20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтууд

1935 оны 4-р сарын 11-ны өдөр мэндэлсэн Ричард Куклински (Richard Kuklinski) нь олон хүний амь насанд хүрч, аллага үйлдэж байсан аймшигт гэмт этгээд юм. Түүнийг дэлхий нийт "Iceмan" (Мөсөн хүн) гэх нэрээр нь сайн таних бөгөөд хүмүүс түүний харгислал хаанаас эхлэлтэй, яагаад хүний аминд хүрэх болсон гэхчлэн мэдэхийг хүсдэг зүйлс олон байдаг нь нууц биш юм. Тиймээс бид та бүхэндээ сонирхуулах үүднээс 20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтуудыг дэлгэе. 

20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд байхдаа амьтдыг яргалдаг байсан

Тэр бага байхаасаа харгис, хэрцгий нэгэн байжээ. Хүүхэд байхдаа амьтдыг барьж, тамлаж хөнөөдөг байв. Түүний хувьд энэ дэлхий дээр амьд үлдэх цор ганц арга нь сул дорой зүйлсийг үгүй хийж, түүнээсээ урам зориг авч, өөрийгөө хурцлах байсан аж. Бага балчир наснаасаа энэхүү үзэл бодлыг баримталж, амьтад дээр элдэв туршилт хийж, гар хөлийг нь тасалж, таашаал авдаг байсан байна. Түүнд аль нь буруу, зөв гэдгийг хэлж өгч, зөв замд нь оруулах хүн байгаагүй тул Куклински өөрийнхөө аясаараа явсаар алуурчин болж хувирсан билээ.

Хүүхэд байхдаа амьтдыг яргалдаг байсан

2 Сайхан гэр бүлтэй байсан

Ричард Куклински нь эхнэр, гурван хүүхдийн хамт аз жаргалтай амьдардаг байсан юм. Түүний эхнэр нь нөхрийгөө зөөлөн төрхтэй, сайхан сэтгэлтэй, бизнес эрхлэгч хэмээн бодож, хамтдаа олон жилийг өнгөрүүлсэн боловч, он жил урсан өнгөрөхийн хэрээр нөхрийнх нь жинхэнэ төрх бага багаар илрэх болсон гэдэг. Харин нэг удаа зул сарын баярын өдрөөр Куклински хүүхдүүддээ баярын бэлэг болгож хүний хагалсан тархи өгч, тэднийг айлгаж, цочролд оруулсан байна. 

Сайхан гэр бүлтэй байсан

3 Хоёр зуу орчим хүний аминд хүрсэн

Тэрээр амьдралынхаа турш чухам хэдэн хүний амийг бүрэлгэж байсан нь тодорхойгүй аж. Цагдаагийн байгууллагаас түүнийг ойролцоогоор 200 хүний аминд хүрсэн хэмээн тооцоолдог. Тэрээр хоёр сар тутамд нэг хүн алж, тэдний цогцсыг хадгалдаг байжээ. Харамсалтай нь цагдаа нар бүх цогцсуудыг олж чадалгүй хэргийг хаасан байдаг. 

Хоёр зуу орчим хүний аминд хүрсэн

4 Нум сумаар оролдож байгаад санамсаргүй хүний аминд хүрч байсан

Ричард Куклински нь олон төрлийн спортоор хичээллэж, бүх зүйлсэд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг нэгэн байв. Тиймдээ ч нэг удаа санамсаргүй байдлаар нум сум харвахаар туршиж үзэж байгаад хүний аминд хүрчээ. Харин тэр хүн алчихаад огт гайхсан шинжгүй нумаа сумаа харвасаар байсан гэдэг. Магадгүй тэр төрөхдөө "Бусдыг хөнөөж, үхэл рүү нь зуучилж өгөх эрлэгийн элч байсан юм болов уу?" гэлтэй. Сүүлд тэрээр цагдаа нарт хэлэхдээ: "Би зүгээр л түүнийг алчихсан. Тэр миний гарт үхэх ёстой л байсан юм байлгүй." хэмээн юу ч болоогүй юм шиг хариулжээ.

