Хэнтэй ч хуваалцамгүй пастаны жорууд

Амтат хоолоор гэр бүлийнхнээ дайлж, хэр чадварлаг гэрийн эзэгтэй болохоо мэдрүүлж, гайхуулахыг хүсдэг л биз дээ? Гэвч хоолны шинэ жор мэдэхгүй тул өдөр болгон нэг хоолоо хийж, бусдыг уйдааж байгаа юм биш биз? Иймд та бүхэндээ амтат паста хийх, гайхалтай жоруудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь хийхэд хялбархан бөгөөд шим тэжээл сайтай тул хайртай, дотны хүмүүсээ дайлахад нэн тохиромжтой. Ингээд хэнтэй ч хуваалцамгүй пастаны жоруудтай танилцъя.

Хэнтэй ч хуваалцамгүй пастаны жорууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Карбонара шпагетти

Орц:

  • Гахайн гах- 350 гр
  • Шпагетти- 400 гр
  • Оливын тос- 2 халбага
  • Сармис- 2 хумс
  • Цөцгий- 225 мл
  • Пармезан бяслаг- 75 гр
  • Давс

Хийх арга:
Оливын тосоо хайруулын тавганд хийж халаан, хэрчсэн сармисаа нэмэн, сайтар хуурч өгөөрэй. Дээрээс нь гахайн махаа нарийн хэрчиж, нэмээд 5 минут болгох юм. Үүндээ цөцгий болон пармезан бяслагаа нэмж, 7-8 минут зөөлөн гал дээр чанаж, өтгөрүүлээрэй. Энэ хооронд гоймонгоо чанаж аваад, гахайн махандаа нэмнэ. Ийн мах, гоймонгоо сайтар хутгаад л таны хоол бэлэн болно. 

Карбонара шпагетти

2 Ногоотой жигнэсэн паста

Орц:

  • Амтат чинжүү (улаан) - 2 ширхэг
  • Ногоон хулуу- 2 ширхэг
  • Мөөг- 5 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Оливын тос- аяганы дөрөвний нэг
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Итали амтлагч (Italian seasoning)- 1 халбага
  • Пенне паста- 450 гр
  • Маринара соус (улаан лоолийн соус)- 3 аяга
  • Үрсэн моцералла бяслаг- тал аяга
  • Хөлдүү вандуй- тал аяга
  • Үрсэн пармезан бяслаг- аяганы дөрөвний нэг

Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 230 хэмд халаана. Чинжүүгээ урт нарийн, ногоон хулуугаа дөрвөлжин, мөөгөө жижиглэж харин сонгиноо хагас сар хэлбэртэй хэрчээрэй. Эдгээрийг халаасан шарах шүүгээний листэнд хийж, оливын тосоор хутгах аж. Дээрээс нь тал халбага давс, перец, итали амтлагчаа хийж, 15 миунт шараарай. Харин гоймонгоо 6 минут чанаад, хүйтэн усанд сойж авна. Томхон сав бэлтгэн үүндээ гоймон, шарсан ногоо, тал халбага давс, перец, маринара соус, бяслаг, вандуй зэргээ хийж, болгоомжтой хутгах юм шүү. Үүнийгээ шарах шүүгээнд 5-10 минут байлгаж, алтан шаргал болохоор нь гаргана. Мөн дээрээс нь үрсэн пармезан бяслагаа тарааж, цацаарай.

Ногоотой жигнэсэн паста

3 Песто соустай паста

Орц:

  • Нунтаг гаатай навч- аяганы дөрөвний гурав
  • Үрсэн пармезан бяслаг- тал аяга
  • Хуш самар- 3 халбага
  • Сармис- 2 хумс
  • Давс, перец
  • Оливын тос- аяганы гуравны нэг
  • Цөцгий-  аяганы гуравны нэг
  • Масло- 2 халбага
  • Буржгар гоймон- 340 гр
  • Улаан лооль- 2 ширхэг

Хийх арга:
Песто соусыг хийхдээ нунтаг гааны навч, сармис, самар, пармезан бяслагаа нийлүүлж миксэрдэнэ. Үүнийгээ давс, перецээр амталж, оливын тосоор сайтар хутгаарай. Хайруулын тавгандаа масло хийж, зөөлөн гал дээр халаах бөгөөд үүндээ цөцгийгөө хийж холино. Харин дараа нь өмнө бэлтгэсэн песто соусаа цөцгийндөө хийж, зөөлөн хутгана. Гоймонгоо давстай усанд чанаж авах төдийгүй томхон саванд үүнийгээ хийх юм. Дээрээс нь бүх орцнуудаа хийж хутган, хэрчсэн улаан лоолио ч нэмэх аж.

