Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нарийхан бэлхүүс, сайхан бие галбиртай болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Гэхдээ хоолны дэглэм барихад таны тэвчээр хүрэхгүй, байгалаасаа махлаг заяасан бол яалтай нь ч билээ дээ. Хамгийн гол нь сэтгэлээр уналгүй, битгий бууж өгөөрэй. Тэгвэл жингийн илүүдэлтэйгээ тэмцэхэд халуун ногоо танд туслах гэнэ. Учир нь ямар ч амтлагчгүй хоол идсэнээс халуун ногоотой хоол идэх нь өлсөх мэдрэмжийг үгүй болгож, илүүдэл өөхний эсрэг тэмцдэг байна. Ингээд халуун ногооны тусламжтай хэрхэн жингээ хасаж болох талаар сонирхоцгооё.
Оросын фотоблогер Илья Варламов нислэгийн үед зорчигчдод ямар хоол санал болгодог талаар танилцуулахаар шийджээ. Танд энэ бүсгүйн тэмдэглэлийг орчуулан хүргэе. Хэрвээ энгийн нислэг бол мах эсвэл загас санал болгодог бөгөөд харин бизнес нислэгт арай өөр зүйлийг санал болгодог нь мэдээж. Мөн нисэхийн компани бүр өөр өөрийн гэсэн хоолны цэстэй. Тэгвэл “Аэрофлот” компанийн санал болгодог хоолны цэсний талаар сонирхоцгооё.
Хүн бүр зөв хооллолтыг дэмжих болсон үед ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Заримдаа бид ямар нэгэн амттай зүйл идэхийг хүсдэг боловч энэ нь ихэнхидээ бидний биед төдийлөн тустай биш болов уу. Ялангуяа зуны цагт гадуур явж байгаад л замдаа өлсөж, ямар нэг юм идэхийг хүсдэг. Магадгүй энэ хэрэгцээнээс үүдээд зам дагуу болон гудамжинд хоол хийдэг болов уу. Ингээд орон орны алдарт гудамжны хоолнуудтай танилцацгаая. Хэдийгээр гадаа хийж байгаа ч үнэхээр амттай харагдаж байгаа биз.
Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе.Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт найдаж байна. Тэгвэл Ням гаригийн үдэш яагаад гэр бүлийнхэнтэй хамт амтат оройн зоог барьж болохгүй гэж. Энэхүү оройн зоогоо өөрийн гараар хийснээр амралтын өдрийн зоог тань илүү амттай байх болно. Ингээд хэрхэн хялбар аргаар тахианы шарсан махтай зоог хийх талаар хүргэе.
Печь (богино долгионы зуух)-ний хэрэглээ дэлхий даяар нэлээд тархмал байгаа билээ. Тэгвэл энэхүү печийг хоол халаахаас гадна өөр юунд хэрэглэж болох талаар хүргэе. Энэ нийтлэл гэрийн эзэгтэй нарт төдийгүй ганц бие эрчүүдэд ихэд талаагдах болов уу.