэглэх гэж сэтгэл гарган бэлддэг бол зарим нь эсрэгээрээ огт тоохгүй өнгөрөөдөг. Харин хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ингээд хүүхдийн төрсөн өдрийг яагаад тэмдэглэж байх ёстойг хамтдаа мэдэж авцгаая. 

Хүүхдийн төрсөн өдрийг яагаад заавал тэмдэглэх ёстой вэ? Хадгалах

12 настай хүү хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулж хувийн сургууль нээжээ

Дунд ангийн 12 настай Леонардо Никанор Квинтерос хэмээх хүү бага орлоготой айлын хүүхдүүдэд зориулан сургууль байгуулжээ. Өмнө нь тэрээр  Аргентины Позито хотын Лас Пиедритас I, II дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах  санаачлага гаргаж байв. Улмаар гэрийнхэн нь дэмжиж тэрээр эмээгийнхээ арын хашаанд сургуулиа байгуулжээ. Түүний сургууль албан ёсны зөвшөөрөлтэй биш ч гэсэн 36 хүүхэд тэнд суралцдаг байна. 

12 настай хүү хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулж хувийн сургууль нээжээ Хадгалах