ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд

Хосуудын дуртай баярын нэг болох Гэгээн хайрын баяр тун удахгүй болох гэж байна. Энэ өдөр та хайртай дотны хүмүүсээ хэрхэн баярлуулахаа шийдсэн үү? Тэгвэл өөрийн гараар амттан хийж өгвөл ямар санагдаж байна? Ингээд та бүхэндээ хайртдаа зориулан хийж болох хялбар бас амттай жигнэмэг хийх аргыг хүргэе.

Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд Хадгалах

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй!

Хүнсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй уялдаж дэлгүүрийн лангуун дээр асар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөтэй байх болсон билээ. Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгон дээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн бичсэн байдаг ч бидний итгэж явдаг шиг тийм ч эрүүл, зуун хувь байгалийн гаралтай байдаггүй ажээ. Ингээд бидний өдөр тутамдаа худалдан авч, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд анхаарлаа хандуулцгаая. 

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй! Хадгалах

Цагаан сараар идсэн буузаа хэрхэн шингээх вэ?

Монголын үндэсний баяр болох Цагаан сар болох өдөр хоног ойртсоор л байна. Тус баяраар айл бүр төрөл саднаа урьж авчран дайлж, цайлдаг билээ. Энэ үеэр хүмүүст тулгардаг нэгэн бэрхшээл бол хоол нь шингэц муу байгаагаас тухайн айлын бэлдсэн зүйлсийг идэлгүй өнгөрөөдөг. Энэ нь сэтгэл гаргаж хоол бэлдсэн айлдаа ч тэр, зочилсон хүмүүсдээ ч тэр эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Энэхүү асуудлыг шийдмээр байвал бидний бэлдсэн дараах мэдээг сонирхоод үзээрэй!

Цагаан сараар идсэн буузаа хэрхэн шингээх вэ? Хадгалах
2018-02-10, 14:17

Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй!

Хэрвээ та өөрийн бие галбиртаа анхаарал хандуулдаг, хүссэн хэмжээгээрээ идэж чадахгүй шаналж яваа нь гарцаагүй. Харин хоол идэхгүй өөрийгөө хорих нь, стрессийг үүсгэж, таныг улам ихээр таргалуулдаг гэдгийг мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ хэчнээн их идсэн ч, таныг таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулах гэж байна. Эдгээр хүнс нь илчлэг багатай хэдий ч эслэг ихтэй байдаг. Тиймээс огтхон ч өлсөхгүйгээр та эдгээр бүтээгдэхүүнээс өөрт шаардлагатай амин дэмийг авч, таргалахгүй байх боломжтой. Ингээд та бүхэнд нүүрс ус, уураг, өөх тос агуулсан, таргалуулдаггүй бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй! Хадгалах

Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд

Өнөөдрийнхөө нийтлэлээрээ халуун ам бүлээрээ тухлан суугаад оройн хоолондоо амтархан идэж болох хоолны жоруудыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу? 

Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд Хадгалах

Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд

Гэрийн эзэгтэй нарын ихэнх цагаа өнгөрөөдөг газар бол гал тогоо билээ. Хайртай дотны хүмүүстээ хамгийн амттай болоод эрүүл хоолыг өгөх гэсэндээ хамаг хүчээ баран, тэнд зогсдог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хоол бэлдэх, хоолны материалаа цэвэрлэх, гал тогоогоо эмх цэгцтэй байлгах тал дээр хамгийн хялбар боловч таны санаанд ч орж байгаагүй 15 аргыг хүргэж байна. Эзэгтэй та эдгээр аргыг сурч аван, өдөр тутамдаа ашиглаарай. 

Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд Хадгалах
2018-02-06, 15:45

Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

Тун удахгүй бидний үндэсний баяр цагаан сар болох гэж байна. Айл бүхэнд орж цагаан сарын бууз, ууцны мах идсээр уурагны илүүдэлд орох магадлалтай юм. Учир нь бид энэ л үед жирийн хоолны дэглэмээсээ эрс өөр, өндөр хэмжээний уурагны агууламжтай хоол хүнс иддэг. Харин танд мах ихдэж байгааг дараах 10-н шинж тэмдгээр таньж болохнээ. 

