Ээ дээ, энэ Япончууд уу?

Этгээд хачин зүйлс хийдгээрээ алдартай Япончууд бас нэгэн гаж үйлдлээрээ дэлхий ертөнцийг гайхшруулаад байна. Тэр нь ганц бие эрчүүдэд зориулсан “Moé Date” хэмээх найз охин түрээслэх үйлчилгээ юм. Ингээд бид та бүхэндээ тус үйлчилгээний тухай дэлгэрэнгүй танилцуулж байна.

Ээ дээ, энэ Япончууд уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Энэ нь биеэ үнэлэлтээс эрс ялгаатай төдийгүй сайт дээрээ дүрэм хүртэл бичсэн байна. Үүнд:
 
- Түүнд тэврүүлж унтах
- Гэр орны ажлаа хийлгэх
- Хамт болзоонд явах (Кино үзэх, зугаалах гэх мэт)
- Хоолонд ороход үйлчлүүлэгч мөнгийг төлнө.

Харин хориглосон зүйлс нь:

- Түүний хувцасны дотуур гараа хийх
- Хамт усанд орох
- Түүнийг үнсэх болон бэлгийн харьцаанд орох
- Нууцаар бичлэг зураг авахуулж болохгүй гэжээ.


 
Үнийн саналын хувьд нэг цагт 4.500 иен буюу 55 доллар, гурван цагт 170 орчим доллар, харин 5 цагт 240 доллар төлөх ажээ. Энэ зураг дээрх охиныг Mei Nishino гэдэг бөгөөд 16 настай. Тэрээр чихмэл тоглоомонд дуртай хэмээн сайтд өөрийгөө танилцуулсан байна.



Ингээд болзоо хэрхэн болж өнгөрдгийг сонирхоно уу:

1. Тэдний анхны уулзалт. Daiichiro хэмээх залуу Runa-г түрээсэлжээ.



2. Тэрээр цагийн 2000 иен төлсөн байна.



3. Халамжтай биш гэж үү?



4. Караокед хөгжилтэй байгаа бололтой.



5. Цаг нь дууссан тул салах ёс хийж байна.


 
Мөн ганц бие бүсгүйчүүдэд зориулсан найз залуу түрээслэх буюу “Soine-ya Prime” үйлчилгээ байдаг ажээ. Стандарт үнийн санал нь 7 цаг хамт байхад 30.000 иен буюу 364 доллар төлөх юм байна.


 
Мөн түүнчлэн өндөр үнэтэйг сонгосон үйлчлүүлэгчид зориулж үнэгүй киноны тасалбар эсвэл өөр ямар нэгэн урамшуулал өгдөг ажээ. Хэрвээ ямар нэгэн газраас найз залуу нь болж угтаж авах эсвэл томоохон хэмжээний уулзалтанд явахад 24 орчим доллар нэмж төлөх ёстой гэнэ.



Сайт дээрээ тухайн залуусын нэр, нас, танилцуулга болон зураг байдаг бөгөөд эндээс харж байгаад хүссэнээрээ сонгож болох юм байна.
 



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()