СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнтэй харагдахын тулд өөрийгөө золиослосон бүсгүй

Венесуэлийн модель 7 жилийн турш корсет зүүж 50 см-ийн бэлхүүстэй болсон ба 4 удаа хөхний мэс засал, 2 удаа хамрын мэс засал хийлгээд зогсохгүй бүх шүдээ авахуулан дахин суулгаснаар түүний бие төгс гэж хэлж болохоор болжээ. Түүний бодлоор бол эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй болохын тулд гоо сайхны хагалгаанд орох ёстой ажээ. 

Үзэсгэлэнтэй харагдахын тулд өөрийгөө золиослосон бүсгүй Хадгалах

Хятадууд биднийг хэрхэн тагнадаг вэ?

Эдийн засаг, цэрэг арми, техник технологийн хөгжил дэвшлээрээ дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орнуудын зүг анхаарлаа хандуулахыг чухалчлах болсон. Түүнчлэн АНУ-д гэхэд хятадын 103 тагнуулын ажилтан ажил үүргээ биелүүлдэг болох нь тогтоогждээ. Тэдний ямар зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж буй нь одоогоор тодорхой биш байгаа юм. Тэгвэл хамтдаа тэдний тагнуулчид ажлаа хэрхэн хийдэг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

Хятадууд биднийг хэрхэн тагнадаг вэ? Хадгалах

Чонын тухай баримтууд

Монголчууд бидний байгаль дэлхий хамгийн Хийморьтой амьтан хэмээн бишрэн хүндэлдэг "Чоно" хэмээх энэ амьтаны тухай сонирхолтой 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна. Энд чонын төрөл болон түүний зан авирын талаар илүүтэй бичсэн байгаа. Сүүлийн үед манай эрчүүд Чонын авд их явдаг болсон тул энэ мэдээлэл таалагдах биз ээ.

Чонын тухай баримтууд Хадгалах

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй 12 амьтан

Байгаль эхийн бүтээл болсон амьтад бүхэн өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Түүнээс гадна харах төдийд л хайр хүрч, базаад авмаар өхөөрдөм амьтад байхад, хазаад авах болов уу хэмээн эрхгүй айдас төрүүлэм хэрцгий догшин амьтад ч цөөнгүй юм. Гэвч харахад хөөрхөн хэдий ч, хазуулж, халдахад аминд хүрэх амьтад байдаг байна. Ийнхүү бид та бүхэндээ хэний ч санаанд багтахгүй хамгийн аюултай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна.

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй  12 амьтан Хадгалах

Гуч хүрэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар

Нэг л амьдрах насандаа ертөнцийн сайхантай танилцаж, орон орны ёс заншлыг мэдэж, байгаль, эх дэлхийн гоо үзэсгэлэнг бие, сэтгэлээрээ мэдрэх сайхан биш гэж үү? Дасал болсон газраасаа хөндийрч, адал явдлаар дүүрэн газрууд руу аялж яагаад болохгүй гэж? Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд заавал очиж, үзэх ёстой дэлхийн хамгийн гайхалтай газруудын тухай өгүүлэх болно. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая. 

Гуч хүрэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар Хадгалах

Фэйсбүүкийн үнэн төрхийг ажилчид нь илчилжээ

Жилд дунджаар 125 мянган долларын цалинтай фэйсбүүкийн ажилчид хэдий бидэнд жаргалтай мэт санагддаг ч, тус компанид ажиллах тийм ч мөрөөдөөд байхаар зүйл биш ажээ. Фэйсбүүкийн ажилчдаас авсан судалгаанаас үндэслэсэн уг мэдээллийг бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Фэйсбүүкийн үнэн төрхийг ажилчид нь илчилжээ Хадгалах

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ?

Дэлхий даяар сая сая үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж буй Олимпын наадам ирэх сарын 8-нд дуусах билээ. Энэ үеэр олон улсын шилдгийн шилдгээр сонгогдон шигшигдэж Токио хотыг зорин ирсэн тамирчид өөрсдийнхөө авьяас чадварыг батлан харуулахаас гадна улс, орныхоо нэрийг дэлхий нийтэд гаргаж, аварга болох зорилго тээн ирсэн нь гарцаагүй. Бид эдгээр тамирчдын чадварыг тэмцээний шийдвэрлэх мөчид л олж хардаг учир энгийн үед хэчнээн их тэсвэр тэвчээр шаардсан, заримдаа бүр төсөөлөхийн аргагүй хачирхалтай амьдрал туулдгийг нь мэддэггүй. Та бүхэн эндээс тамирчдын хүч хөдөлмөрийг бишрэм зургуудыг хүлээн авч үзээрэй!

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

Шар тайлах аргууд

Ганц олдох амьдралд сэтгэл хєдлєх агшин, аз жаргалтай мєчvvд маргаангvй олон тохиолддог. Тэр болгонд хvч нэмж, тэмдэглэлт єдрvvдийг улам сэтгэлийн хєдлєлтэй, улам цалгисан болгоход тусалдаг ганц идээ нь согтууруулах ундаа билээ. Хэтрvvлэн хэрэглэхгvй л бол, аливаа баяр ёслолыг адкогольгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Тэгвэл та бидний дунд архийг vнэртэх тєдийд л согтож, амссаныхаа маргааш нь vхтлээ шартдаг хvмvvс олон байдаг шvv дээ. Яг тийм хvмvvст, эсвэл зvгээр л уух дуртай хvмvvст зориулсан хэрэгтэй зєвлєгєєг та бvхэнд хvргэж байна. Нийгэм маань тэр чигээрээ архинд живж, дэлхийн тэрбум тэрбум хvмvvс vе vе архийг хэрэглэж байхад бид яагаад шарыг тайлах аргыг хэрэгтэй гэж vзэж болохгvй гэж. Ийм тєрлийн зєвлєгєє, мэдээлэл тэр болон мэдээллийн хэрэгслvvдээр гараад байдаггvй тул, зарим хvнд алт шиг vнэтэй ч байж мэдэх. Ингээд архинаас vvдэлтэй хамгийн гарцаагvй, бас хамгийн таагvй асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар шилмэл арван зєвлємжтэй танилцана уу.
Шар тайлах аргууд Хадгалах
2010-09-01, 18:46

Ээ дээ, энэ Япончууд уу?

Этгээд хачин зүйлс хийдгээрээ алдартай Япончууд бас нэгэн гаж үйлдлээрээ дэлхий ертөнцийг гайхшруулаад байна. Тэр нь ганц бие эрчүүдэд зориулсан “Moé Date” хэмээх найз охин түрээслэх үйлчилгээ юм. Ингээд бид та бүхэндээ тус үйлчилгээний тухай дэлгэрэнгүй танилцуулж байна.

Ээ дээ, энэ Япончууд уу? Хадгалах

Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ

АНУ-ын Охайо мужийн Орегон хотын нэгэн оршин суугч ээжийнх нь найз гэрт нь согтуу орж ирээд, түүнийг зодож байгаа тухай шуурхай албанд хачирхалтай байдлаар мэдээлжээ. Тэрээр уг этгээд ээжид нь гар хүрч байхыг хэд хэдэн удаа харж байсан бөгөөд энэ удаад ээжийг нь хана мөргөтөл хүчтэй цохисон байна. Тэр бүгдийг сонсож байгаа учир цагдаа дуудах боломжгүй байжээ. Иймд охин 2 ч удаа 911 рүү залган, пицца захиалж, хаягаа давтан давтан хэлсээр байжээ. 

Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ Хадгалах

39 эхнэр, 94 хүүхэдтэй Энэтхэг эр

Дэлхийн хамгийн өнөр гэр бүл Энэтхэгт байдаг. Циона Чана (Ziona Chana) бол 67 настай рекордын эзэн билээ. Тэрээр 39 эхнэр, 94 хүүхэд, 14 сүйт бүсгүй, 33 ачтай Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн өрхийн тэргүүн юм. Тэд бүгд 100 өрөөтэй байшингийн нэгэн дээвэр дор амьдардаг ажээ.
39 эхнэр, 94 хүүхэдтэй Энэтхэг эр Хадгалах
2013-09-26, 22:42

Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ?

Мэри Пипенко (Mary Pipenko) гэх Орос бүсгүй Хятад улсад 2 жилийг өнгөрүүлсэн аж. Тэгэхдээ байнга тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд өөрийн сурсан мэдсэн зүйлсээ олон нийттэй хуваалцахаар шийдэж, хуримтлуулсан туршлагаа дэлгэжээ. Ингээд Хятад хүмүүсийн амьдралын ерөнхий хэв маяг болоод тэдгээрээс өөрсдийн амьдралд юуг шингээж, юуг сурч болох тухай бичсэн Орос бүсгүйн тэмдэглэлийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна. 

Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ? Хадгалах