Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс

Зарим жимс, хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хэрэглэснээр шаардлагатай амин дэм, шим тэжээлтэй бодисууд нь хадгалагдаж, түүгээр хийх хоол нь илүү амт, чанартай болдог ажээ. Тиймээс та яг одоо хөргөгчиндөө байгаа доорх 5 хүнсийг даруй хөлдөөгчиндөө хийгээрэй! Ингэснээр бидний бие махмад илүү ашигтай, шим тэжээлтэй, шинэхэн эрдэс бодисыг авах учиртай. Ингээд энэхүү жагсаалтанд ямар, ямар бүтээгдэхүүнүүд орсныг хамтдаа үзэцгээе.

Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Жимсгэнэ"

Ойн жимсгэнэ, шинэхэн жимс ногоог харанхуй сэрүүн газарт,  эсвэл хөлдөөгчинд хадгалах нь илүү дээр байдаг. Ингэснээр тэдгээрийн шим тэжээл, эрдэс бодис нь усталгүй хадгалагдан үлддэг байна. Аливаа жимс ногоог тасалгааны температурт хадгалснаар шаардлагатай амин дэм нь устаж, бидний авах ёстой шим тэжээлүүд үгүй болж байдаг учир та ч гэсэн анхаараарай.

"Жимсгэнэ"

2 "Брокколи байцаа"

Та анзаарч байсан бол томоохон супермаркет, хүнсний дэлгүүрүүдэд цэцэгт байцаа буюу, брокколлиг хөргөгчинд хадгалдаг. Учир нь ингэснээр шинэхэн байдлаа урт удаан хадгалж, амт чанарт ч мөн нөлөөлдөг байна. Харин эсрэгээрээ тасалгааны температурт, эсвэл энгийн хөргөх горимд байснаар байцаа удалгүй хатаж, хорчийн, түүгээр хоол хийх боломжгүй болдог юм.

"Брокколи байцаа"

3 "Манго жимс"

Манго жимсийг наранд халаах, тасалгааны температураас халуун нөхцөлд байлгах нь аюултай байдаг ажээ. Тус жимс нь А, С витаминаар баялаг бөгөөд арьсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг юм.  Тиймээс тэдгээрийн амин дэмийг шинэ хэвээр нь удаан байлгахыг хүсвэл хөлдөөгчинд хадгалах хэрэгтэй байна шүү.

"Манго жимс"

4 "Вандуй"

Вандуй жимс нь, бүх төрлийн хоол, салатанд маш сайхан амт оруулдаг. Мөн витамин С-гээр баялаг тул биеийн эсэргүүцэл сайжруулдаг билээ. Тус ногоог харанхуй сэрүүн газар, хөлдөөгчинд хадгалах нь илүү амт чанартай болгодог бөгөөд ялангуяа энгийн зууш, салатанд хийх үедээ заавал хөлдөөгчинд хийж заншаарай.

"Вандуй"

5 Шарж хуурсан ногоо

Ямарваа хуурсан, жигнэсэн ногоог тасалгааны температурт ил байлгах нь үнэхээр зохимжгүй юм. Учир нь тэдгээрийн амт чанар, амин дэм нь устахаас гадна, түргэн мууддаг талтай. Харин хөлдөөгчинд байлгаснаар аливаа эрсдэлээс сэргийлж, амттай байлгах болно.

Шарж хуурсан ногоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()