ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биеийн дархлааг дэмждэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Өвөл ирэхтэй зэрэгцэн ханиад, томууны улирал эхэлжээ. Хэдий Монголчууд бид эрт дээр үедээ ханиад, томуунд төдийлөн өртдөггүй байсан ч орчин үед бид, амьдралынхаа хэв маягаас болоод энэ төрлийн өвчнөөр амархан өвчилдөг болсон. Өвдсөнийхөө дараа бус урьдчилж өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалахад тань туслах үүднээс дархлаа сайжруулах увидастай 10 жимсийг танилцуулъя. 

Биеийн дархлааг дэмждэг 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах
2017-11-07, 12:38

Гахайн махаар хийж болох амтат хоолнууд

Бид танд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ гахайн махаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудтай танилцацгаая.

Гахайн махаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Гэртээ кимчи дарж сурцгаая!

Идэх дуртай кимчигээ үргэлж дэлгүүрээс худалдан авах нь эдийн засгийн хувьд ч мөн амт чанарын хувьд сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Харин түүний оронд өөрийн гараар хямд өртгөөр илүү их кимчиг, хүссэн хэмжээгээрээ идэхийг хүсэж байна уу. Та бидний танилцуулах жорын дагуу дуртай кимчигээ бэлтгэн амтархан зооглоорой.

Гэртээ кимчи дарж сурцгаая! Хадгалах

Хэрэглэж болохгүй хоол хүнснүүд!

Эдгээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс авах юмныхаа жагсаалтаас хасаарай. Энэ хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүний биед сөрөг нөлөөтэй, үнэтэй, хуурамч зэрэг үндэслэлээр уг жагсаалтанд багтжээ. Үүнд юу юу багтаж байгааг цааш дэлгэрүүлэн үзэцгээе. 

Хэрэглэж болохгүй хоол хүнснүүд! Хадгалах
2018-03-17, 19:39

Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ?

Стейк буюу үхрийн шарсан гол махыг ихэвчлэн ресторануудад хийж, үйлчилдэг. Тэгвэл бид яагаад өөрийн гараар дотны хүмүүстэй "сюрприз" барьж болохгүй гэж? Ингээд та бүхэндээ зориулан гэрийн нөхцөлд хэрхэн стейк хийх хялбархан аргыг хүргэж байна. Доорх зааврын дагуу стейк хийж, хайртай хань, үр хүүхдүүдээ баярлуулаарай.

Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ? Хадгалах
2016-01-03, 19:34

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

Эцэг эхчүүд бид бүгдээрээ үр хүүхдээ эрүүл саруул, жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тиймээс ч бид хүүхдүүддээ өгч буй хоол хүнсэндээ маш их анхаарал хандуулах ёстой. Гэвч энэ талаар төрөл бүрийн хэвлэл мэдээллийн сувгуудаар толгой эргүүлсэн, эсрэг тэсрэг олон мэдээлэл байдаг нь багагүй хүндрэл учруулдаг. Хөндлөнгийн хяналт хийгддэг, ерөнхий эрүүл мэндийн чиглэлээр шинжлэх ухааны өгүүллүүдийг хэвлэдэг “The Lancet” сэтгүүлд гарсан дэлхийн түвшний судалгааны ажлуудаас үзэхэд хэрвээ таны хүүхэд өнөөдрийн Япон улсад өсөж байгаа бол энэ дэлхийн хамгийн эрүүл, хамгийн урт наслах хүүхэд байх аж. Япончуудын хүүхдүүдээ ингэж өсгөж чадаж байгаагийн цаад нууц нь юу вэ?

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ? Хадгалах

Өөрийгөө зовоолгүйгээр бодисын солилцоогоо сайжруулж, жин хасах 6 арга

Шоколад идэж, орой 20:00 цагаас хойш хооллож, өөрийнхөө дуртай зүйлсийг хийснээр жин хасах боломжтой гэвэл та итгэх үү? Турахын тулд ердөө л бодисын солилцоогоо сайжруулахад л хангалттай гэсэн ойлголт турахыг хүсэгчдийн дунд маш ихээр тархсан байдаг шүү дээ. Энэ үйл явц нь таны идсэн хоол хүнс өөх биш харин энерги болж зарцуулагдахыг хэлж байгаа юм. Ингээд бид танд бодисын солилцоогоо түргэсгэх хялбархан аргуудаас хүргэж байна. 

Өөрийгөө зовоолгүйгээр бодисын солилцоогоо сайжруулж, жин хасах 6 арга Хадгалах

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг итгэмээргүй зүйлс

Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Бүр зарим нь мэддэг хэрнээ ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн идсээр байдаг нь гайхшрал төрүүлнэ. Ингээд та бүхэндээ түргэн хоолны газрын үнэн төрхийг танилцуулж, сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах аргуудыг ч мөн давхар дуулгахаар бэлтгэлээ. 

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг итгэмээргүй зүйлс Хадгалах

Эх орондоо алдартай ч гадаадынхны гайхшралыг төрүүлсэн амттанууд

Дэлхийн улсуудын түүх, соёл, газарзүйн тогтоц зэргээс авхуулаад ард иргэдийнх нь сонирхол ч өөр хоорондоо ялгаатай байдаг. Нэг улсад үнэтэйд тооцогддог, хүндтэй зүйлийг нөгөө улсын иргэд нэг нүдээрээ ч тоож үзэхгүй байх нь бий. Тэгвэл энэ ялгаа амттан дээр ч гардаг гэвэл та итгэх үү? Эх орондоо алдартай ч гадаад улсынхны гайхшралыг төрүүлдэг хачирхалтай амттануудыг хамтдаа сонирхоцгооё! 

Эх орондоо алдартай ч гадаадынхны гайхшралыг төрүүлсэн амттанууд Хадгалах
2021-01-23, 14:16

Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс

Зарим жимс, хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хэрэглэснээр шаардлагатай амин дэм, шим тэжээлтэй бодисууд нь хадгалагдаж, түүгээр хийх хоол нь илүү амт, чанартай болдог ажээ. Тиймээс та яг одоо хөргөгчиндөө байгаа доорх 5 хүнсийг даруй хөлдөөгчиндөө хийгээрэй! Ингэснээр бидний бие махмад илүү ашигтай, шим тэжээлтэй, шинэхэн эрдэс бодисыг авах учиртай. Ингээд энэхүү жагсаалтанд ямар, ямар бүтээгдэхүүнүүд орсныг хамтдаа үзэцгээе.

Хөлдөөж хэрэглэхэд тохиромжтой 5 хүнс Хадгалах

Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн

Аз жаргалыг амттай хоолгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Гэрийн эзэгтэй нар гэлтгүй өнөөдөр хүн бүр л урлаг болтлоо хөгжсөн хоол хийх аргад суралцахыг эрмэлзэх болсон билээ. Харин техник технологийн дэвшил тэдний хүслийг биелүүлж, хоол хийхэд зориулсан олон төрлийн аппликейшнийг гаргасан байдаг аж. Харин бид тэдгээр аппликейшнүүдээс түүвэрлэн хамгийн шилдэг гэснийг нь танилцуулж байна.

Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн Хадгалах

Бидний ижилхэн гэж боддог ялгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд

Гаднаасаа харагдах байдал нь ижил төстэй боловч, шинж чанар, уураг, нүүрс усны хэмжээ нь эрс тэс ялгаатай хоол хүнсүүд гэж байх юм. Бид өнөөдөр тэдгээр хүнсээс, хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсүүдийг сонгож танилцуулахаар бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Бидний ижилхэн гэж боддог ялгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах