Хойд Солонгосын нийгэмд бугшсан хар тамхины хэрэглээний талаар нууцлаг баримтууд

2020-03-25, 13:55
5,385

Хойд Солонгосын мансууруулах бодисын хэрэглээний тухай албан ёсны статистик тоо баримтыг Засгийн газар нь ил гаргадаггүй боловч 1990-ээд оны хямралын үеэс тэдний амьдралд метамфетамин нэвтэрсэн бөгөөд уг мансууруулах бодисыг баяраар бие биедээ бэлэглэх эсвэл өвчин намдаах эмийн оронд хэрэглэх болжээ. Ялангуяа хаврын баярын үеэр буюу 2 сард метамфетамин эрэлт хэрэгцээ огцом өсөж, өргөн тархдаг байна. 

Хойд Солонгосын нийгэмд бугшсан хар тамхины хэрэглээний талаар нууцлаг баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ЗХУ-ын задралын дараагаас хямралд өртөж эхэлсэн Хойд Солонгосын засгийн газар эдийн засгаа дэмжих төрөл бүрийн арга хэмжээ авч байсны нэг нь метамфетамин үйлдвэрлэж гадагшаа экспортлох явдал байв.  АНУ-ын хүний эрхийн хорооны мэдээлснээр тэд энэ үйлдвэрлэсэн бодисоо Хятадаар дамжуулан Японы якуза болон бусад гэмт хэргийн бүлэглэлүүдэд зардаг байжээ.

2000 оноос эдийн засаг бага зэрэг сайжрах үеэр үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс багасган, экспортоо зогсоосон боловч уг бодис дотоодын зах зээл дээр өргөн тархсан байв. Мансууруулах бодис ихээр үйлдвэрлэж байх үед улсын үйлдвэрт ажиллаж байгаад дараа нь халагдсан хүмүүс амьдрахын эрхэнд өөрийн бизнесээ эхлүүлж, бүтээгдэхүүн нь  орон нутгийн зах зээл дээр гарч ирсэн нь энэ юм. Гэхдээ эдгээр хүмүүс нь хаанаас үндсэн түүхий эд болох мета-г олж авч байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Хойд Солонгосоос Хятадад зугтан ирсэн 44 настай Пак Кён Ок нь өөрийгөө хэрхэн энэ мансууруулах бодисын наймаанд оролцож явсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байдаг ба 2000 оны дунд үеэс нүүрсний уурхайн ажилчдад цалин мөнгө олгохоо больсноор олон зуун хүн амьдрах арга бололцоогүй болж эхэлжээ. Хоолны мөнгөө олохын тулд Пак Кён Ок олдсон ажил болгоныг хийж байгаад нэгэн жижигхэн мухлаг байгуулан, зарж болох бүх л зүйлийг борлуулж байв.

2007 онд тэрээр нөхрөөсөө салж, тахир дутуу хүүхэдтэйгээ үлдсэнээс хойш амьдрахын эрхэнд метамфетамин зарахаар шийдсэн байна.

Тэрээр Чонжин хэмээх боомтоос нэг грамм метамфетаминыг 15 доллараар авч чихрийн цаасанд боон нууж авчраад нутгийн чанар муутай адил бодистой холин 12 ширхэг доз болгон хуваагаад  унадаг дугуйн дэлгүүрт зарж ашиг олдог байсан гэнэ. Гэсэн хэдий ч энэ мөнгө нь гэртээ будаа, нүүрс авахаас өөр зүйлд хүрэлцэхгүй байлаа.

Пакын үйлчлүүлэгч нар нь энгийн иргэд, ажилдаа болон сургуульдаа явахын өмнө эрч хүч авах гэсэн бодолтой хүмүүс. Тэдний зарим нэг нь хэвийн сайхан хооллож ундлах боломж муутай учир өлссөн байдлаа дарах гэж мансууруулах бодис хэрэглэнэ. Яваандаа энэ бодис нутгийнхны хувьд бараг л өглөөний кофе мэт болж хувирсан бөгөөд хэн нэгнийдээ зочлох үед “цай уух уу “гэхийн оронд  “үнэрлэх үү” гэж асуух нь хэвийн үзэгдэл болжээ.

2010 он бол энэ бодисын хэрэглээний оргил үе бөгөөд  тухайн үед энэ улсын анагаах ухааны систем нь бүрэн хямарч, олдохоо байсан янз бүрийн эмийг зөвхөн опиат болон метамфетаминаар л орлуулж байлаа. Удалгүй өвчтөнүүд мансууруулах бодист бүрэн орж, эдгэж эрүүл болсон хойноо ч шаардлагатай дозоор хэрэглэдэг, хайдаг болсон байна.

Одоо метамфетаминийг залуучууд голчлон хэрэглэх бөгөөд сургуулийн сурагч, оюутнууд төдийгүй цэргийн залуусын дунд ч энэ бодис ихэд алдаршсан, чухал хэрэгтэй бараа болжээ. Гэхдээ цэргийнхэн энэ бодисыг хэрэглэх гэж биш харин худалдаж наймаалцан мөнгө олох гэж, хасагдаж багассан цалин мөнгөндөө нэмэрлэх гэж худалддаг байна. 

Radio Free Asia сэтгүүлийн 2018 онд мэдэгдсэнээр бол Солонгос улсад цэргийн хүнийг нэгжиж, үзлэг хийдэггүй учраас тус улсын цэрэг офицерууд нь ихэнхдээ эл хэргийн хамсаатан, борлуулагч байдаг.

Хойд Солонгосын дотоод амьдралын тухай мэдээг бид зөвхөн тухайн улсаас зугтан ирсэн хүмүүсээс л сонсдог бөгөөд сүүлийн үед тус улс дахь мансууруулах бодисын хэрэглээ багассан гэж зарим судлаачид үзэж байгаа. Харин засгийн газраас үүнтэй тэмцэж хянаж чадсан уу эсвэл нийлүүлэгч хэрэглэгчид илүү нууцлалтай ажиллаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Тус улсын эрх баригчдын зүгээс мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдал огт байхгүй хэмээн мэдэгдэж, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүмүүсийн шууд сэтгэцийн эмнэлэгт хүргэнэ гэсэн анхааруулга өгсөөр байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()