Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд

2018-06-20, 15:03
8,036

Сүнс хоргодсон байшин, эсвэл хүүхэлдэйний талаар та сонсож байсан л биз дээ. Харин сүнстэй машин, галт тэрэг тэр ч бүү хэл онгоцны тухай түүхийг дуулсан хүн ховор байх. Ном зохиолд гарсан бус, бодит амьдрал дээр жинхэнээсээ сүнс шүглэсэн автомашин байсан гэвэл та итгэх үү? Бид танд түүхэн дэх хамгийн аймшигтай 10 автомашиныг танилцуулж байна.

Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Доктор Кеворкяны “Үхлийн машин”

Телевизийн “Ghost Adventures” нэвтрүүлгийн хөтлөгч, сүнсний ангууч Зак Баганс (Zak Bagans) Лас Вегас хотноо сүнстэй музейтэй гэнэ. Тэрээр доктор Жек Кеворкяны “Үхлийн машин”-ыг 30.000 ам.доллараар худалдаж авсан байна. Энэ хүн нөгөө ертөнц рүү хурдхан очихыг хүссэн хүмүүсийн хүслийг биелүүлэхэд нь тусалдаг байсан бөгөөд машиных нь хойд суудал дээр ойролцоогоор 130 хүн амьсгал хураасан гэнэ. Зөвхөн машинд нь ч биш, түүний гэрт, мөн зочид буудалд маш олон хүн өөрийн хүслээр нүд аньсан ажээ. Хожим доктор Жек Кеворкян хүн амины хэргээр баривчлагдсан юм байна.

Хөтлөгч Зак Баганс уг машиныг сүнс агнахдаа ашиглахаар төлөвлөж буй гэсэн. Олон хүн нас барсан машинд маш хар бараан, муухай энерги төвлөрдөг гэдэг нь эргэлзээгүй.

Доктор Кеворкяны “Үхлийн машин”

2 Кейптаун хотын үсэрдэг машин

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад 2004 онд дотор нь ямар ч хүнгүй “Renault Mégane” маркийн машин өөрөө асаж, үсэрч байгааг олон хүн харжээ. Нэг гэрчийн мэдээлснээр бол машин арагшаагаа хоёр бүтэн эргэсэн байна. Сүүлд нь хүмүүс очиж үзэхэд машинд ямар ч түлхүүр байхгүй, мөн зогсох араандаа тавьсан, унтраастай байсан гэнэ.

Гэхдээ уг машиныг үйлдвэрлэгч компанийнхан техникийн саатлаас болж ийм үйлдэл гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа ч одоо хүртэл хэрхэн ийм зүйл болсон нь тодорхойгүй байна. 

Кейптаун хотын үсэрдэг машин

3 Лондоны сүнстэй автобус

1930-1990 оны хооронд Лондон хотод шөнө бүр 01.15 цагт нэгэн автобус маш хурдтай явж өнгөрдөг байсныг олон хүн гэрчилдэг. Уг тээврийн хэрэгсэл замдаа таарсан машинуудыг замаас нь гартал мөргөж, чигээрээ явсаар агаарт замхарч алга болдог гэнэ. Тод улаан өнгийн долоо дугаартай хоёр давхар энэхүү автобусан дотор ямар ч зорчигч, жолооч байгаагүй аж. Цагдаа нар шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцсон улаан өнгийн автобусыг хэн жолоодож явсан талаар эрэн сурвалжилдаг байжээ.

Гэхдээ шөнө бүр ийм явдал яг нэг газар болж өнгөрдөг нь хачирхалтай. Ослын дараа жолооч нар машинаасаа буун харахад автобус хэдийнэ алга болсон байдаг гэнэ.

Лондоны сүнстэй автобус

4 Жон Кеннедигийн (John F. Kennedy) лимузин

“SS-100-X” маркийн хөх өнгөтэй, дээвэр нь дэлгэгддэг лимузинийг Амеркийн Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди унаж явсан юм. Хэдийгээр тус машинд 200.000 ам.доллараар нэмэлт тоноглол хийсэн боловч сум нэвтэлдэггүй материал биш байсан аж. Энэ машинд 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Жон Кеннеди буудуулж нас барсан юм.

