ХООЛОНДОО

Амттангууд

Гэрэл зурагчин Наталья Лисовская (Natalia Lisovskaya) гэрэл зургийн салбарт “Амттан” болон “гэр бүл”-ийн хөрөг зурагаараа алдартай билээ. Тэр хэлэхдээ: “Бүх юм бодит байх ёстой. Тиймээс бодит зүйл бодит дурсамжийг үлдээх болно”- гэдэг. Наталья анх 2005 оноос гэрэл зургийн салбарт хөл тавьсан бөгөөд 2009 оноос эхлэн амттан, гэр бүлийн зургийг дарах болсон байна. Ингээд Натальягийн дарсан амттаны гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Амттангууд Хадгалах
2013-02-06, 01:21

Ромын зоог

Аялагч Оля Ефимова (Olga Efimova) ээлжит аялалаараа Италийн нийслэл Ром хотыг зорьсон байна. Тэрээр энэхүү мэдээлэлдээ Ромын хоол, хүнс зоогийн талаар дэлгэрэнгүй танилцуулахыг хүсжээ. Тиймээс тэрээр Ромын хамгийн алдарт хүнсний зах болон “Eataly” дэлгүүрийн гэрэл зургуудыг дарж дэлхий дахины уншигч олонд хүргэхээр шийдсэн байна. Мэдээж түргэн хоолны газруудаар оролгүй яахав.
Ромын зоог Хадгалах
2013-02-02, 23:39

Амттаны гэрэл зурагчин Крис Курт

Өмнө нь бид фэшн гэрэл зурагчдын зургийг нэлээд сонирхож, үзэж байсан билээ. Тэгвэл Австралийн гэрэл зурагчин Крис Курт (Chris Court) амттан болон дотор засал чимэглэлийн гэрэл зургуудыг дардаг байна. Тэрээр Martha Stewart, Harpers Bazaar, Vogue Living гэх мэт сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг аж. Ингээд энэхүү арааны шүлс асгарам амттангуудын гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Амттаны гэрэл зурагчин Крис Курт Хадгалах
2013-02-02, 22:57

Гахайн махны өдөрлөг

Украйны фотоблогер Олег Григорьев (Oleg Grigoryev) энэхүү мэдээлийг бэлтгэжээ. Өнгөрсөн Бямба гаригт буюу 1-р сарын 26-нд Украйны тосгон болох Закапартье дахь Гече-д олон улсын гахай нядлагчдын өдөрлөг болж өнгөрсөн юм. Закапартьед гахайн махыг зөв хооллолт хэмээн үздэг бөгөөд ихэнхи тохиолдолд эрүүл, урт удаан наслахын тулд гахайн махыг хэрэглэдэг байна.
Гахайн махны өдөрлөг Хадгалах
2013-02-02, 00:28

Испаний шилдэг зоог

Улс орон бүрт өөрийн гэсэн уламжлалт үндэсний хоол, амттан байдаг. Испани үндэстэнгүүд паэла болон морселиас гадна Хамон (Hamon) буюу давсалсан гахайн шийрээрээ алдартай гэнэ. Энэхүү хоол бүр Ромын байлдан дагууллатын үеэс л алдартай байсан байна. Ингээд энэхүү хоолны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцацгаая.
Испаний шилдэг зоог Хадгалах
2013-01-30, 01:32

Оросууд бууз хийж байна

Сэтгүүлч Ника Морозова хэлэхдээ: “Бидний хайртай тогооч бол Рома. Тэрээр План рестораны ерөнхий тогооч юм. Рома хоол хийхдээ хүнд зааж, тэдгээрийн нүдэн дээр хийх дуртай. Тиймээс түүний энэхүү зан чанарыг ашиглан Бууз хийх жорыг түүнээс асуужээ. Бага зэргийн асуудал гарсан нь түүнийг арай удаан хийгээч ээ гэж гуйх хэрэг гарсан” -хэмээн ярьж байна. Монголчууд бидний амтархан идэх дуртай Буузыг хойд хөршийн тогооч хэрхэн хийж буй талаар сонирхоцгооё.
Оросууд бууз хийж байна Хадгалах
2013-01-28, 22:12

