"Дурлалаасаа болж сохорсон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй аллагыг үйлдсэн бүсгүй

Цуврал алуурчин, зэрлэг балмад хүчирхийлэгчийн тухай сэтгэл сэрдхийлгэм түүх, болсон явдлууд тоо тоймгүй олон байдаг. Тэдний түүхийг сонсох бүрд толгойд нь ямар бодол эргэлдэж байсан юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Харин энэ удаад Сада Абэ хэмээх алуурчин бүсгүйн амьдралын түүхийг та бүхэнд сонирхуулъя. Тэрээр хайртай залуугийнхаа амийг хороож, бэлэг эрхтэнг нь тасалж, цүнхэндээ хийж явдаг байсан нь олон хүнийг цочролд оруулж байсан юм. 

"Дурлалаасаа болж сохорсон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй аллагыг үйлдсэн бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сада Абэ 1905 онд дундаж давхаргын Япон гэр бүлд төрсөн бөгөөд Шигэеси, Кацу Абэ нарын 8 хүүхдийн нэг байсан юм. Тэдний гэр бүл Токиогийн Кандад татами үйлдвэрлэн амьдардаг  байв. Сада айлын бага хүүхэд учир ээжийнхээ хайр халамжид бялхаж өсжээ. Ээж нь охиныхоо бүх зүйлийг зөвшөөрдөг байсан учир охин хориглох, шийтгэх гэх зүйлийг огт мэддэггүй байв. Ингээд ээжийнхээ зөвшөөрөлтэйгөөр Сада хүүхэд байхаасаа эхлэн дуулаачийн болон шямисэн хөгжим дарах сургалтад хамрагдсан байна. Харин тэрхүү сургалтууд нь тухайн үед гейша болон биеэ үнэлэгчидтэй холбоотой байсан юм.

Гейшагийн дүр ирээдүйн алуурчин бүсгүйд маш их таалагддаг байсан бөгөөд тэрээр дууныхаа хичээлд суухын тулд сургуулиасаа зугтаж, гейша нарын нүүр будалт хийдэг байв.

Нэгэн өдөр Садаг  танил нь найзынх нь гэрт хүчиндсэн байна. Тухайн үед Сада 15 нас хүрч байжээ. 

Эл явдлаас хойш Сада маш ихээр өөрчлөгдөж, эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, хичээлээ тасалж, замбараагүй бэлгийн харилцаанд орж, муу хүүхдүүдтэй нөхөрлөх болжээ. Тэр бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийж байсан юм. 1922 онд охиноо засрахгүйг мэдсэн ээж аав нь түүнийг Иокохама дахь гейшагийн сургуульд оруулсан байна.

Гэхдээ хичээлийн эхний өдрүүдэд Сада гейша нарын амьдрал тийм ч хялбар биш болохыг ойлгожээ. Гейша нарын дунд нэр хүндтэй болохын тулд өглөө эрт босож, дуу бүжгийн дугуйланд явж, үйлчлүүлэгчтэй харилцах чадварт суралцах, бусдыг өөртөө татах чадвартай байх ёстой. Ихэнх гейшанууд эртнээс дээрх чадварт суралцаж байсан учир Сада алдартай болох ямар ч боломжгүй байв. Ингээд гейша болохын оронд тэрээр квазигейша буюу өөрөөр хэлбэл биеэ үнэлэгч болсон юм. Тэрээр үйлчлүүлэгчдийн зөвхөн сексийн дур хүслийг л хангадаг байсан аж.

Харамсалтай нь, 5 жилийн дараа бүсгүй тэмбүү өвчин тусжээ. Эмсийн хүрээлэнд тогтмол үзлэг хийдэг байсан учир Сада өвчтэй гэдгээ нуухын тулд өөр өндөр цалинтай ажил олж хийхээр шийдсэн байна. Ингээд тэрээр мэргэжлийн биеэ үнэлэгч болжээ.

