Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC)-оос тус улсын монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг шалгах явцдаа Alphabet, Amazon, Apple, Facebook, Microsoft зэрэг томоохон компаниудыг 2010-2019 онуудад өөрт нэгтгэсэн жижиг компаниудын тухай мэдээллээ ил болгохыг шаардлаа. Ингэснээрээ шударга өрсөлдөөн явагдаж байгаа эсэхийг төрийн байгууллагууд хянах боломжтой болохоос гадна технологийн зах зээл илүү нээлттэй болж, хэрэглэгчдэд ашигтай өрсөлдөөн бий болох юм. Энэ хүрээнд томоохон компаниуд шинээр цэцэглэж буй бизнес, жижиг компаниудыг хэрхэн өөртөө нэгтгэж, залгисан талаарх хэд хэдэн жишээг та бүхэнд сонирхуулъя.