Монголд зочлох 11 шалтгааныг гадаадын жуулчид нэрлэжээ

Монгол бол бусад улс орнуудаас нэг зүйлээрээ эрс ялгаатай. Тус улс нь нүүдэлчин соёлын хамгийн сүүлчийн нутаг боловч, орчин үеийн амьдралын хэв маягийг шингээсэн хотын соёл ч бас бий. Мөнхөд үргэлжлэх мэт өргөн уудам элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газрууд, замын тэмдэглэгээ ч байхгүй, заримдаа бараг зам ч үгүй газраар давхиж байтал гэнэт хаанаас гараад ирэв гэлтэй амралтын газар харагдана. Ногоон зүлгэн дээр байрлах гэр буудлууд найрсаг үйлчилгээ үзүүлэхээс гадна шөнийн харанхуйд оддын дор, сэвэлзүүр салхинд оройн хоол зооглож суух ер бусын мэдрэмж төрүүлнэ... Монгол орноор аялсан жуулчид ийн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд Монголд зочлох 11 шалтгааныг мөн аяллын сайтад дурдсаныг орчуулан хүргэж байна. 

Монголд зочлох 11 шалтгааныг гадаадын жуулчид нэрлэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өргөн уудам хээр тал, цэлмэг тэнгэр

Өөр гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэх цэлгэр уудам орон зай бол Монголыг зорих шалтгааны нэг яах аргагүй мөн. 100 милийн хурдтай өдөржин давхисан ч нэг ч хүн амьтан үзэгдэхгүй байх боломжтой. Монгол орны хөдөө нутагт замын тэмдэг гэх зүйл байхгүй. Нэгээс нөгөөд залгах шороон замаар очих газар хүртлээ эзгүй нутгаар олон цаг давхина. Зарим хэсэгтээ хамаг эд эрхтэн салгаад хаячихмаар бартаатай. 

Өргөн уудам хээр тал, цэлмэг тэнгэр

2 Гол горхи

Монголын хөдөө нутгаар аялахад дэд бүтцийн асуудал маш бэрх. Аяллын замд гол горхи олон тааралдах бөгөөд ихэвчлэн өвдөг татсан гүехэн, нарийн голуудыг өөрийн биеэр гатлах хэрэгтэй болно. Гэхдээ Сэлэнгийн Цагааннуур зэрэг газар нэлээн зориг туршлага шаардсан, ширүүн урсгалтай гол мөрөн ч цөөнгүй бий. Тэндхийн гол нь харьцангуй өргөн, чулуу ихтэйгээс гадна жилээс жилд өөрчлөгдөж байдаг учир яг аль хэсгээр нь гарвал тохиромжтойг нутгийн иргэд ч баттай хэлж чаддаггүй. Оросын УАЗ машин бол энэ улсын хөдөө нутгаар аялахад хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл. Харин унадаг дугуйтай аялагчдын хувьд гол гатлахдаа дугуйгаа унах бус барьж явах хэрэгтэй болно. 

Гол горхи

3 Монгол гэр

Хөдөөгийн Монголчууд гэр хэмээх сууцанд амьдардаг бөгөөд энэ нь налуу дээврийг тойрог хэлбэрийн ханан дээр суурилуулсан, титэм хэлбэртэй харагддаг маш эртний сууц юм. Гэрийн дугуй хэлбэр нь Монголын эрс тэс уур амьсгалд маш сайн зохицдог. Мөн доторх температурын зохицол гайхалтай бөгөөд зуны халуунд сэрүүхэн, өвлийн хүйтэнд дулаахан байдаг. Ялангуяа шөнө унтаж амрахад үнэхээр гайхалтай. 

Монгол гэр

4 Чөлөөтэй бэлчих мал сүрэг

Монгол улс 3,177,899 хүн амтай боловч 66,218,959 толгой малтай. Монголчууд малаа хашдаггүй, харин өөрсдөө дагаж, хариулж явдаг. Говь нутгаар явахад хонь ямаа тэмээ зэрэгтэй тааралдах нь энгийн л үзэгдэл. Та өдөржин аялахдаа сүрэг тэмээтэй тааралдаагүй бол хангалттай сайн яваагүй байна гэсэн үг. 

Чөлөөтэй бэлчих мал сүрэг

5 Чингис хаан архи

Дотоодод үйлдвэрлэгдсэн энэхүү архи нь шар, хар, платиниум гэсэн 3  төрөл байдаг бөгөөд маш хямд буюу нэг шил нь 5 орчим доллараар зарагддаг. Уухад харьцангуй зөөлөн ба захын дэлгүүрээс ч авах боломжтой. UFC групп Чингис архийг үйлдвэрлэдэг бөгөөд Монголын талд ургадаг улаан буудайнаас гарган авдаг. Дараа нь 6 удаа нэрж, нүүрс, кварц, алмааз эрдэнэ, хар сувд, мөнгөний тусламжтайгаар 10 хоногийн турш шүүж, цэвэр архи гаргадаг аж. Мөн Монголын сүүлийн эзэн хааны ордон байсан Богд уулын ариун булгаас дээж авч хийдэг байна. 

