ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?

Зуны халуун улиралд цангаа тайлах амттаныг нэрлэвэл хамгийн түрүүнд "мөхөөлдөс" санаанд буух нь мэдээж. Тиймээс заавал дэлгүүр рүү байн байн гүйлгүйгээр гэрийн нөхцөлд амттай, олон төрлийн жимстэй мөхөөлдөс хийх хялбар аргуудыг хүргэж байна.
Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ? Хадгалах
2015-08-12, 19:33

Аялал зугаалгаар явахдаа хэзээ ч идэж болохгүй хоолнууд

Хүн бүр дэлхийг тойрон аялж, сонин содон зүйлсийг үзэж харахын зэрэгцээ соёл уламжлалтай нь танилцаж, урьд өмнө нь харагдаагүй хоолыг нь идэж амсахыг хүсдэг. Мэдээж энэ нь маш гайхалтай, сонирхолтой байх боловч хаа таарсан бүхнээ амсаж, идэх нь дэндүү аюултай юм. Зарим улс орнуудад хүний биед сөрөг нөлөө үзүүлж, хордуулж ч мэдэх хоол хүнсийг худалдаалдаг бөгөөд үүнийг нь мэдэлгүй идсэн жуулчид амь насаараа хохирсон тохиолдлууд олон байдаг байна. Иймд та бүхэндээ сануулга болгох үүднээс хэзээ ч идэж болохгүй 10 хоол хүнсийг танилцуулъя. 

Аялал зугаалгаар явахдаа хэзээ ч идэж болохгүй хоолнууд Хадгалах

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд

100 хувь эрүүл, зөв хооллоно гэдэг ямар ч хүний хувьд хэцүү асуудлуудын нэг билээ. Гэвч хоол хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн чанар болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг сайтар судалж, мэдсэн байх нь чухал юм. Учир нь бид заримдаа мэдлэггүйн улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хортой хоол хүнсийг хэрэглэж, өөрсдийгөө хохироох нь бий. Иймд бид та бүхэндээ эрүүл харагддаг ч, үнэн хэрэгтээ биеийг хордуулж байдаг хүнснүүдийг хүргэхийг зорилоо.

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд Хадгалах

Үндэстэн бүрийн амтат зоог

Хоол болон аялал нь онгоц болон нисэх буудалтай адил салшгүй холбоотой зүйл билээ. Та хаана ч ямар ч аялал хийж байсан тухайн үндэстний зоогоос заавал сонирхож амсах болов уу. Зарим нэг үндэстэнгүүдийн хувьд хоол нь тухайн орныхоо хамгийн чухал зүйл болдог билээ. Ингээд 10 улс орны амтат зоогуудаас сонирхоцгооё.
Үндэстэн бүрийн амтат зоог Хадгалах
2013-03-08, 22:35

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд

Эх оронд маань өвлийн тачигнасан хүйтэн жавар нэгэнтээ айлчилж, өвлийн улирал энүүхэн хаяанд иржээ. Голд хүйт оруулсан энэхүү улирлыг ханиад томуугүй давахын тулд бидэнд халуун жимсний цай, бас халуун шөл байхад л хангалттай. Ингээд та бүхэнд орон орны амтат шөлнүүдийг танилцуулж байна.

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд Хадгалах
2015-11-17, 20:05

Амтат сам хорхой

Эзэгтэй та амралтын өдрөө ямар нэг амттай хоол, амттанг өөрийн гараар хийхийг хүсдэг болов уу. Тэгвэл энэ удаад Сам хорхойг юунд ашиглаж болох, хялбар аргаар хэрхэн зууш хийж болох талаар хүргэе.
Амтат сам хорхой Хадгалах
2013-01-21, 23:36

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс

Бүх дэлгүүрүүд хаачихлаа гээд төсөөлөөд үз дээ.  Мөстлөгийн үе эхэлсэн, дайн тулаан дэгдсэн, магадгүй амьд үхдлүүд хаа сайгүй холхисон гэх мэт нөхцөлтэй тулгарсан үеийг хоол хүнсгүйгээр давж гарахгүй. Тиймээс санаанд багтамгүй нөхцөл байдал үүслээ гэж төсөөлөөд барагтай бол мууддаггүй ямар хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалж болохыг танилцуулж байна.

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс Хадгалах

Гахайн махаар хийж болох амтат хоолнууд

Бид танд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ гахайн махаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудтай танилцацгаая.

Гахайн махаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үхрийн махаар хийж болох амт чанар сайтай, шим тэжээлээр баялаг хоолнуудыг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Арааны шүлс асгарам амтат хоол

Монголчууд бидэнд орос хоолны амт илүү ойр байдаг. Сүүлийн үед Монгол улсад маань Хятад, Солонгос, Япон хоол газар авч, Орос хоолны газар цөөрч байгаа нь харамсалтай. Ингээд одоо та бүхэндээ Орос үндэсний амтат хоолнуудыг танилцуулъя. Алийг нь идмээр санагдаж байна?
Арааны шүлс асгарам амтат хоол Хадгалах
2013-11-17, 00:46

Фүүд порн (2-р хэсэг)

Хvн гээч амьтанд дээд зэргийн таашаал, жаргал хоёрыг єгдєг зvйл энэ хорвоо дээр мундахгvй олон байх юм аа. Жишээлбэл чин сэтгэлээсээ инээхдээ жаргана, чилээгээ гаргаж унтахдаа нэг жаргана, хайрыг бусдад бэлэглэхдээ нэг жаргана... гэх мэтээр vргэлжлvvлээд л байвал дуусашгvй нуршсан єгvvлэл болох биз. Харин энэ vргэлжилсэн урт жагсаалтад заавал багтах ёстой нэгэн vйлдэл бол амттай, чанартай хоол тамшаалж идэхийн жаргал билээ. Тэгвэл одоо бvгдээрээ яахын аргагvй идэх дурыг хєдєлгємєєр амттай хоолны сонирхолтой зургуудын ээлжит цуглуулгыг хvлээн авцгаая. Энэ цуглуулгыг юу гэдэг билээ? Тиймээ, мэдээж “Фvvд порн” гэж нэрлэдэг шvv дээ. Ингээд хоолны гоо сайхнаар ходоодыг гижигдэе.
Фүүд порн (2-р хэсэг) Хадгалах
2011-06-19, 01:43

Хамтад нь идвэл хүний биед эмчилгээ болох хүнсний бүтээгдэхүүнүүд

Төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг витамин, амин хүчил, хүний биед ашиг тустай эрдэс бодисоор баялаг гэдгийг бид мэддэг ч чухам ямар бүтээгдэхүүнүүдийг хамтад нь идсэнээр илүү их шим тэжээлийг авч болохыг бид төдийлөн сайн мэддэггүй юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ энэ талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Хамтад нь идвэл хүний биед эмчилгээ болох хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах