Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монгол бол бусад улс орнуудаас нэг зүйлээрээ эрс ялгаатай. Тус улс нь нүүдэлчин соёлын хамгийн сүүлчийн нутаг боловч, орчин үеийн амьдралын хэв маягийг шингээсэн хотын соёл ч бас бий. Мөнхөд үргэлжлэх мэт өргөн уудам элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газрууд, замын тэмдэглэгээ ч байхгүй, заримдаа бараг зам ч үгүй газраар давхиж байтал гэнэт хаанаас гараад ирэв гэлтэй амралтын газар харагдана. Ногоон зүлгэн дээр байрлах гэр буудлууд найрсаг үйлчилгээ үзүүлэхээс гадна шөнийн харанхуйд оддын дор, сэвэлзүүр салхинд оройн хоол зооглож суух ер бусын мэдрэмж төрүүлнэ... Монгол орноор аялсан жуулчид ийн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд Монголд зочлох 11 шалтгааныг мөн аяллын сайтад дурдсаныг орчуулан хүргэж байна.