Британийн иргэн болох 18 настай Жоржи Ридмэн 13 жилийн турш бэлэн хоолоор хооллож байгаа гэнэ. 5 настай байхдаа тэрээр хэд хэдэн удаа хоолны хордлогонд орж байсан бөгөөд үүнээс хойш ийнхүү гоймон идэх болсон байна. Ингээд 13 жилийн турш гоймон идсэн түүний дотоод эрхтэнгүүд 80 настай хүнтэй ижилхэн болохыг эмч нар тогтоосон аж. Хэдийгээр дан бэлэн хоол иддэг ч түүний галбир дажгүй харагдаж байгаа биз?...
Хадгалах
Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг дэвшүүлье. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж байгаа гэдэгт тань итгэлтэй байна. Амралтанд тань зориулан загастай сэндвич хэрхэн хийх талаар хүргэе. Загастай сэндвич хийхэд манго, нимбэг, оливын тос, давс, масло, хар болон улаан перец, сонгино, мөөг, бөөрөнхий талх, 900 грамм загасны мах орно. Энэ бүгдийг бэлтгэсэн бол, одоо хийх аргыг анхааралтай үзээрэй.
Хадгалах
Суши бол Японы алдарт, уламжлалт далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг зууш маягийн хоол гэдгийг хүн бүхэн мэднэ. Магадгүй зарим нэг нь сушиг хийж байсан ч байж болох юм. Тэгвэл энэ удаад Орос маягаар хэрхэн 2 янзын суши хийж болох талаар хүргэе. Яаж хийх талаар мэдээлэл их товч байгаа учир та өөрөө л бодох хэрэг гарна даа.
Хадгалах
Хүн төрөлхтөний ихэнхи нь л цалингаас цалингийн хооронд амьдардаг ч зарим нэгт нь илүү тансаг амьдрах боломж олддог. Энэ бүхэн өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалах болов уу. Мэдээж эдгээр тансаг хэрэглээтэй хүмүүс зүгээр л нэг дэлгүүрт байгаа хүнсийг төдийлөн сонирхохгүй. Харин тэд илүү үнэтэй, илүү чанартай, ховор гэсэн бүхнийг сонгох нь тодорхой. Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хүнсний тансаг хэрэглээний талаар сонирхоцгооё.
Хадгалах
Нэгэн блоггер Олон улсын нисэхийн компанийн зоогийг танилцуулахаар шийджээ. Гэхдээ хүн бүр, зорчигч бүр нислэгийн хоолыг өөр өөр өнцгөөс харах нь мэдээж. Ингээд нисэхийн байгууллагын хоолны цэсийг өөр нэг өнцгөөс харж сонирхоцгооё.
Хадгалах
Ихэнхи хүмүүс шоколадыг жин нэмэгдүүлдэг хэмээн үздэг. Харин шоколадыг зөв, хэмжээтэй идэх юм бол танд тусч хүргэж болно шүү дээ. Шоколадны талаар судалгаа хийдэг эрдэмтэд өөрсдөө амттанд ихэд дуртай байдаг болов уу. Ингээд судалгааны дүнд эрдэмтэд маань муу талаас гадна, сайн талыг нь олж илрүүлсэн байна.
Хадгалах
Нислэгийн хооллолтын үеэр та тус компаний санал болгосон хоол хүнсийг нислэгийнхээ үеэр идэж, уух болно. Тиймээс хоолны үнэ тасалбарт багтсан байх нь мэдээж. Хол биш нислэгийн үеэр халуун хоол санал болгодоггүй бөгөөд харин хөнгөн зууш өгөх нь элбэг. Хоолны амт чанар, орц нь тухайн нислэгийн төрөл болон тасалбарын үнээс хамаарна. Зарим тохиолдолд нисэх байгууллагуудад зориулалтын хоол бэлдэх саналыг тавьдаг бөгөөд үүнд цагаан хоол, чихрийн шижинтэй хүний хоол, илчлэг багатай хоол гэх мэт багтана. Харин одоо дэлхийн шилдэг авиа компаниудын хоолнуудын тухай товч мэдээллийг авцгаая.
Хадгалах
Барууныхан Оросын “Борщ” буюу ногоотой шөлөнд ихэд дуртай байдаг байна. Тэгвэл “Clinic 212” студийн зурагчид Оросуудын дуртай хоол болох загасны түрс, загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглан сонирхолтой гэрэл зургуудыг бүтээжээ. Эдгээр хоолнуудаас та өглөөний цайндаа хэрэглэвэл илүү тохиромжтой байх болов уу.
Хадгалах
Хэрвээ та дээд зэрэглэлийн тогооч биш зүгээр л сайн гэрийн эзэгтэй бол хоол хүнсний бэлтгэлийн талаар заавал сайн мэдэх албагүй. Хэрвээ та хэрхэн загас бэлдэх талаар болон ямар дарс оройн хоолонд өгөх талаар мэдэхгүй бол энэ тийм ч санаа зовох зүйл биш юм. Гэхдээ та бидний мэдэхгүй энгийн зүйлүүд ч олон байдаг байна. Ингээд хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар ташаа ойлголтуудыг хүргэе.
Хадгалах
Ямар нэгэн тансаг үдэшлэгэн дээр уухад хамгийн тохиромжтой зүйл нь коктейл байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүдэд... Гэхдээ бид түүний дотор орсон олон янзын найрлагаас болоод "алийг нь сонгох вэ?" -гэсэн асуулттай тулгардаг билээ. Ингээд хамгийн их олны таашаал хүртсэн коктейлнуудыг хүргэхийн сацуу эдгээрийг хэрхэн бэлтгэх талаар сонирхуулъя.
Хадгалах
Бид өдөр тутмынхаа амьдралд юу хэрэглэдэг вэ? Харамсалтай нь өдөр ирэх бүр бидний хэрэглэж буй хоол хүнсний амт, чанар муудаж байгаа билээ. Орчин үеийн жимс жимсгэний тэжээллэг чанар илт муудсан бөгөөд эрдэмтэд 43 төрлийн хүнсэн дээр судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааны дүнд уураг 6%, кальци 16%, төмөр 15%, витамин В2 38%-иар буурсан болохыг баталжээ. Ингээд бидний идэж буй хэрэглээний талаар сонирхолтой баримтуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Улс үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил, соёлыг хадгалсан өвөрмөц дурсгалт зүйлүүдтэй байдаг. Гэхдээ жуулчин тухайн орны дурсгалт зүйлийг харахаас өмнө юуны түрүүнд үндэсний хоолыг нь идэж үзэх болов уу. Ингээд Гүрж үндэсний хоол болох “Купат”-ын талаар болон энэ зайдсыг хэрхэн хийх талаар хүргэе.
Хадгалах