Хамгийн анх тэрээр Осаки дүүргийн Тобита эмсийн хүрээлэнд ажиллаж эхлэв. Гэхдээ бүсгүй энэ газар удаан тогтсонгүй. Учир нь түүнийг асуудалтай биеэ үнэлэгч хэмээн үзсэн байна. Тэр үргэлж үйлчлүүлэгчийг хуурч, мөнгө хулгайлж хэд хэдэн удаа зугтаж байсан гэнэ.  2 жилийн дараа Сада эмсийн хүрээлэнг орхиж кафед зөөгчөөр ажиллах болжээ. Мэдээж, зөөгчийн цалин Садад таалагдаагүй учир тэрээр Осака руу явж, дахин биеэ үнэлэгчийн ажил хийж эхэлсэн байна.

Жилийн дараа бүсгүйн ээж нас барж, тэрээр ээжийнхээ шарил дээр очин, аавыгаа эргэхээр Токиог зорив. Мөнгө олохын тулд тэрээр Токиогийн биеэ үнэлэгчидтэй нийлсэн байна. Харин жилийн дараа Садагийн эцгийн бие муудаж, нас барав. 

Ингээд Сада Токиогийн эмсийн хүрээлэнд ажилд орж, Кинносукэ Касахара гэгчтэй танилцжээ. Залууд Сада маш их таалагдаж байсан учир тэр түүнд байшин авч өгөөд зогсохгүй, мөнгөөр хүртэл хангаж байжээ. Гэхдээ бүсгүй мэдээж, илүү ихийг хүсэж эхэлсэн юм. Тэрээр Касахараг эхнэрээсээ салж түүнтэй гэрлэхийг шаардсан байна.

Касахара эхнэрээсээ салахыг хүсэхгүй байсан учир хосуудын харилцаа төгсгөл болов. Ингээд Сада Нагоя руу нүүж, хэсэг хугацаанд дахин зөөгчөөр ажиллажээ. Энэ үед тэрээр профессор, банкир, Японы парламентад нэр дэвших магадлалтай Горо Омия-тай танилцсан байна. Тэд хайр сэтгэлийн харилцаатай болж Омия түүнд рестораны салбарт хүч үзэх санал тавьжээ. Мөн тэрээр бүсгүйн тэмбүү өвчнийг эмчлэх бүх төлбөрийг төлсөн гэнэ.

Омиягийн зөвлөснөөр бүсгүй Китизо Ишидагийн “Ёшида-я” хэмээх ресторанд ажилд оржээ. Сада, Ишида нарын дунд гал халуун харилцаа үүсэж тэдний анхны болзоо 4 хоног үргэлжилсэн байна. Ишида, Сада нар орноосоо огтхон ч босохгүйгээр дөрөв хоногийн турш секс хийсэн аж.

Хожим бүсгүй: "Би залуусын алинд нь ч хайртай байгаагүй. Гэхдээ Ишидагийн тухайд хэлэх муу үг алга.  Тэр  гайхалтай нууц амраг, өөрийн сэтгэлийг ер бусын илэрхийлдэг, сайхан залуу байсан" гэжээ.

Сада Абэгийн түүхээс сэдэвлэсэн “In the Realm of the Senses” киноны хэсэг

Гэвч Ишида эхнэртэй байсан учир хосуудын харилцаа мөн л ээдрээтэй болж эхлэв. Энэ нь бүсгүйн хувьд хүнд цохилт болж тэрээр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж, сэтгэл санааны гүн хямралд оржээ. Тэрээр Ишидатай байхдаа хэмжээлшгүй жаргалтай байдаг байв. Нэгэн арга хэмжээний үеэр Сада гейша нэг эрэгтэй рүү хутга тулгаж байхыг харсан бөгөөд энэ аргыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр шийджээ. Ингээд Ишидатай уулзах ээлжит болзооныхоо үеэр хутга авч, түүний залуугийнхаа хүзүүнд тулгажээ.

"Кити, чи энэ кимоног дуртай үйлчлүүлэгчдээ зориулж өмсөж байсан. Үүнээс чинь болж би чамайг ална хэмээн" Абэ хэлсэн байна.