Песто соустай паста

4 Гахайн махтай пенне паста

Орц:

  • Пенне гоймон- 250 гр
  • Гахайн мах- 250 гр
  • Ягаан сонгино- 1 ширхэг
  • Халуун чинжүү- 1 ширхэг
  • Улаан лоолийн нухаш- 500 мл
  • Оливын тос- 3 халбага    
  • Үрлэн улаал лооль- 6 ширхэг
  • Базилик- 1 салаа
  • Үрсэн пармезан бяслаг
  • Давс, хар перец
  • Ногоон сонгино

Хийх арга:
Гахайн махаа жижиглэн хэрчиж, оливын тосонд хуурна. Сонгиноо тал сар хэлбэртэй, халуун чинжүүг цэвэрлэж, нарийхан, үрлэн улаан лоолио голоор нь хувааж хэрчээрэй. Эдгээрийг гахайн махандаа нэмж, 3 минут хуурах аж. Үүндээ улаан лоолийн нухаш, давс, перец, базилик зэргээ хийж, 10 минут чанана. Харин гоймонгоо усанд чанаж авах бөгөөд үүнийгээ бэлтгэсэн соусандаа хийж, сайтар хутгаарай. Хоолоо таваглаад дээрээс нь үрсэн пармезан бяслаг болон ногоон сонгиноо цацаж өгнө.

Гахайн махтай пенне паста

5 Бөөрөнхий мах, карбонара паста

Орц:

  • Гахайн татсан мах- 500 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Гахайн шарсан мах- 4 ширхэг
  • Шпагетте гоймон- 500 гр
  • Өндөгний шар- 4 ширхэг
  • Ногоон хулуу- 2 ширхэг
  • Цөцгий- 1 аяга
  • Нимбэг- 1 ширхэг
  • Үрсэн пармезан бяслаг- 120 гр
  • Яншуй- 1 салаа
  • Масло- 2 халбага

Хийх арга:
Татсан махандаа хэрчсэн сонгино, давс, перецээ хийж базаж, амтална. Үүнийгээ та гараараа бөөрөнхийлж, бэлтгээрэй. Хайруулын тавгандаа масло хийж халаан, бөөрөнхий махнуудаа 5-6 минут шарна. Үүндээ шарсан гахайн мах, хэрчсэн ногоон хулуугаа нэмж дахин 3-4 минут байлгах аж. Гоймонгоо чанаж аваад, хүйтэн усанд хийж орхиорой. Яншуйгаа жижиглэн хэрчиж, нимбэгний хальсыг үрж авна. Өндөгний шар, нимбэгний хальс, яншуй, цөцгий болон пармезан бяслагаа нийлүүлэн аяганд хийж, сайтар хутгаж, соус болгоорой. Ингээд гоймон, соус болон бөөрөнхий махаа нийлүүлэн хутгах юм.

Бөөрөнхий мах, карбонара паста

6 Сам хорхойтой паста

Орц: 

  • Оливын тос- 4 халбага
  • Сармис- 3 хумс
  • Хэрчсэн улаан лооль- 4 аяга
  • Цагаан дарс- 1 аяга
  • Масло- 2 халбага
  • Давс, перец
  • Гоймон- 400 гр
  • Сам хорхой- 400 гр

Хийх арга:
Хайруулын тавгандаа 1 халбага оливын тос хийж, хэрчсэн сармисаа 2 минут хуурна. Үүндээ цагаан дарс, улаан лоолио хийж, 30 минут жигнээрэй. Давс, перецээр амтлаад л таны соус бэлэн болно. Харин гоймонгоо давстай усанд чанаж, уснаас нь гаргаж авна. Үүнийгээ маслотой хольх аж. Үлдсэн оливын тосоо хайруулын тавгандаа хийж, сам хорхойгоо хууран, дээрээс нь өмнө бэлтгэсэн соусаа хийгээрэй. Үүндээ гоймонгоо нэмээд л таны хоол бэлэн болно.

