ХООЛОНДОО

Одууд юу идэх дуртай вэ?

Заримдаа одуудын сайхан бие галбир, гэрэлтсэн өнгөлөг царайных нь нууц тунчиг хачирхалтай хоолны дэглэм байх нь бий. Тиймээс бид та бүхэнд одуудын байнга иддэг, идэх дуртай санаанд оромгүй зүйлсийг танилцуулж байна. 

Одууд юу идэх дуртай вэ? Хадгалах
2016-05-30, 18:06

Алжаал тайлах амтат шөл хэрхэн хийж сурах вэ?

Амралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай шөлнүүдийн жорыг гэрийн эзэгтэй нартаа зориулан бэлтгэлээ. Эдгээр өвөрмөц шөлнүүд нь амт чанар сайтайн дээр алжаал тайлах шидтэй тул та болон танай  гэрийнхэнд таалагдах нь лавтай. Ингээд хамтдаа шинэ хоол хийж сурцгаая.

Алжаал тайлах амтат шөл хэрхэн хийж сурах вэ? Хадгалах

Амттай оройн хоол бэлтгэх хялбар аргууд

Орой болгон ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгаж яваа гэрийн эзэгтэй нартаа зориулан, амтат хоолны жоруудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь хөнгөн чанарын хоол болон зуушнууд бөгөөд амт чанар сайтай, амин дэмээр баялаг юм шүү. Ингээд та бүхэндээ амтат хоол, зууш бэлтгэх хялбар аргуудыг танилцуулъя.

Амттай оройн хоол бэлтгэх хялбар аргууд Хадгалах

Гоймонгоор хийж болох 5 амтат хоол

Амралтын өдрийг амтат хоолгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Хийхэд хялбар хэрнээ амт чанарын тухайд ярих юмгүй гоймонтой хоолнуудын орцыг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцая.

Гоймонгоор хийж болох 5 амтат хоол Хадгалах

Бяслагтай бялуу хийж сурцгаая

Би анх бяслагтай бялууг амсаж үзээд энэ бялууг заавал хийж сурна гэж өөртөө амлаж билээ. Энэ бялууны жорыг интернэтээр хайж байхдаа зуун алдартай бялуунд багтдаг гэдгийг нь мэдсэн бөгөөд цувралаар зуун амттай бялууны жорыг та бүхэндээ хүргэхээр хичээж байгаа билээ. Эхний бялуу болох тирамису тортны жорыг та бүхэндээ хүргэж байсан. Энэхүү бялууг хийхэд гол анхаарах зүйл нь бяслаг байдаг бөгөөд Улаанбаатар хотод бэлэн олдоцтой нь баярлууштай хэрэг билээ. 

Бяслагтай бялуу хийж сурцгаая Хадгалах
2016-05-22, 10:05

Хоолоо амттай болгох 12 нууц

Хоол хийнэ гэдэг өнөө үед урлаг болтлоо хөгжсөн гэхэд болно. Тиймээс ч бид амттай сайхан хоол хийхийн тулд, багагүй туршлагыг хуримтлуулж, эсвэл нэг нэгнээр заалгах хэрэгтэй шүү дээ. Гэвч будааг хэрхэн зөв агшаах, махыг хэрхэн шарах тухай шинжлэх ухаанч талаас хариулсан зөвлөгөөнүүдийг та урьд нь сонсож байв уу? Хэрэв үгүй бол бид та бүхэнд эдгээр шинжлэх ухаанч хариултуудыг зөвлөж байна.  

Хоолоо амттай болгох 12 нууц Хадгалах

200 калори юутай тэнцүү вэ?

Насанд хүрсэн хүн өдөрт 2000-2500 кл калорийг хоол хүнснээс авах хэрэгтэй байдаг. Энэ хэмжээнд хоол хүнснийхээ илчлэгийн хэмжээг тааруулж чадвал та жингээ маш удаан хугацаанд тогтмол барьж чадна. Харин хоолны дуршилдаа дийлдэн хэт их идэж орхивол эмэгтэйчүүдийн хувьд гуалиг сайхан бие, эрчүүдийн хувьд харин булчинлаг бадриун бие мөрөөдөл төдий зүйл болох юм. Тэгэхээр 200 кл калори ямар хоолтой тэнцдэг гээч?