Нум сумаар оролдож байгаад санамсаргүй хүний аминд хүрч байсан

5 Хохирогч бүртээ боломж олгодог байсан

Хүйтэн цуст алуурчин хэд хэдэн удаа өөрийнх нь гарт амиа алдах гэж байсан хүмүүст өршөөл үзүүлж, амьд үлдэх боломжийг олгож байжээ. Харин түүний олгодог боломж нь дэндүү инээдтэй эсвэл бухимдал төрүүлэхүйц аж. Тэрээр хохирогчид хандаж "30 минутын дотор гэхэд бурхан энд өөрийн гэгээн дүрээр буувал чамайг амьд үлдээж явуулна" гэдэг байжээ. Мэдээж энэ нь хэзээ ч бүтэшгүй зүйл тул алуурчин 30 минут хүлээсний дараа хохирогчийг хөнөөдөг байсан гэнэ. 

Хохирогч бүртээ боломж олгодог байсан

6 Түүний орон зайд халдвал тэр хэн ч байсан шууд алдаг

Түүний дургүйг хүргэх үйлдэл хийх юм уу, эсвэл ердөө сэтгэлд нь нийцэхгүй тохиолдолд Куклински хэн ч байсан хамаагүй шууд хөнөөж орхидог байв. Нэг удаа тэрээр хажуугаар нь өнгөрсөн залуугийн хүйтэн харцанд бухимдаж, араас нь дагаж яваад амийг нь хороосон гэдэг. Залуу түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй бөгөөд ердөө хүйтэн харцтайгаасаа болж, аймшигтайгаар амиа алдаж байжээ. Хүн алах бол түүний хувьд сэтгэл санааны байдлаас хамаарч шийддэг энгийн зүйл байсан нь үүнээс харагдаж байгаа юм.

Түүний орон зайд халдвал тэр хэн ч байсан шууд алдаг

7 Тэр 50 нас хүрээд алдаа гаргаж эхэлсэн

Олон жилийн турш ямар ч сэжиг авахуулалгүй хэрэг үйлдсээр ирсэн Куклински 50 насны босгыг алхасны дараа алдаа гаргаж, цагдаа нарын харцанд өртөх болжээ. Тэрээр нэгэн эрийг "цианид"-д хордуулсны дараа боомилж алсан бөгөөд хохирогчийн хүзүүн дээрх хөхөрсөн тэмдэг нь цагдаа нарт сэжиг төрүүлж, алуурчин эрийн хаалгыг тогшиход хүргэсэн юм. Үүнээс эхэлж цагдаа нар түүнийг судалж, байцаах болсон бөгөөд төд удалгүй хөлдөөсөн цогцсуудыг олж чадсан билээ. 

Тэр 50 нас хүрээд алдаа гаргаж эхэлсэн

8 Түүнийг "Iceman" гэж дуудах шалтгаан

"Зарим хүмүүс яагаад түүнийг "Iceman" (Мөсөн хүн) хэмээн нэрлэдэг юм бол?" хэмээн гайхдаг. Харин үүний шалтгаан нь тэрээр амийг нь хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг олон жилийн турш хөлдөөж, хадгалдаг байсан аж. Хачирхалтай нь Куклински хүн амины хэрэг үйлдсэнээсээ хойш 25 жилийн дараа анх цагдаа нарт баригдаж байжээ.

Түүнийг "Iceman" гэж дуудах шалтгаан

9 Хоёр удаа бүх насаараа хоригдох ял сонссон

Тэрээр хийсэн аймшигт хэргүүдийнхээ төлөөс болгож хоёр удаа бүх насаараа хоригдох ял сонсож байжээ. Куклински  200 хүний амийг хөнөөсөн гэдэг ч, 5 хүний амийг хөнөөсөн нь тодорхой болж зөвхөн энэ хэрэгтээ ял хүлээсэн байдаг. Харин хамгийн хачирхалтай нь тэрээр шүүхийн тогтоол уншиж байхад шаналж, айх нь бүү хэл харин ч эсрэгээрээ инээж, юу ч болоогүй мэт сууж байв. Тэр үнэхээр хүйтэн зүрх сэтгэлтэй, аймшигтай нэгэн байсан нь тэрхүү үйлдлээр нь батлагдсан юм.