Чингис хаан архи

6 Зам дээр тааралдах овоо

Холын замд явахад хамгийн их тааралдах зүйл бол дов толгод дээр барьсан чулуун овоонууд юм. Энэ нь Монголын уламжлалт шашин болох бөө мөргөлөөс улбаатай бөгөөд чулууг овоолж тавиад мод босгон, хадаг уяж тахидаг. Овоог байгал дэлхий, тэнгэр, бурхан шүтээний хамгийн энгийн дүрслэл гэж ойлгодог бөгөөд залбирахдаа цагийн зүүний дагуу 3 удаа тойрдог. Мөн чулуу, хадаг, сүү, мөнгө эсвэл шил архи ч өргөж болдог. 

Зам дээр тааралдах овоо

7 Говь цөл

Өргөн уудам нутгийг хамрах энэхүү эзгүй элсэн цөлд салхи секундэд 30-40 миль салхилдаг бөгөөд олон тооны үлэг гүрвэлийн яс олддог газар юм. Температур 35 градус дотор хэлбэлзэх ба говийн хүмүүс ихэвчлэн хүчирхэг, найрсаг мэт санагдсан. Цөл дундуур дугуйгаар явах бараг л боломжгүй. Ойгүйжилт, бэлчээрийн даац хэтэрсэн, хүний буруутай үйл ажиллагаа зэргээс үүдэн энд цөлжилт улам бүр газар авсаар байгаа. 

Говь цөл

8 Хүүхдийн баяр

Монголчууд жил бүр 6 сарын 1-ний хүүхдийн баярыг орон даяар албан ёсоор тэмдэглэдэг. Учир нь 18-аас доош насныхан тус улсын хүн амын 3/1-ийг эзэлдэг. Хүүхдийн баяраар улс даяар 1 өдөр амарч баяраа тэмдэглэн  өнгөрөөдөг. Жишээ нь Мөрөн хотод төв талбай дээр багт наадам зохиогдож, хийлдэг цайз, дугуй гээд хүүхдийн тоглоомууд дүүрдэг. Бас хүүхдүүд дугуй, стүкер унан талбайн захаар тоглож байсан. 

Хүүхдийн баяр

9 Орон нутгийн хүүхдүүд

Дугуй бол эрх чөлөө тусгаар тогтнолын нэг бэлгэ тэмдэг, залуусын унаа гэдэг. Монголын орон нутгуудад дугуйтай хүүхдүүдийн бүлэг байдаг бөгөөд 3-6 өсвөр насны дугуй унасан хүүхэд жуулчдыг сонирхон очиж уулздаг. Тэд маш сониуч учир хэн нэгэн жуулчин ганцаараа дугуйтай явж байвал бүгд нийлээд тойрч авна. Монгол хүүхдүүд их зоригтой. Тэд амралтын газруудаар очиж, хоол идэж байхад майхны өмнө зогсон инээлдэж, зайрмагаа хуваалцаж, жуулчдад майхангаа барихад хүртэл тусална. Тэд бол тосгоны элчин сайдууд л гэсэн үг. 

Орон нутгийн хүүхдүүд

10 Зочломтгой зан

Монголчууд энгийн нэг жуулчныг ч гэртээ оруулж дайлдаг маш зочломтгой, найрсаг хүмүүс. Тэдний гэрт зочлохдоо анхаарах хэд хэдэн зүйлс бий. Нэгдүгээрт, орохдоо гэрийн босгон дээр гишгэж болохгүй. Мөн шүгэлдэх эсвэл хуруугаараа юм руу заахаас аль болох сэргийлээрэй. Гэрийн эздийн хийж өгч буй хоол хүнсийг заавал хүлээн авч, идэж дуусгах хэрэгтэй. Гарцаагүй амттай байдаг юм. 

Зочломтгой зан

11 Улаанбаатар хот

Хөдөө нутгаар аялж, байгалийн сайхан, нүүдлийн соёлтой танилцаж дууссан бол хотын соёл, аж амьдралтай нь танилцах хэрэгтэй. Хүн амын 45 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Миний буудалласан "Springs" зочид буудлын ажилчид маш сайн англиар ярьдаг байсан учир надад хотыг судлахад их тус болсон. Нийслэл хотод жуулчид Чингисийн талбай, Богд хааны өвлийн ордон болон олон тооны музей үзэх боломжтой. Харин орчин үеийн, өндөр зэрэглэлийн зочид буудалд буухыг хүсвэл  Шангри-Ла Малл-ыг сонгоорой. 

Улаанбаатар хот

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()