Таныг хэт их мах идэж байгааг илтгэх 10 шинж тэмдэг Хадгалах
2018-02-05, 18:27

Цагаан сарыг ганцхан “нийслэл салат”-тай угтах гэж байгаа юм биш биз!

Тун удахгүй бидний үндэсний их баяр болох сар шинэ айлчлан ирж байна. Хамгийн гол асуудал бол хоол хүнсний сонголт. Баярын ширээгээ хэрхэн зассанаар нь тухайн айлын өнгө төрх төдийгүй, таныг хэр сайн гэрийн эзэгтэй вэ? гэдгийг бусад хүмүүс хялбархан дүгнэдэг. Салат гэхээр л бидэнд төмс, майонез төсөөлөгддөг шүү дээ. Ингэж явсаар айл болгонд л адилхан бууз , салат идсээр залхдаг нь нууц биш юм. Ингээд цагаан сараар шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэх хүсэлтэй байгаа эзэгтэй нартаа зориулж бид дараах хялбар, амтлаг салат, зуушны жорыг бэлтгэн хүргэж байна.

Цагаан сарыг ганцхан “нийслэл салат”-тай угтах гэж байгаа юм биш биз! Хадгалах
2018-02-03, 15:09

Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид!

Амьдрал ч хурдан шүү! Нэг мэдэхэд л сургуулиа төгсөж, аав ээж болцгоосон байдаг. Хичээл ном гэсээр толгой өндийх завгүй байсаар, аав ээж болоод ажил төрөлд орохоор бүр л завгүй болох нь тодорхой. Хаана ч юм удаан уулзаагүй танилтайгаа таарахаар ямар өөр болоо вэ? гэсэн үг сонсож л байсан биз дээ. Үнэндээ таны хөгширснийг гайхаж байгаа нь тэр шүү дээ. Та өдөр тутмын хооллолтод л бага зэргийн анхаарахад, үеийнхнээсээ илүү эрүүл, залуу харагдана. Тэгвэл та бүхэндээ 30 гарсан бол татгалзах ёстой 5-н хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид! Хадгалах
2018-02-01, 15:15

Арааны шүлс асгарам, амтат хучмал хийх жорууд

Хэдхэн төрлийн хоол хийгээд уйдаж байна уу? Хялбар хурдан аргаар өөр төрлийн хоол хийж үзмээр байна уу? Шинэ амт, шинэ хоол хараад танай гэр бүлийнхэн баярлах нь лавтай! Ингээд дараах 5-н жорыг танилцуулж байна

Арааны шүлс асгарам, амтат хучмал хийх жорууд Хадгалах
2018-01-31, 15:25

Тавхан минутанд бэлтгэж болох амттай өглөөний цай

Орчин цагийн хүмүүс цаг зав багатай, ажлын ачаалал ихтэй байдаг болсноос үүдээд өглөөний цайгаа уулгүй гарах явдал түгээмэл байх болжээ. Эмч нарын зөвлөж байгаагаар хүн өглөөний цайгаа ямар ч тохиолдолд ууж байх ёстой бөгөөд өглөөний цай нь хүний биед шим тэжээл, эрч хүчийг өгч байх ёстой ажээ. За тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээрээ яг ийм өглөөний цайны 11 санааг та бүхэндээ санал болгоё. 

Тавхан минутанд бэлтгэж болох амттай өглөөний цай Хадгалах

Та зөв хооллож чаддаггүй бол, эдгээр энгийн дүрмийг баримтлаарай!

Хүн бүр л эрүүл зөв хооллохыг хүсдэг. Гэхдээ яагаад ч юм нэг дэх өдөр хүртэл эсвэл дараа сар хүртэл гэх мэтээр хойшлуулж, эхэлж чадахгүй байсаар хуучин зуршлаа орхиж чаддаггүй. Тэгвэл сэтгэл судлаачид энэ зуршлыг бага багаар хаях хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд зөв хооллож сурахад дөхөм болох 11 аргыг танд хүргэе. Маргааш гэж хойшлуулахгүйгээр өнөөдрөөс эхлээрэй.

Та зөв хооллож чаддаггүй бол, эдгээр энгийн дүрмийг баримтлаарай! Хадгалах