200 калори юутай тэнцүү вэ? Хадгалах
2016-05-20, 16:00

Хэнтэй ч хуваалцамгүй пастаны жорууд

Амтат хоолоор гэр бүлийнхнээ дайлж, хэр чадварлаг гэрийн эзэгтэй болохоо мэдрүүлж, гайхуулахыг хүсдэг л биз дээ? Гэвч хоолны шинэ жор мэдэхгүй тул өдөр болгон нэг хоолоо хийж, бусдыг уйдааж байгаа юм биш биз? Иймд та бүхэндээ амтат паста хийх, гайхалтай жоруудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь хийхэд хялбархан бөгөөд шим тэжээл сайтай тул хайртай, дотны хүмүүсээ дайлахад нэн тохиромжтой. Ингээд хэнтэй ч хуваалцамгүй пастаны жоруудтай танилцъя.

Хэнтэй ч хуваалцамгүй пастаны жорууд Хадгалах

Эдгээр хүнсийг хэзээ идэж болохгүй вэ?

Хүний амьдралын хамгийн чухал, магадгүй салшгүй нэгэн хэсгүүдийн нэг бол хоол юм. Тиймээс ч хүн идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү? гэх үг гарсан болов уу. Гэхдээ хоол тэжээл байлаа гэхэд түүнийг зөв зохистой, тааруулан хэрэглэхгүй бол бидний биед төсөөлшгүй ихээр хор хохирлыг учруулдаг байна. Ингээд ямар хүнсийг хэзээ идэж болохгүй талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Эдгээр хүнсийг хэзээ идэж болохгүй вэ? Хадгалах

Усаа хэрхэн амттай болгож уух вэ?

Насанд хүрсэн хүн хоногт зөвхөн амьсгалахдаа 0.32 литр, шээсээрээ 1.5 литр, өтгөнөөрөө 0.2 литр, арьсны ууршлаараа 1 литр гаруй шингэнээ алддаг байна. Тиймээс энэ алдсан шингэнээ гаднаас тогтмол нөхөн авч байх хэрэгтэй бөгөөд өдөрт дунджаар 6-7 стакан шингэн ууж байж энэ алдагдлаа нөхөж чадна. Тиймээс та бүхэн энгийн  нэг ус уухын оронд дараах жороор амттай, биед тустай усыг уугаарай. 

Усаа хэрхэн амттай болгож уух вэ? Хадгалах
2016-05-17, 10:00

Амтат шөл хийж сурах 5 арга

Амралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай шөлнүүдийг жорыг гэрийн эзэгтэй нартаа зориулан бэлтгэлээ. Эдгээр өвөрмөц шөлнүүд нь амт чанар сайтайн дээр алжаал тайлах шидтэй тул та гэрийнхнээ дайлаарай. Ингээд амтат шөл хийж сурах жоруудтай танилцъя.

Амтат шөл хийж сурах 5 арга Хадгалах

Жингээ хасахад туслах ундааг хэрхэн бэлтгэх вэ?

Өдрөөс өдөрт дулаарах энэ цагт бариу, нимгэн хувцас, даашинз өмсөж галбираа бусдад гайхуулмаар л байгаа биз дээ? Гэтэл унжсан гэдэс, бүдүүн гуя гээд л хүслийг тань мохоож, итгэлийг тань үгүй хийж байгаа юм биш биз. Иймд үзэсгэлэнт охид, бүсгүйчүүддээ зориулан өөх шатаах шилдэг 4 ундааны хийх жор, зааврыг танилцуулж байна. Үүнийг тогтмол хэрэглэснээр та нүдэндээ ч итгэмгүй үр дүнд хүрэх болно. Эдгээр нь биед ямар ч хоргүй, байгалийн гаралтай ундаанууд юм. 

Жингээ хасахад туслах ундааг хэрхэн бэлтгэх вэ? Хадгалах