Өглөө бүр үзэмний шүүс уувал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Хүн төрөлхтөн анх МЭӨ 2000 онд усан үзмийг хатаах аргыг сурснаас хойш өдгөө хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг нь үзэм болж чаджээ. Амин дэм, тэжээллэг чанар, эрдэс бодис гэх мэт олон зүйлээр баялаг үзмийг эмч нар өвчтөнүүдэд нэмэлт тэжээл болгон ашигладаг. Гэвч хүмүүс үзэмний шүүс ууснаар бие махбодид ямар өөрчлөлт гардгийг тэр бүр мэддэггүй. Ингээд үзэмний шүүс хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг хамтдаа сонирхьё.

Өглөө бүр үзэмний шүүс уувал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны элэг болон гэдэс ходоодны хор маш хурдан гадагшилна

Уламжлалт анагаах ухаанд үзмээр элэг, ходоод гэдсийг цэвэрлэсээр иржээ. Үзэмд агуулагддаг их хэмжээний антиоксидант болон хоол боловсруулах эсүүд нь төрөл бүрийн хорыг гадагшлуулж чаддаг. 

Антиоксидантууд элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжүүлдэг бол хоол боловсруулах эсүүд нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, гэдэс цэвэрлэхэд тусалдаг. Мөн өлөн байхдаа үзэмний шүүс уувал хүний биед сайнаар нөлөөлдөг.

Таны элэг болон гэдэс ходоодны хор маш хурдан гадагшилна

2 Үзэмний шүүсийг энергийн ундаа болгож болно

Эрдэмтэд, спортын мэргэжилтнүүд үзмийг эрчим хүч сэлбэгч болж чадна гэж үздэг. Үзмэнд маш олон тооны ислэг, микро шим тэжээл байдаг бөгөөд элсэн чихэр болон хиймэл амт агуулдаггүй учраас биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өглөөний цайны дараа үзэмтэй ус ууснаар өдрийн турш та эрч хүчээр дүүрэн байх болно.

Үзэмний шүүсийг энергийн ундаа болгож болно

3 Таны холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна

Үзэм нь кали, фитонутриент, антиоксидантаар маш их баялаг байдаг. Судлаачид үзэм байнга иддэг хүмүүсийн цусны даралт бага байдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, үзэм нь исэлдсэн, бага нягтралтай холестерины түвшинг бууруулж, зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлийг багасгадаг.

Таны холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна

Үзэмний шүүс хийх олон арга байдаг ч хамгийн үр дүнтэй арга нь бүлээн усанд үзмээ хийгээд хонуулах юм. Мэдээж, үзэмний шүүс нь эмийг орлож чадахгүй гэдгийг сайн санах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()