Өвлийн хүйтэнд уухад тохиромжтой сэтгэл сэргээм коктейлнууд

Өвлийн улиралд хүмүүс зөвхөн дулаацахын тулд биш баярлаж цэнгэх зорилгоор эрт дээр үед халуун согтууруулах ундааг бодож олсон байна. Жинхэнэдээ эдгээр согтууруулах ундааны градус бага боловч жирийн цай эсвэл кофег бодвол илүү халааж өгдөг. Гэхдээ таны сэтгэлд нийцэхгүй гартаа тааралдсан ундааг шүүрэн авахгүйн тулд урьдчилан эдгээр Коктейлнуудын тухай мэддэг болох нь чухал юм. Ингээд дэлхийн хамгийн ер бусын 10 согтууруулах болон ханиадаас сэргийлэх эмчилгээ агуулсан ундаатай танилцацгаая.
Өвлийн хүйтэнд уухад тохиромжтой сэтгэл сэргээм коктейлнууд Хадгалах
2013-01-28, 02:29

Амтат сам хорхой

Эзэгтэй та амралтын өдрөө ямар нэг амттай хоол, амттанг өөрийн гараар хийхийг хүсдэг болов уу. Тэгвэл энэ удаад Сам хорхойг юунд ашиглаж болох, хялбар аргаар хэрхэн зууш хийж болох талаар хүргэе.
Амтат сам хорхой Хадгалах
2013-01-21, 23:36

Томчуудад зориулсан жигнэмэг

Парисийн нэгэн le Marais гудамжинд “Legay Choc” хэмээх жигнэмэгний кафе байдаг юм байна. Энэхүү кафе нь улсынхаа хамгийн алдартай газар билээ. Учир нь гэвэл “Legay Choc” томчуудад зориулсан жигнэмэгийг үйлдвэрлэдэг гэнэ. Тиймээс жуулчид энэхүү жигнэмэгийг худалдаж авахын тулд “Legay Choc” кафег зорин очдог аж.
Томчуудад зориулсан жигнэмэг Хадгалах
2013-01-15, 23:17

Сүүлчийн хүсэл

Зарим нэг оронд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийн өмнө хамгийн сүүлийнх нь хүслийг биелүүлэх эрхийг өгдөг байна. Гэрэл зурагчин Генри Харгривза-гийн сонирхолыг энэхүү уламжлал их татсан бөгөөд ялангуяа ялтангуудын сүүлчийнх нь хүсэл ихэд сонирхолтой санагдсан гэнэ. Зурагчины үзэж байгаагаар ялтаны энэ хүсэл тэдний зан чанар, оюун санааг нь тодорхойлж өгдөг болов уу хэмээн ойлгож байгаа аж.
Сүүлчийн хүсэл Хадгалах
2013-01-15, 23:08

Францын амттан

Өндөгний цагаан болон элсэн чихрийг хутган хийсэн энэхүү зүйл ихэд амттай харагдаж байна шүү. Үүнийг “меренги” гэдэг бөгөөд хийхэд тийм ч хэцүү биш юм. Хэрвээ үнэхээр бүх орцыг нь яг зөв хийх юм бол ихэд хялбар ажээ. Мэдээж бусад амттангуудтай адил “меренги” нууц жортой, уламжлал, түүх, загвар гээд бүхий л зүйл байгаа. Энэ нь бид бүхний мэдэх Зефиртэй нэлээд төстэй зүйл билээ. Ингээд энэхүү амттантай илүү ойр танилцацгаая.
Францын амттан Хадгалах
2013-01-11, 22:10

Суши идэх 4 зарчим

Японы алдарт тогооч Масахару Моримотог заримдаа Японы иргэд “төмөр тогооч” хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий даяар хэд хэдэн томоохон ресторануудтай юм байна. Тэрээр Нью-Йорк болон Филадельфи дахь “Morimoto”, Энэтхэг дахь “Wasabi”, Токиод байрлах “Morimoto Xex” ресторануудын эзэн юм. Масахару дэлхий даяар Японы үндэсний хоолны амт, онцлогийг мэдрүүлж чадаж байгаа ихэд чухал хүн аж. Харин тэрээр саяхан “Хэрхэн суши зөв идэх вэ?” -гэсэн сэдвээр 4 зарчим тогтоогоод байгаа гэнэ. Сушиг гараараа идэх ёстой бөгөөд үүнээс гадна хэд хэдэн зарчим баримтлах ёстой байдаг гэнэ. Суши нь бид бүхний сайн мэдэх кимбабтай төстэй боловч ихэнхидээ далайн гаралтай зүйлээр хийдэг байна.
Суши идэх 4 зарчим Хадгалах
2013-01-04, 21:20