Болж буй зүйл залууг маш ихээр гайхшруулсан ч түүнд таалагдаж байв. Дараа дараагийн удаа тэрээр Абэг түүн рүү хутга тулгаж, боохыг хүссэн бөгөөд энэ нь түүний сексийн сэрлийг маш ихээр хөдөлгөдөг байв. 

Дур тавих үед Абэ бүс авч Ишидаг боодог байсан бөгөөд энэ нь тэдэнд маш их таалагддаг байсан гэнэ. Гэхдээ ээлжит сексийн дараа Абэг хүзүүнээс нь бүсээ авах үед Ишида гэмтэл авсан байна. Тэрээр 30 ширхэг тайвшруулах эм ууж, өвчингөө намдаасан аж. Их хэмжээний “Бромизовал” уусан Ишида унтахаар хэвтсэн байна. Ийнхүү унтаж байхдаа залуу Абэгаас боохыг хүссэн бөгөөд битгий зогсоорой гэж хэлжээ.

Хэдийгээр Абэ энэ бүхнийг наргиан хэмээн хүлээн авсан ч 1936 оны 5 сарын 18-нд тухайн шөнө Ишидаг боож амь насыг нь хороосон байна. Бүсгүй хайртай залуугийнхаа хажууд хэсэг хугацаанд хэвтсэнийхээ дараа түүний бэлэг эрхтэн, төмсгийг тайрч, хэргийн газраас зугтжээ.

Үүнээс гадна тэр Ишидагийн гар дээр өөрийнхөө нэрийг сараачиж, орны дэвсгэр дээр “Сада болон Кити нар үргэлж хамтдаа" гэж бичээд түүний хувцсыг өмсөөд явжээ. Хайртай залуугийнхаа бэлэг эрхтнийг тэрээр цаасанд боогоод цүнхэндээ хийсэн бөгөөд хожим цагдаа нар түүнээс яагаад энэ хэргийг  хийсэн талаар асуухад:

"Би түүний биеийн хэсгээс жаахан ч болов авахыг хүсэж байсан юм. Түүний толгой, биеийг авч чадахгүй учир надад хамгийн их аз жаргал мэдрүүлдэг хэсгийг авсан" гэжээ.

Цагдаа нар хэсэг хугацаанд Сада Абэг олж чадахгүй байсан ч 1936 оны 5 сарын 19-нд түүний ул мөр олдсон юм. Энэ өдөр бүсгүй дэлгүүр явж, кино үзчихээд Икома уулаас үсэрч амиа хорлох гэж байжээ. Мэдүүлгийн үеэр Абэ хэд хэдэн удаа Исидагаас тасалж авсан бэлэг эрхтэнг амандаа болон үтрээндээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

1936 оны 11-р сарын 25-нд шүүх хурал болж, бүсгүйг буруутай хэмээн үзжээ. Шүүх хурлын үеэр Абэ: "Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол өнгөрсөн амьдралынхаа турш би сексийн гаж донтон мэт байсанд оршино. Надад маш олон эрчүүд байсан ч тэд Ишида шиг сэтгэл хөдлөл, аз жаргалыг надад бэлэглэж байгаагүй" гэжээ. 

Хүн амины хэрэг үйлдсэн, цогцсын эд эрхтэн тасалсан хэргээр Абед 6 жилийн хорих ял оноосон боловч 1940 оны 11-р сарын 10-нд Японы төр Зиммад шилжсэнээр тэрээр жилийн өмнө суллагдсан байна. Эрх чөлөөтэй болсон бүсгүй нэрээ өөрчилж, Сайтама руу шилжиж, нэгэн баян залуутай амьдрах болжээ. Гэвч бүсгүйн түүх Япон даяар тархсан байсан учир залуу тун удалгүй түүний тухай мэдэж, яаралтай харилцаагаа тасалсан байна. Үүнээс хойш бүсгүйн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Садагийн түүхээс сэдэвлэсэн хэд хэдэн кино болон ном зохиол гарч, үргэлж бестселлер болж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()