Хоёр удаа бүх насаараа хоригдох ял сонссон

10 Хүүхэд байхдаа хүчирхийлэлд автсан

Түүний хүүхэд нас айдас, ганцаардал дунд өнгөрсөн юм. Куклински нь архичин аав, шүтлэгтэй ээж, 3 ах дүүгийн хамт амьдардаг байжээ. Түүний аав нь архи ууж, эхнэр хүүхдээ байнга зоддог байсан төдийгүй том хүүгээ зодож хөнөөснөөс болж шоронд орсон юм. Аймшигтай орчинд өсч торнисон хүүхдүүд бүгд л дотогшоо хандлагатай болсон байдаг бөгөөд Куклинскигийн дунд ах нь 12 настай охиныг хүчирхийлж, мөн л шоронгийн хаалга татсан аж. Тэрээр энэ бүхнийг тайлбарлахдаа "Бид адилхан орчинд өссөн. Тиймээс ямар үйлдэл гаргах нь адилхан байхгүй гэж үү?" хэмээн хэлж байсан удаатай юм.

Хүүхэд байхдаа хүчирхийлэлд автсан

11 Анх 14 насандаа хүний аминд хүрсэн

14 насандаа ихэнх хөвгүүд үеийн охиддоо дурлаж, хайрын захиа бичиж суудаг. Гэтэл Куклински  өсвөр насандаа хүний амь бүрэлгэж явжээ. Тэрээр бусдад дээрэлэхүүлэхгүйн тулд тэднийг дээрэлхэх хэрэгтэй гэж боддог байсан бөгөөд хамгийн анх хүн алахдаа огтхон ч айж сандраагүй аж. 

Анх 14 насандаа хүний аминд хүрсэн

12 Түүний амьдралаар кино хийсэн

2012 онд түүний амьдралаас сэдэвлэж "The Iceman" гэх уран бүтээлийг туурвиж, дэлгэцнээ гаргажээ. Алуурчны дүрд жүжигчин Майкл Шеннон (Michael Shannon) тоглосон юм. Харин тус уран бүтээл нь хүмүүсээс магтаал, сайшаал хүртэхийн зэрэгцээ багагүй шүүмжлэл хүлээсэн билээ. Хэрэв та түүний амьдралыг илүү сайн мэдэхийг хүсч байвал "The Iceman" киног үзэхийг зөвлөе.

Түүний амьдралаар кино хийсэн

13 Сүмд явдаг байсан

Тэр эгэл жирийн, амьдралын төлөө зүтгэсэн эрийн дүр эсгэж, олон жил амьдарсан. Куклински нь сүмд явж, тэнд хаалгач хийдэг байжээ. Хүмүүс ч түүнд ам сайтай, буянтай сайн залуу гэдэг байв. Гэвч түүний дулаахан, зөөлөн царайны ард жинхэнэ аймшиг, яргалал нуугдаж байсан гэж хэн таах билээ. 

Сүмд явдаг байсан

14 Нэг зүйлд харамсаж явдаг

Түүний амьдралдаа харамсаж явдаг цор ганц зүйл бол гэр бүл нь аж. Үнэн хэрэгтээ Куклинскиг чин сэтгэлээсээ хайрлаж байсан хүмүүс бол түүний эхнэр, хүүхдүүд нь юм. Тэдэндээ сайн хань, аав болж чадаагүйдээ алуурчин эр ихэд харамсаж, тэр ч бүү хэл нулимс дуслуулж байсан гэдэг. 

Нэг зүйлд харамсаж явдаг

15 Сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан

Бага байхад нь түүнд үзүүлсэн аав ээжийнх нь сэтгэлийн дарамт "Мөсөн хүн"-ийг сэтгэл мэдрэлийн өвчтэй болгосон хэмээн олон шинжээчид үздэг. Тэр 60 жил амьдрахдаа эцэг эхийн хайр гээчийг мэдрэлгүй байсаар төмөр торны цаана хорвоог орхисон билээ. Түүний хар бараан амьдрал нь бусдыг хайрлах, энэрэх зүрх сэтгэлгүй нэгэн болгож, олон хүний аминд хүргэсэн гэж үзэх хүмүүс олон бий. 

Сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан

Энэхүү мэдээг бэлтгэсний дараа маш олон зүйлс толгойд бууж байсан бөгөөд хамгийн гол нь үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, хэзээ ч хайраар дутааж болохгүй гэдгийг ойлгож, ухаарч авлаа. Мэдээж тэрээр маш олон хүнийг тамалж, хөнөөсөн уучлашгүй гэм нүгэлтэн билээ. Гэхдээ тэр арай өөр орчин, өөр хүмүүсийн дунд өсч торнисон бол алуурчин гэх нэр зүүж, хүн бүрийн хараалыг идэх нэгэн болохгүй байсан биз ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()