Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 16 шинж тэмдэг

Дархлааны систем гэдэг бол бидний эрүүл мэндийг гадаад орчны аюултай вирусээс хамгаалж байдаг эд, эсүүдийн нийлмэл юм. Үүний ачаар л бие махбодь өдөр бүр нян, вирусүүдтэй тэмцэж, тэдэнтэй тулалдаж байдаг билээ. Гэхдээ дархлааны систем суларсан үед хүн төрөл бүрийн өвчин тусаж эхэлдэг гэдгийг санах нь зүйтэй.

Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 16 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дархлааны систем муудсанаар ямар аюулыг дагуулах вэ?

Дархлааны систем удаашралд орох үед хүн гадаад орчны вирустэй тэмцэж чадахаа больдог. Улмаар бүх төрлийн халдварт өвчин тусах эрсдэлд ордог байна.

Харин заримдаа хүний дархлааны систем хэт идэвхтэй ажиллаж, бидний эрүүл мэндэд хэрэгтэй бүхий л ашигтай бактери, вирусийг устгадаг. Улмаар бие организмд дараах сөрөг үр дагаврууд гардаг юм.Үүнд:

  • Чихрийн шижин,
  • Чонон хөрвөс,
  • Гэдэс цочромтгой болох,
  • Бамбай булчирхайн асуудал,
  • Архаг ядаргаа гэх мэт.

Эрдэмтэд одоог хүртэл дархлааны системд яг юу сөргөөр нөлөөлдөг болохыг олж тогтоогоогүй байгаа ч хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл дархлааны системд чинь үүссэн байх магадлалтай ажээ.

Дархлааны систем муудсанаар ямар аюулыг дагуулах вэ?

1.Гар үргэлж хүйтэн байх

Хөл, гар үргэлж хүйтэн байх нь олон шалтгаантай байдаг. Жишээлбэл, тамхи татах үед цусны эргэлтийн системд доголдол үүсэж гар, хөл даардаг. Үүнээс гадна дархлааны систем муудах үед энэ шинж тэмдэг илэрдэг байна.

2. Хоёр болон түүнээс дээш долоо хоног үргэлжлэх өтгөн хаталт эсвэл шингэн алдалт

Хоол боловсруулах эрхтэн нь дархлааны системтэй шууд холбоотой байдаг ба түүнээс улбаалсан шингэн алдалт нь нарийн гэдэс болон салстуудыг гэмтээж байх магадлалтай байдаг. Харин өтгөн хатах нь дархлааны системийн залхууралтай холбоотой аж.

3.Нүд хуурайших

Нүд хорсох, хуурайших, аргах, улайх гэх мэт шинж тэмдэг нь дархлааны систем муу ажиллаж байгааг илтгэдэг.

4. Архаг ядаргаа

Та хангалттай унтаж амарсан хэрнээ ядраад байвал дархлааны системд чинь асуудал үүсжээ. Энгийнээр, дархлааны систем чинь идэвхтэй байдлаа хангахын тулд таны энергиэс аваад байна гэсэн үг юм.

5. Биеийн температур нэмэгдэх

Хэрвээ таны биеийн халуун үргэлж 37°С байдаг бол энэ нь таны дархлааны систем хэвийн бус байгааг илэрхийлж байна.

6. Үргэлж толгой өвдөх

Байнга толгой өвдөх нь таны дархлааны систем асуудалтай байгааг илтгэдэг. Учир нь дархлааны систем муудсан үед тархины судаснууд гэмтдэг аж.

7. Арьсны тууралт

Арьсны харагдах байдлаар таны дархлааны системийн үйл ажиллагааг тодорхойлох боломжтой байдаг. Хэрвээ арьсан дээр чинь тууралт гарч, загатнаж байвал та онцгой анхаарал хандуулах хэрэгтэй шүү.

8. Үе мөчний өвчин

Дархлааны систем хэт идэвхтэй байгааг илэрхийлэх нэг шинж тэмдэг нь үе мөчөөр өвдөх явдал юм. 

9. Үс унах

Хэт идэвхтэй байгаа дархлааны систем нь үс, үсний уутанцар болон өнгө алдалтад сөргөөр нөлөөлдөг.

10. Ойр ойрхон ханиад хүрэх

Хэрвээ та жилд 2-оос дээш удаа (хүүхэд 4-өөс дээш удаа) антибиотик хэрэглэж байгаа бол таны дархлааны систем суларсан байх магадлалтай. Үүнээс гадна гайморит, фронтит, этмоидит, сфеноидит зэрэг өвчнөөр өвчлөх, жилд 1 удаа хатгаа тусах зэрэг нь дархлааны системтэй шууд хамааралтай байдаг.

11. Хэт ягаан туяанд мэдрэг байх

Үргэлж наранд түлэгдэх нь дархлааны системтэй шууд холбоотой байдаг.

12. Хөл, гар хатгах, бадайрах

Магадгүй та нэг байрлалтай удаан суугаад хөл, гар тань бадайрсан байж болох юм. Харин бусад тохиолдолд таны хөл, гар бадайрч, мэдрэлгүй болоод байвал энэ нь дархлааны системийн үйл ажиллагаа алдагдаж, мэдрэлийн болон судасны гэмтэл үүссэнтэй холбоотой юм.

13. Ямар нэг зүйл залгихад хүндрэлтэй байх

Хоол, ус уухад хүндрэлтэй байх нь дархлааны системтэй холбоотой өвчлөл байх магадлал өндөр юм.

14. Жин огцом өсөх эсвэл буурах

Хоолондоо болон дасгал хөдөлгөөндөө өөрчлөлт оруулаагүй байхад жин огцом нэмэгдэж, эсвэл буурах нь маш аюултай байдаг. Учир нь дархлааны системийн үйл ажиллагаа муудсанаас болж үүддэг бамбай булчирхай, чихрийн шижин, хавдрын шинж тэмдгүүд ингэж илэрдэг аж.

15. Арьсан дээр цагаан толбо үүсэх

Заримдаа дархлааны систем нь арьсны пигмент болох меланоциттай тэмцэж эхэлдэг бөгөөд үүнээс болж арьсан дээр цагаан толбо үүсдэг байна.

16. Нүд арьс шарлах

Дархлааны систем нь элэгний эрүүл эд, эс рүү довтолсноор арьс, нүд шарлаж эхэлдэг. Үүнийг гепаит гэж нэрлэдэг юм.

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч, өөрийн дархлааны системээ хэвийн бус ажиллаж байна гэж үзвэл мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Энэ нь таныг төрөл бүрийн өвчин тусахаас сэргийлж чадна.

Мөн дархлааны систем хэвийн бус ажиллах үед зөвхөн өөртөө тохирсон эмчилгээг хийлгэх ёстой байдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()