Түүнийг өнгөрснөөс хойш ч тус машиныг ашигласаар байжээ. Халдлагын дараа “Hess & Eisenhardt” компани Ерөнхийлөгчийн лимузинийг хар өнгөөр будаж, сум нэвтэлдэггүй болгож, хуягласан байна. Удаах Ерөнхийлөгч Линдон Жонсон (Lyndon Johnson) үүнийг албан хэрэгцээндээ унадаг байжээ.

1978 онд тус машиныг "Хенри Форд" автомашины музейн сан хөмрөгт тавьсан ажээ. Зарим хүн арваннэгдүгээр сарын сүүлчээр энэ машины хажууд сүнс байхыг олж харсан гэж ярьдаг бөгөөд үүнийг Жон Кеннедигийн сүнс хэмээн таамагладаг гэнэ.

Жон Кеннедигийн (John F. Kennedy) лимузин

5 Английн Сүрийд болсон авто осол

Английн Сүрий хэмээх суурингийн зам дээр нэгэн машин агаарт эргэлдэж жалга руу унахыг нэг хүн харж цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар дуудлагын дагуу ослын газарт ирээд ямар ч автомашин олж харсангүй. Хэсэг хайсны эцэст тойрог замын хажууд хэний ч үл анзаарам газарт нэлээд эрт осолдсон бололтой автомашин байхыг олжээ. Машин дотроос таван сар эрэн сурвалжлагдсан хүний араг яс олдсон байна. Мөрдлөгийн явцад тус машины осол нь хэдэн сарын өмнө болсон нь тогтоогджээ.

Харин машины ослын талаарх дуудлагыг талийгчийн сүнс өгсөн байх гэж таамагладаг гэнэ. Ингэж дуудлага өгөөгүй байсан бол уг автомашиныг хэн ч олж мэдэхгүй байсан гэж хүмүүс ярьдаг байна. Машины хамар газарт лав шигдэж орсны улмаас замын хажуугаар  өнгөрөх хүмүүст огт харагддаггүй байжээ.

Английн Сүрийд болсон авто осол

6 Хар “Волга”

1960 оноос хойш яригдсан хар өнгийн “Волга” машины тухай домог Польш улсаас гаралтай юм. Цагаан хөшигтэй, хар өнгийн урт машин ямар ч жолоочгүй явж байхыг нь харсан олон хүн байдаг. Заримдаа гэлэнмаа, эсвэл номлогч уг автомашины жолооны ард сууж яваа харагддаг ч ад чөтгөр өөрийн биеэр тэр машиныг барьдаг гэж хүмүүс боддог байна.

Тэр машин харагдах бүрт хаа нэгтэйгээс хүүхэд алга болж, хэрвээ машиныг зогсоох гэж оролдох юм бол 24 цагийн дотор үхнэ гэж хүмүүс итгэдэг болсон юм. Тэр ч бүү хэл чөтгөртэй машин хүн хулгайлж, эд эрхтэнийг нь авдаг гэж ярьцгаадаг байна.

Хар “Волга”

7 Жүжигчин Жеймс Дины (James Dean) “Porsche 550 Spyder” машин

1970-аад оны Холливудын алдарт жүжигчин, XX зууны сэтгэл татам сайхан залуу Жеймс Дин спорт загварын машинаа “бяцхан чөтгөр” гэж дууддаг байжээ. Гэхдээ жүжигчин залуу 24-хөн настайдаа авто машины ослоор нас барсан юм. “Оддын дайн” киноны жүжигчин, түүний найз Алек Геннис (Alec Guinness) найздаа машиных нь талаар анхааруулж байсан удаатай гэнэ. Алект түүний машин эвгүй мэдрэмж төрүүлж байсан аж. Жеймс машинаа аваад яг долоо хоногийн дараа 1955 оны есдүгээр зарын 30-ны өдөр машинтайгаа осолд орж нас баржээ.

Ослын дараа машинд ойртсон хүмүүст олон муу зүйл тохиолдсон гэдэг. Тухайлбал, засварчны хөл хугарсан бол тус машины эд ангийг худалдаж авсан хоёр хүн осолд орж нэг нь нас баржээ. Тэр ч бүү хэл энэ машин галд шаталгүй үлдсэнээр барахгүй ачиж байх явцад ачигч машины кабин дээрээс унаж жолоочийг нь гэмтээгээд эцэст нь ул мөргүй алга болсон байна.

