Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Гал зуухны өрөө рүүгээ хоол хийхээр явахдаа бид өөрсдөө ч мэдэхгүй олон төрлийн алдаа хийдэг гэвэл итгэх үү? Хүүхэд байхаасаа эхлэн бид эмээ, ээж нарынхаа хоол хийж буй байдлыг харж суралцдаг байсан ч, эдгээрийн заримыг нэлээд алдаатай сурсан бололтой шүү. Ингээд та бүхэндээ гэрийн эзэгтэй нарын нууцуудаас хүргэж байна. Эдгээрээс та өөрийн алдаа, дутагдлыг суралцана гэдэгт итгэлтэй байна.

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хайруулын тавган дээр мах шарах

Хэрвээ махаа илүү амттай, шаргал болтол шарахыг хүсэж байвал, үүнийг хайруулын тавганд аль болох дангаар нь шарах хэрэгтэй. Зайгүй шахаж, чигжвэл мах эсрэгээрээ зөөлөн жигнэгдэх болно.

Хайруулын тавган дээр мах шарах

2 Түлэгдэхгүй хайруулын таваг

Хоол, өндөг, аливаа хоолыг түлэгдэхгүй ширэмтэй хайруулын тавга, саванд хийх нь хоолыг илүү амттай, шүүслэг болгохоос гадна, эдийн засагт ч хэмнэлттэй юм. 

Түлэгдэхгүй хайруулын таваг

3 Гоймон чанахдаа давс хийхгүй байх

Гоймонг чанахдаа бага зэрэг давсыг хийж өгснөөр хоол илүү амттай болдог. Харин зарим хүмүүс гоймонгоо чанахдаа давсгүй чанаснаас, хоолны амт муудах гээд байдаг.

Гоймон чанахдаа давс хийхгүй байх

4 Оливийн тосоор хуурах

Ямарваа хоолыг хийхдээ оливийн тосоор хуурвал хоол илүү амттай, зөөлөн сайхан болдог. Энэ нь ургамлын гаралтай тул таныг таргалуулахгүй юм.

Оливийн тосоор хуурах

5 Хэмжээтэй сав ашиглах

Ялангуяа хоолны ном, жорноос харж хоол хийхэд, хүнсний материалын хэмжээг дурдсан байдаг. Хэмжээтэй сав байхгүй үед бид нүдэн баримжаагаар тэдний хэмжээгээр тааруулах нь маш эрсдэлтэй юм. Хоолны амт өөрчлөгдөх талтай. 

Хэмжээтэй сав ашиглах

6 Хоолоо хийхээсээ өмнө, саваа сайтар халаадаггүй

Хайруулын таваг, савыг бүрэн халаагүй байхад хүнсний бүтээгдэхүүнийг хийх нь ногоо, маханд тос ууж, хоол хурц болдог. Харин сайтар халаасны дараа хийснээр хоол илүү амттай сайхан болдог юм.

Хоолоо хийхээсээ өмнө, саваа сайтар халаадаггүй

7 Сармисыг хуурах

Сармисыг тосонд хуурах, жигнэх нь тохиромжгүй юм. Харин түүний оронд бэлэн болсон хоолон дээрээ сармисаа жижиглэн хэрчиж, хутгах хэрэгтэй.

Сармисыг хуурах

8 Хөлдүү мах хуурах

Хоолоо хийхээс өмнө махаа сайтар гэсгээж хэвшээрэй. Хөлдүү махыг халуун гал дээр хуурснаас дотроо түүхийрэх хандлагатай байдаг.

Хөлдүү мах хуурах

9 Махаа болгосны дараа 5 минутын дараа идэх

Мах шарсны дараа 5 орчим минутын дараа идвэл мах илүү зөөлөн, амттай болсон байдаг. Махаа бэлэн болохыг хүлээх зуураа гараа угааж болно шүү дээ.

Махаа болгосны дараа 5 минутын дараа идэх

10 Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

Хүнсний бүтээгдэхүүн бүрийг хөргөгчинд хадгалах нь тусгүй юм. Ялангуяа улаан лооль, төмс, сонгино, сармис, киви, манго зэрэг жимс, ногоонууд тасалгааны хэмд байх нь тохиромжтой байна.

Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

11 Махаа ойр, ойрхон эргүүлэх

Мах шарахдаа, нэг талыг бүрэн болгосныхоо дараа нөгөө талыг шарахгүй бол мах түлэгдэх, амт муутай болох талтай байдаг. 

Махаа ойр, ойрхон эргүүлэх

12 Өндөг чанах

Өндгийг чанахдаа буцалж байгаа усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм.

Өндөг чанах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()