Богино долгионы зуухны өвөрмөц ашигтай тал

2013-02-06, 02:41
35,718

Печь (богино долгионы зуух)-ний хэрэглээ дэлхий даяар нэлээд тархмал байгаа билээ. Тэгвэл энэхүү печийг хоол халаахаас гадна өөр юунд хэрэглэж болох талаар хүргэе. Энэ нийтлэл гэрийн эзэгтэй нарт төдийгүй ганц бие эрчүүдэд ихэд талаагдах болов уу.

Богино долгионы зуухны өвөрмөц ашигтай тал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хатаасан амтлагч болон ногооны үнэр, амтыг нэмэгдүүлэхийн тулд 30 секундын турш печинд хийгээрэй.



Хэрвээ бага зэрэг хатсан талхыг цаасанд боож нэг минутын турш печинд хийвэл талх дахиад л шинэ мэт зөөлрөнө.



Миндалийг халуун усанд хийгээд 30 секундын хугацаанд печинд хийвэл цэвэрлэхэд хялбар болно.



Хушгыг цэвэрлэхэд нэлээд хэцүү байдгийг бид мэднэ. Тэгвэл хушгаа усанд хийгээд 4-5 минутын турш печинд халаахад цэвэрлэхэд хялбар болох юм байна.



Апельсин болон грейпфрутын хальсийг цэвэрлэхийн тулд 30 секунд печинд хийхэд л хангалттай.


 
Печинд апельсин болон нимбэгийн хальсийг хатаахад маш амархан. Цэвэрлэсэн хальсаа цаасан дээр тавьж печинд хийгээд 2 минутын турш халаана. Харин халаах явцдаа хутгах хэрэгтэй. Хатаасан хальсаа таглаатай шилэн саванд хадгалах нь зүйтэй.



Мөн печийн тусламжтайгаар нимбэг болон апельсины шүүсийг хялбархан шахаж болох юм байна. Хэдэн минутын турш жимсээ печинд халаагаад бага зэрэг хөрснийхөө дараа шахахад хялбар байх болно.



Печинд өвөл хэрэглэх ногоон ургамлаа хатааж болох юм байна.



Өтгөрсөн зөгийн балыг 1-2 минутын дотор шингэлж болох нь.



Хүнсний модон гамбанзны үнэрийг печийн тусламжтай арилгаж болох юм байна. Гамбанзаа сайн угаагаад нимбэгний шүүсээр үрээд хэсэг хугацааны дараа печинд хийхэд модны үнэр үгүй болох гэнэ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()