ХООЛОНДОО

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд

Хүйтний эрч наашилж, хүн бүхэн өвөлдөө бэлтгэн, завгүй гүйлдэнэ. Харин намар, өвлийн улиралд тулгарах хамгийн том асуудал бол ханиад томуу билээ. Ханиадыг хүчтэй эм бус гэрийн амтат шөлөөр ч эмчилж болно гэдэг тул та бүхэндээ амин дэмээр баялаг шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаал ядаргааг нь тайлаарай.

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд Хадгалах

Улс орнуудын сургуулийн хоол ямар байдаг вэ?

АНУ-ын "Associated Press" агентлагаас улс орнуудын хүүхдүүд өдрийн цайндаа юу иддэг талаар сурвалжилж, Ази, Европ, Африкийн орнуудаар аялсан байна. Энэхүү мэдээллээр та тус улсуудын онцлог, амьдралын нөхцөл болон тэдгээр хүүхдүүд хэрхэн сурч, хооллодог талаар мэдээллийг авах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Улс орнуудын сургуулийн хоол ямар байдаг вэ? Хадгалах

20 доллараар авч болох орон орны амттай хоолууд

Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа хүмүүс бидэнтэй л ижил амьдралын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байгаа билээ. Гэвч орон бүрийн онцлог, цалин хангамжаас шалтгаалан тэдний иддэг хоол, хэрэглэдэг зүйлс нь харилцан адилгүй. Тэгвэл тэд 20 доллараар чухам юм авч болохыг харуулсан сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу. 

20 доллараар авч болох орон орны амттай хоолууд Хадгалах

Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд

Орчин үед зөв хооллох гэж хичээгээгүй, оролдоогүй хүн гэж үгүй болов уу. Турах, өнгөлөг царайтай болох, ходоод гэдсээ цэвэрлэхийг хүссэн хүн бүр хамгийн түрүүнд зөв хооллолтон дээр анхаарал хандуулдаг. Харамсалтай нь эдгээр зөв хооллолтын бүтээгдэхүүнүүд заримдаа худлаа байдаг бөгөөд таны эрүүл мэндэд тийм ч таатай байдаггүй бололтой.

Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд Хадгалах
2016-09-11, 16:08

30 минутанд хийж болох амтат хоолнууд

Бид яарч сандарсан үедээ юу ч хамаагүй идчихээд гарч оддог. Гэвч энэ нь маш буруу үйлдэл бөгөөд бид өег, шим тэжээлтэй хоол тогтмол идэж байж л эрч хүч, энергиэр цэнэглэгдэх юм шүү. Иймд өнөөдөр та бүхэндээ ердөө 30 минутанд хийж болох амтат хоолнуудыг жорыг дуулгаж, хэрхэн хийх зааврыг өгөхөөр бэлтгэлээ. 

30 минутанд хийж болох амтат хоолнууд Хадгалах

Хоолны дэглэм барьж байх үед гаргадаг алдаа

Илүүдэл жингийн талаар асуудал гарч ирэхэд бид гайхалтай зөвлөгчид байж чаддаг бөгөөд зөв хооллолтын талаар маш их зүйлийг ярьж өгдөг. Харин яг дэглэмээ бариад эхлэхээр зарим нэг зүйл эсрэгээр эргэдэг. Яагаад ч юм амттай зүйл харахаар хүний нүднээс далдуур идчихээд түүнийгээ илүүдэл калори гэж огтхон ч боддоггүй. Ингээд хоолны дэглэм барьж байх үед, гаргадаг алдааг сонирхуулъя.

Хоолны дэглэм барьж байх үед гаргадаг алдаа Хадгалах

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Амттай сайхан хоолоор гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхдөө дайлахыг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэтэл сүүлийн үед таны хийж буй хоолнууд нэг л сэтгэлд чинь хүрэхгүй, амт муутай болоод байна уу? Тэгвэл та бүхэн бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд Хадгалах

Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд

Та бүхэндээ нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. Зуны налгар өдрүүд нэгэнт дуусч, сэрүүн намар хаяанд иржээ. Хүйтэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ халуун хоол идэх шиг жаргал гэж үгүй. Иймд та бүхэндээ битүү чанагчинд хийж болох өег, илчлэг сайтай хоолнуудыг хэрхэн хийх талаар хэрэгтэй мэдээллэл дуулгахаар бэлтгэлээ. Ингээд хоолны жоруудтай танилцъя. 

Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд Хадгалах

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Бид ихэвчлэн биеийнхээ хэлбэрт анхаарал тавихаас илүүтэйгээр хэрхэн таарч, тохирсон хувцас худалдан авах вэ гэдэгт илүү ач холбогдлыг өгдөг. Биеийн хэлбэр нь таныг ямархуу төрлийн хүн бэ гэдгийг бус, харин ямар хоол унд идэж, уух ёстой болохыг илэрхийлдэг аж. Тийм ч үүднээс бид та бүхэндээ хэрхэн биеийнхээ галбирт тохируулан зөв хооллох тухай сонирхолтой мэдээг хүргэж байна. 

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ? Хадгалах

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалах гэдэг гэмт хэрэг хийсэн мэт л болно. Бүх бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалаж болохгүй бөгөөд яагаад гэдгийг та энэ мэдээнээс мэдэх болно. Олон байнгын хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд хөргөгчинд маш хурдан муудаж, амт, чанараа алддаг байна.

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Будаагаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ өдөр тутамдаа хэрэглэдэг будаагаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ.  Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудтай хамтдаа сонирхоцгооё. 

Будаагаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Гал зуухны өрөө рүүгээ хоол хийхээр явахдаа бид өөрсдөө ч мэдэхгүй олон төрлийн алдаа хийдэг гэвэл итгэх үү? Хүүхэд байхаасаа эхлэн бид эмээ, ээж нарынхаа хоол хийж буй байдлыг харж суралцдаг байсан ч, эдгээрийн заримыг нэлээд алдаатай сурсан бололтой шүү. Ингээд та бүхэндээ гэрийн эзэгтэй нарын нууцуудаас хүргэж байна. Эдгээрээс та өөрийн алдаа, дутагдлыг суралцана гэдэгт итгэлтэй байна.

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд Хадгалах