Сам хорхойтой паста

7 Болонейз паста

Орц:

  • Шпагетте гоймон- 300 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Цоохор майлзны иш- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Оливын  тос- 2 халбага
  • Үхрийн татсан мах- 200 гр
  • Гахайн татсан мах- 200 гр
  • Улаан лоолийн шүүс- 1 аяга
  • Сармис- 3 хумс

Хийх арга:
Сонгино, цоохор майлзын иш, луувангаа шоо дөрвөлжин хэрчиж, оливын тосоор зөөлөртөл нь хуурна. Эхлээд сонгино, минутын дараа цоохор майлз харин 2 минутын дараа луувангаа хийх байна шүү. Татсан махаа чанах бөгөөд энэ өөрөө шүүс ялгаруулж, болох тул ус хийх хэрэггүй. Гоймонгоо савлагаан дээр бичсэний дагуу чанаж аваарай. Ингээд хуурсан ногоо, улаан лоолийн шүүсээ махандаа нэмж, 40-60 минут чанах бөгөөд хамгийн сүүлд сармисаа хийнэ.

Болонейз паста

8 Ногоон вандуйтай паста

Орц:

  • Хөндий гоймон- 80 гр
  • Ногоон вандуй- 215 гр
  • Оливын тос- 45 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Гахайн мах- 50 гр
  • Хавчны мах- 35 гр
  • Пармезан бяслаг- 10 гр
  • Үрлэн улаан лооль- 80 гр

Хийх арга:
20 гр оливын тосоо хайруулын тавганд хийж, хэрчсэн сонгино болон гахайн махаа шаргал болтол нь хуураад 200 гр ногоон вандуйгаа нэмж, хэдэн минут чанаарай. Үүнийгээ миксердэн, соус болгох ёстой. Харин гоймонгоо зааврын дагуу чанаж, бэлтгэнэ. Үлдсэн оливын тосоо дахин хайруулын тавганд хийж халаан, үлдсэн бага зэрэг вандуйгаа хийж 1 минут хууран, гоймонгоо нэмж, хутгаарай. Дараа нь та томхон аяга сонгож гоймон болон вандуйны соусаа нэмж, хэрчсэн улаан лооль болон хавчны махаа хийж өгнө. Мөн пармезан бяслагаа үйрүүлж амтлаарай.

Ногоон вандуйтай паста

9 Брокклитой шпагетте

Орц:

  • Броккли- 800 гр
  • Шпагетте- 450 гр
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Сармис- 4 хумс
  • Оливын тос- аяганы гуравны нэг
  • Хатаасан халуун чинжүү- тал халбага
  • Давс, перец
  • Үрсэн пармезан бяслаг- тал аяга
  • Улаан дарс- 750 мл

Хийх арга:
Брокклиг хэрчээд дастай усанд чанаж авна. Броккли чанасан усандаа гоймонгоо чанаж авах юм шүү. Дарс болон элсэн чихрээ нийлүүлэн 2 минут чанаарай. Үүндээ гоймонгоо хийж, 5 минут буцалгах бөгөөд дарсаа уурштал зөөлөн гал дээр байлгах юм шүү. Харин дараа нь хайруулын тавганд оливын тосоо хийж, хэрчсэн сармис хуурах төдийгүй үүндээ хатаасан халуун чинжүүгээ хийнэ. Үүндээ броккли, давс, хар перец, нэмээд 1 минут чанах юм. Ингээд та гоймонгоо брокклитой хольж, дээрээс нь пармезан бяслагаа үйрүүлэн амтлаарай.

Брокклитой шпагетте

10 Халуун ногоотой тахианы махан паста

Орц:

  • Тахианы цээж мах- 2 ширхэг
  • Гоймон- тал уут
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Ягаан сонгино- тал
  • Сармис- 2 хумс
  • Улаан лооль - 4 ширхэг
  • Сүү - 1 аяга
  • Оливын тос - 2 халбага
  • Хар, улаан перец
  • Терияаки соус

Хийх арга:
Тахианы мах болон чинжүүгээ шоо дөрвөлжин хэрчиж, оливын тосонд хуурна. Харин дараа нь сонгино, сармисаа 30-40 секунд хуурч аваарай. Гоймонгоо зааврын дагуу чанаж, чанасан уснаас нь аягыг авч үлдэн, сүүтэйгээ холих юм. Ус, сүүний холимог дээрээ Терияаки соус болон, хар перец хийж буцалгана. Үүндээ ногоо, гоймон, мах зэргээ нэмж 5-7 минут байлгаарай. 

Халуун ногоотой тахианы махан паста

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()