Өвлийн хүйтэнд уухад тохиромжтой сэтгэл сэргээм коктейлнууд

2013-01-28, 02:29
14,077
Өвлийн улиралд хүмүүс зөвхөн дулаацахын тулд биш баярлаж цэнгэх зорилгоор эрт дээр үед халуун согтууруулах ундааг бодож олсон байна. Жинхэнэдээ эдгээр согтууруулах ундааны градус бага боловч жирийн цай эсвэл кофег бодвол илүү халааж өгдөг. Гэхдээ таны сэтгэлд нийцэхгүй гартаа тааралдсан ундааг шүүрэн авахгүйн тулд урьдчилан эдгээр Коктейлнуудын тухай мэддэг болох нь чухал юм. Ингээд дэлхийн хамгийн ер бусын 10 согтууруулах болон ханиадаас сэргийлэх эмчилгээ агуулсан ундаатай танилцацгаая.
Өвлийн хүйтэнд уухад тохиромжтой сэтгэл сэргээм коктейлнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Глинтвейн
Энэ бол халуун согтууруулах ундаануудаас хамгийн алдартай олонд дэлгэрсэн ундаа бөгөөд өвлийн улиралд бараг л хаа сайгүй улс болгон өөрийнхөөрөө бага зэрэг өөрчлөн хийдэг байна. Глинтвейн нь халуун ногоо болон чихэртэй буцалгасан улаан дарс юм. Заримдаа жимс нэмж хийдэг. Энэхүү дарс нь дундад зууны үед Европт бий болсон бөгөөд эхлээд бордо кларета хоёроор бэлтгэдэг байсан бол одоо улаан хуурай болон хагас хуурай дарсийг ашигладаг болжээ.

Глинтвейнийг өвөл бараг л европын бүх оронд  хийж  христосийн баярын үеэр захууд дээр торхноос нь шууд зардаг бөгөөд олонхи хотуудад тийм торхийг 12-р сараас 2-р сарыг дуустал нээлттэй байлгадаг. Та гудманд түр зогсоод аяга глинтвейн ууж болно. Харин улс орон болгоны глинтвейн бага зэрэг ялгаатай. Жишээлвэл, Германид  дарсандаа бага зэрэг ром дарс болон агавын сироп, харин Англид жин, зөгийн бал болон нохойн хошууны сироп нэмдэг байна. Тэр ч бүү хэл улаан дарсанд дургүй хүмүүст зориулсан цагаан глинтвейн ч байдаг.



2. Кальвадостай алимны коктейль.
Зөвхөн Францад үйлдвэрлэдэг олон оригинал ундаа байдаг бөгөөд кальвадос бол тэдний нэг билээ. Түүнийг алимны сидрийг нэрэх замаар гаргаж авдаг бөгөөд хүйтний улирал эхлэнгүүт Нормандад кальвадос дээр суурилан халуун коктейль хийж эхэлдэг. Түүнийг яг энд үйлдвэрлэдэг нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Нутгийн сонгодог жор нь кальвадос, алимны шүүс болон цагаан гааны холимог бөгөөд нилээд халуун түлчихээргүй байх ёстой бөгөөд тунгалаг шилэн хундаганд хийж өгдөг. Энэ бол анхилам үнэртэй нилээд ашиг тустай ундаа билээ.



3. Грог
Халуун ногоотой ром дарсийг усаар шингэрүүлсэн ундааг XYIII зуунд Өвгөн Грог хочтой английн флотын адмирал Эдвард Вернон бодож олсон байна. Тэрээр дарсаа хэмнэх үүднээс халуун эсвэл хүйтэн усаар шингэрүүлсэн ром дарсийг усан цэргүүддээ өгөхийг тушаасан байна. Гэтэл багийнханд энэ нь таалагджээ. Ундаанд яваандаа халуун ногоо нэмдэг болжээ. Одоо харин хамгийн алдартай халуун коктейлнуудын нэг болсон. Грог бол хийхэд хамгийн түргэн бөгөөд энгийн өвлийн ундаа, бага зэрэг халуун ногоо (голдуу шанц, цагаан гаа, лиш цэцэг зэргийг өөрийн хүссэнээр хийнэ), чангахан архи болон нимбэгний шүүс л хэрэгтэй. Заримдаа сүү, зөгийн бал, кофений ханд нэмж, ундаагаа жижигхэн шаазан аяганд хийж өгнө. Уламжлалт ром дарстай Грогыг “айриш кофе”-д зориулсан хундаганд эсвэл суурь тавга бүхий халаасан аяганд өгч болно.



4. Халуун шар айрган коктейль
Европын хойд хэсэгт, гол төлөв Германи, Польш, Шведэд халуун шар айрагтай ундааг бодож олсон байна. Түүний амт нилээн өвөрмөц, гэхдээ энэ нь дотор халаах чанарыг нь өөрчлөхгүй. Шар айраг нь өвөрмөц учир түүнийг халаахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй. “Халуун пивон”-ы жоронд өндөг, чихэр, нимбэг бас бага зэрэг задь ордог бөгөөд тунгалаг улаан буудайн шар айргыг хэрэглэдэг. Хааяа ”бараан” өнгийн хувилбар байдаг, тийм үед шар айргандаа бренди дарс болон кофены ликёр нэмдэг. Ундаагаа төгс амтлаг болгон харагдуулахын тулд дээгүүр нь хөөсрүүлсэн цөцгий нэмж өгнө. Хэрвээ таны цэсэнд энэ ундаа байж таарвал заавал амсаж үзэх хэрэгтэй.



