ХООЛОНДОО

Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд

Хүмүүний сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх гоц гойд ухааныг даван гүйцэхэд улам бэрх болжээ. Хэн хүний санаанд багтамгүй хачирхалтай, басхүү айдас хүргэм зоогийн газруудыг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй хэзээ нэгэн хувь тохиолтой өдөр, бид тэдгээр газруудад биеэр очиж, шинэлэг мэдрэмжийг мэдэрч болох шүү дээ. Ингээд та бүхнийг гайхамшгийн ертөнцөөр аялуулья.

Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд Хадгалах

Амтлаг шинэ тарвасыг хэрхэн таних вэ?

Зуны улиралд хүйтэн, амтлаг тарвасыг идэхэд, амны цангаа гарч, сэрүүцээд сайхан болчихдог шүү дээ. Гэвч амт, чанар сайтай, бүрэн болсон тарвасыг таньж мэдэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс бид та бүхэндээ чихэрлэг, амтлаг тарвасыг хэрхэн таних, хялбархан шалгаж болох маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Амтлаг шинэ тарвасыг хэрхэн таних вэ? Хадгалах

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үхрийн махаар хийж болох амт чанар сайтай, шим тэжээлээр баялаг хоолнуудыг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл

Өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн олны мэдэхгүй зүйлсийг олж хардаг мэргэн түргэн хүмүүсийн зөгнөж хэлснээр хүнсний дутагдал үнэхээр болдог юм гэхэд бид ямар хүнсийг одооноос хадгалвал хамгийн удаан нөөцөлж болохыг мэдэж байхад илүүдэхгүй. Тэгээд ч дэлхийн баялгийн дийлэнхийг дэлхийн хүн амын хэдхэн хувь эзэмшиж, юмны үнэ өсч, мөнгө үнэгүйдэх болсон өнөө цагт Дэлхий дахины хүнсний хямрал ойрхон байгаа нь мэдрэгдэж байна. Ингээд бүгдээрээ хэдэн арван жилийн турш хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл Хадгалах

Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс

Зарим жимс, хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хэрэглэснээр шаардлагатай амин дэм, шим тэжээлтэй бодисууд нь хадгалагдаж, түүгээр хийх хоол нь илүү амт, чанартай болдог ажээ. Тиймээс та яг одоо хөргөгчиндөө байгаа доорх 5 хүнсийг даруй хөлдөөгчиндөө хийгээрэй! Ингэснээр бидний бие махмад илүү ашигтай, шим тэжээлтэй, шинэхэн эрдэс бодисыг авах учиртай. Ингээд энэхүү жагсаалтанд ямар, ямар бүтээгдэхүүнүүд орсныг хамтдаа үзэцгээе.

Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс Хадгалах

Жимсээр бэлдэж болох амтат дессертүүд

Зуны улирлыг амтлаг жимс жимсгэнэгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдгээрээр зайрмаг, шорлог, тэр бүү хэл пицца хүртэл төрөл бүрээр хийж болох ажээ. Ингээд төрөл бүрийн жимсийг хэрхэн бэлтгэх, түүгээр хийж болох амтлаг дессертүүдийн санааг хүргэе. Бидний мэдээллийг уншаад яг одоо туршаад үзээрэй.

Жимсээр бэлдэж болох амтат дессертүүд Хадгалах

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга

Та бүхнийхээ долоо хоног бүрийн ням гарагт зориулан сонирхолтой хоолны жор хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад, 5 өөр төрлийн пиццаны жорыг хүргэхээр бэлтгэсэн бөгөөд энэ нь энгийн нэгэн пицца биш тун ч өвөрмөц болоод тансаг сайхан амттай юм. Ингээд хамтдаа пиццагаа хийцгээе.

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга Хадгалах

Битүү чанагчинд хийж болох амтад хоолнууд

Та бүхэндээ хур бороотой, бүрхэг өдрийн мэндийг хүргэе. Хүйтэн өдөр гэрийн халуун хоол шиг сайхан зүйл гэж хаана байна. Иймд та бүхэндээ битүү чанагчинд хийж болох хамгийн амт чанар, шим тэжээл сайтай хоолнуудын жорыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр хоолыг нь "slow cooker" буюу хоолыг удаан, зөөлөн болгодог тогоонд хийх зориулалттай боловч битүү чанагчыг ашиглан хийж ч болох юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Битүү чанагчинд хийж болох амтад хоолнууд Хадгалах

Гэртээ зайрмаг хийж сурцгаая

Зуны халуун өдрүүдэд дотны найз аврагч бол яалтчгүй зайрмаг байдаг. Харин халуун байна гээд зайрмаг авч идээд байвал хамаг мөнгө дуусч, таргалаад л хоцорно. Иймээс та бүхэндээ гэртээ хийж болох амтат зайрмагнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таны түрээвчийг хамгаалаад зогсохгүй, халууныг давах хамтрагч тань байх болно. 

Гэртээ зайрмаг хийж сурцгаая Хадгалах

Тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнууд

“Өнөө орой ямар хоол хийх вэ?” гэж толгойгоо гашилгаж, байнга шахуу хийдэг хоолоо дахиад л хийх гэж байна уу? Тэгвэл түр азнаарай. Та бүхэндээ зориулан тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнуудыг, жорын хамт танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнууд Хадгалах

Нэг доллараар авч болох орон орны амтат хоолнууд

Зуны улиралд гадны улс орнуудыг зорин, галуу шувууны мах иднэ гэдэг тун гайхалтай. Мэдээж улс орон бүр өөр өөрийн уламжлалт, өвөрмөц хоол зууштай бөгөөд эдгээр нь тэнгэрт тулсан үнэтэй байх нь ч бий. Харин өнөөдөр та бүхэндээ 1-4 доллараар авч идэж болох амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нэг доллараар авч болох орон орны амтат хоолнууд Хадгалах

Гэдэс дүүргэдэг хоол хүнс

Гэдэс хийгээр дүүрэх нь таны биеийг тав тухгүй байлгаж, тайван байдалд чинь ихээхэн нөлөөлдөг билээ. Үүнээс гадна хоолны дэглэм барих үед ч гэдэс хийгээр дүүрэх нь бий. Тиймээс ямар нэгэн чухал уулзалт, болзоонд явахдаа дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох зайлс хийхийг зөвлөж байна.

Гэдэс дүүргэдэг хоол хүнс Хадгалах
2016-07-11, 10:05