Жүжигчин Жеймс Дины (James Dean)  “Porsche 550 Spyder” машин

8 Абрахам Линкольн (Abraham Lincoln)-ий сүнстэй галт тэрэг

1865 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Америкийн Ерөнхийлөгч Абрахам Линкольн болон түүний хүү  Виллигийн шарилыг тээвэрлэсэн нэгэн галт тэрэг Вашингтоноос Иллинойс муж хүртэл 13 өдрийн аян замд гарчээ. Тус галт тэргийг “The Lincoln Special” гэж нэрлэсэн бөгөөд гашуудлын есөн машин дагалдаж явуулсан аж. Дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс тавдугаар сарын 3-ны өдрийн хооронд уг галт тэрэг долоон муж дамнаж, 440 хот суурингийн дэргэдүүр өнгөрчээ.

Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн хэдий ч жил бүрийн дөрөвдүгээр сард тус замаар эртний галт тэрэг өнгөрч буй нь хүмүүст харагддаг гэнэ. Мөн галт тэрэг өнгөрөх үед цаг хугацаа зогсдог гэж ярьдаг аж. Заримдаа галт тэрэг ямар ч дуу чимээ гаргахгүй чимээгүй зөрдөг бол хааяа галт тэрэгнээс гашуудлын ая гардаг юм байх. Тэр ч байтугай цэнхэр хүрэм өмссөн араг яс Ерөнхийлөгчийн тугийн хажууд харагдсан гэж хүмүүс ярьсан байна.

Абрахам Линкольн (Abraham Lincoln)-ий сүнстэй галт тэрэг

9 Франц Фердинандын лимузин

Австрийн хунтайж Франц Фердинанд (Archduke Franz Ferdinand) эхнэр Софитойгоо (Sophie) хамт 1914 онд Сараево хот руу “Graf & Stift”-ийн лимузин хөлөглөж явжээ. Гэхдээ машинд явж байхдаа тэд хоёул алуулсан байна. Машин нь харин ер гэмтээгүй байжээ. Энэ явдлын дараа машины дараагийн эздэд азгүй зүйл тохиолдох болжээ.

Франц Фердинандыг нас барснаас хойш 12 жил тус машиныг 15 өөр хүн ашиглажээ. Тэр хооронд машин зургаан удаа осолд орж, нийт 13 хүн нас барсан гэнэ. Нэг хүн зугтааж байх явцдаа үхсэн бол, нөгөө нь машиныг худалдаж авснаас хойш ес хоногийн дараа нас барсан аж. Санамсаргүй ослоос гадна уг машин хүний дээр дарж унасан, дотор нь хүн амиа хорлосон тохиолдлууд бүртгэгджээ.

Австри улсын Вена дахь Цэргийн музейд  уг машиныг байрлуулсан байна.

Франц Фердинандын лимузин

10 Алтан бүргэд

Аймшгийн кино зохиолуудаараа алдартай Стивен Кинг энэ машины түүхээс сэдэвлэж “Christine” нэртэй аймшгийн ном бичжээ. Кино ч мөн хожим гарсан байдаг.

1964 оны “Dodge” маркийн уг машин Америкийн түүхэнд хамгийн аймшигтай төмөр хүлэг гэнэ. Анх Америкийн Мэн мужийн цагдаагийн газрын машин байжээ. Уг машиныг унаж байсан гурван цагдаа бүгд гэр бүлийнхнийхээ амийг хороогоод дараа нь өөрсдийгөө боомилсон  гэнэ.

Хожим нь цагдаагийн машиныг Ален гэгч нэгэн гэр бүлд заржээ. Ален гэр бүлийнхэнтэйгээ хурдны зам дээр энэ машиныг унаад явж байтал хаалга нь гэнэт өөрөө онгойсон гэнэ. 

Энэ машинтай холбоотой бас нэг хачирхалтай яриа байдаг. Тухайлбал, хурдтай явсан нэгэн машин хоёр хүүхэд дайрсан бөгөөд хүүхдүүд шидэгдэж, унахдаа хажууханд нь зогсож байсан энэхүү “Dodge” машины доогуур орсон гэнэ. Бас нэгэн хүүхэд энэ машины хажууд үсэрч тоглож байсан бөгөөд хоёр долоо хоногийн дараа гэр бүлийнхэнтэйгээ гэртээ шатаж үхсэн байна. Хотын сүмийн номлогчид энэ аймшигт машины талаар сонсоод устгуулсан гэх боловч төд удалгүй нас барцгаасан аж.  Үнэхээр итгэмээргүй, аймшигтай байгаа биз.

Алтан бүргэд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()