5. Буцалгасан дарс-пунш
Энэхүү хөгжилтэй ундааг олон хүнд зориулж хийхэд маш тааламжтай байдаг. Англичууд өөрийн колони байсан Энэтхэгээс энэ ундааг хийх санааг нь олж авсан бөгөөд одоо болтол ром дарсаар хийдэг хэвээр байгаа бол Германид дарс эсвэл ликёр дээр халуун ногоотой жимснүүдийн шүүсийг хольж хийдэг байна. Буцалгасан дарсанд жимснүүд заавал байх ёстой. Энэ нь голдуу алим, нимбэг, амтат жүрж, лийр байдаг. Харин өвөрмөц байдалд дуртай францчууд амтат гуа, гүзээлзгэнэ, бурбоны ваниль нэмдэг.



6. “Өвгөн Том” нэртэй коктейль
Вискинд дуртай хүмүүсийн дотроо халаах цаг нь боллоо. “Өвгөн Том” нэртэй коктейлэнд хуучныг баримтлагч англичууд маш дуртай бөгөөд нэр, орц, ширээний чийдэнгийн бүдэг гэрэл, үнсний саван дахь утаа нь уугих Сигар зэрэг нь хуучин цагийн хаалттай шөнийн цэнгээний газрыг санагдуулна. Коктейлны найрлаганд виски, халуун ус, зөгийн бал бага зэрэг нимбэгний шүүс орно. Эхлээд буцалгаж буй усандаа жоохон шанц, лиш цэцэг хийж чанадаг бөгөөд дараа нь виски, чихэр, нимбэг, зөгийн бал нэмнэ. Хоёр зүсэм нимбэг хундагандаа заавал хийх хэрэгтэй. Энэхүү коктейлийг гудамжны наймаа хийдэг газар харахгүй, өвөл ихэнхидээ кафе-д өгдөг.



7. Ирланд маягийн кофе
Ирландад 100 гаруй жилийн өмнө бодож олсон "айриш кофе" нь халуун хар кофе, ирланд виски, бор сахар, хөөсрүүлсэн цөцгийнөөс бүрэлддэг. Энэ коктейлийн зохиогч нь ирландийн олон улсын “Шаннон” онгоцны буудлын бармен Жозеф Шеридан байсан гэдэг. Тэрээр кофенд виски нэмж хийгээд түүнийгээ ирланд кофе гэж нэрлэн даарсан америкчуудад өгсөн гэдэг. Энэ коктейлийн онцлог зөвхөн кофе виски хоёрын эсрэг тэсрэг байдал төдийгүй халуун ундаа хүйтэн хөөсрүүлсэн цөцгийний зохицол юм.



8. Ром дарстай халуун шоколад
Хамгийн амттай ундаа бол мэдээж халуун шоколад юм. Хэрвээ европын олон орнуудад өвлийн улиралд хийдэг шиг түүнд ром дарс нэмбэл ер бусын дотор халаах ундаа болж хувирна. Заримдаа өтгөн халуун шоколадыг биш какаог ашигладаг, гэхдээ энэ нь амтны чанарт нээх нөлөөлөхгүй. Ундааг хийхэд кубын хар эсвэл ямайкийн ром дарс хэрэгтэй бөгөөд доминиканых ч бас тохирно. Заримдаа улам амттай болгохын тулд ваниль, үрсэн кокос тэр бүү хэл чинжүү ч нэмж болно. Ром дарсны оронд ликёр эсвэл архи хэрэглэх нь ч байна. Тэгвэл ундаа нь архитай хольсон олон холимогуудтай адил “орос” хэмээн нэрлэгддэг. Үүнээс гадна ундаа маань дотор халаагаад зогсохгүй маш тэжээллэг учир дараагийн хоолоо идтэл цатгалан байлгадаг.



9. Глегг
Нэг дээр танилцуулсан Глинтвейний скандинавын хувилбарыг Глегг гэдэг бөгөөд Швед, Дани эсвэл Норвегит хийдэг. Хэдийгээр Герман хувилбарыг санагдуулдаг ч дарсанд үзэм нэмснээр хамаагүй амттай болдог. Жоронд нь бас алим, нимбэг, лиш цэцэг, шанц, миндаль заавал оролцдог. Данид үүн дээр цагаан гаа, харин Шведэд архи, кардамон хийдэг байна. Үүний дүнд дотрыг нилээн удаан халаадаг. Амтыг илүү сайн мэдрэхийн тулд Глеггийг уухдаа цагаан гаатай пряник, амтат жүрж болон бэрсүүт жүржийг идэхийг санал болгож байна. Кафе болон ресторанд Глеггийг бокал юмуу шилэн аяганд өгдөг бол гудамжинд ган торхонд бэлтгээд жирийн хуванцар аяганд хийж өгдөг. Уламжлал ёсоор Глеггийг эхлээд заавал үнэрлэж, сайхан үнэрийг нь гүн амьсгалаад, дараа нь уух хэрэгтэй гэнэ.



10. Халуун франц дарс
"Vin chaud" бол онцгой тохиолдолд өгдөг глинтвейны өвөрмөц франц хувилбар юм. Өвлийн коктейлнуудын тухай яриа өрнөхөд амтанд дурлагчид Vin chaud-г л илүүд үздэг байна. Түүнийг бокалонд өгдөг бөгөөд халаасан дарсан дээр нимбэгний тос, прованы розмарин, миндаль нэмдэг. Глинтвейны уламжлалт бүтэц нь алим, амтат болон бэрсүүт жүржнүүд, шанц, лиш цэцэг, цагаан гааг нээх сайшаадаггүй, сурвалжит амтыг нь муухай болгоно гэж үздэг. Гэвч гэртээ болон ресторанд бол тоохгүй энэ бүгдийг нэмдэг. Харин Францын өмнө хэсэгт амтат жүржгүйгээр ер нь хийдэггүй. Амтат жүржтэй дарс илүү сайхан үнэртэй болдог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()