ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэрийн нөхцөлд зайрмаг хэрхэн хийх вэ?

Халуун зуны улирал ирж, бид бүгд л зайрмаг идэхийг хүсдэг билээ. Гэхдээ гаднаас авахаас илүү өөрийн хийсэн зайрмаг илүү амттай санагдах болов уу. Ингээд гэртээ зайрмаг хэрхэн хийх тухай сонирхолтой 10 аргуудыг танилуулж байна. (Та доорх аргуудыг хэрэглэхийн тулд танд зайрмагний иш, хэвэнд оруулж хөлдөөх сав хэрэгтэй шүү)

Гэрийн нөхцөлд зайрмаг хэрхэн хийх вэ? Хадгалах

Одооноос эхлээд ногоон иштэй сармис хэрэглээрэй! Яагаад гэвэл...

Сармис, сонгино зэрэг ногоон өнгийн иштэй хүнсний ногоонууд нь биед хичнээн их ач тустай болохыг бид сайн мэднэ. Гэхдээ сармисыг хэрэглэхдээ ногоон ишийг авч хаях нь маш буруу аж. Таны хаясан ногоон ишинд төрөл бүрийн бактерийн эсрэг бодис, "антиоксидант"-ууд агуулагддаг байна. Ингээд та бүхэндээ сармисыг яагаад заавал ногоон иштэй нь хамт хэрэглэх ёстой болохыг дуулгая. 

Одооноос эхлээд ногоон иштэй сармис хэрэглээрэй! Яагаад гэвэл... Хадгалах

“KFC”-ийн амтат шарсан тахиаг гэртээ хийж сурцгаая!

Гэр бүлээрээ тойрч суугаад амттай хоол идэх шиг жаргал гэж үгүй. Харин эзэгтэй та орой чухам ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн хоолны мэдээнд анхаарлаа хандуулаарай. Учир нь өнөөдөр танд хүн бүрийн идэх дуртай "KFC" тахиа хийх аргыг танилцуулахаар шийдлээ. Та амтат шарсан тахиаг хийж сурснаар заавал гадагш гаралгүйгээр гэртээ, гэр бүл, найз нөхдөө дайлж, мөнгөө хэмнэх боломжтой болох юм.

“KFC”-ийн амтат шарсан тахиаг гэртээ хийж сурцгаая! Хадгалах

Нойр булчирхай өвчлүүлдэг 5 төрлийн ундаа

Нойр булчирхай бол хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг бөгөөд хоол боловсруулахад шаардлагатай фермент, дааврыг ялгаруулж, өөх тос, нүүрс ус, уургийн бодисын солилцоог тэнцвэржүүлдэг. Нойр булчирхайн үйл ажиллагаа муудах нь эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс нойр булчирхайгаа хамгаалах нь зүйтэй. Таны идэж, ууж байгаа зүйл эрүүл мэндийн тань толь болдог учир хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулахдаа маш анхааралтай байх хэрэгтэй юм. Ингээд нойр булчирхайд ямар ундаа муугаар нөлөөлдөг болохыг сонирхоцгооё.

Нойр булчирхай өвчлүүлдэг 5 төрлийн ундаа Хадгалах

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор

Зуны улирал айлчилж байгаатай холбоотойгоор хүн бүр л хөнгөн хоол идэж, жингээ барихыг хүсэж байгаа биз ээ. Таны тэрхүү хүсэлд байцааны салат маш ихээр туслах болно шүү. Ингээд танд амралтын өдрөөрөө хийж болох амтлаг байцааны салатны жоруудыг хүргэж байна.

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор Хадгалах

Махыг эрүүл аргаар хэрхэн амттай шарах вэ?

Харахад л арааны шүүс асгарам сайхан амттай шарсан мах идэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүхэнд аз жаргалыг бэлэглэдэг. Харин бид та бүхэндээ зүгээр ч нэг амт чанар сайтай мах бус, эрүүл аргаар хэрхэн мах шарах тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү аргаар гэр бүлийнхэндээ амттай мах шарж өгөөрэй. 

Махыг эрүүл аргаар хэрхэн амттай шарах вэ? Хадгалах

Тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнууд

“Өнөө орой ямар хоол хийх вэ?” гэж толгойгоо гашилгаж, байнга шахуу хийдэг хоолоо дахиад л хийх гэж байна уу? Тэгвэл түр азнаарай. Та бүхэндээ зориулан тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнуудыг, жорын хамт танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнууд Хадгалах

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс

Бүх дэлгүүрүүд хаачихлаа гээд төсөөлөөд үз дээ.  Мөстлөгийн үе эхэлсэн, дайн тулаан дэгдсэн, магадгүй амьд үхдлүүд хаа сайгүй холхисон гэх мэт нөхцөлтэй тулгарсан үеийг хоол хүнсгүйгээр давж гарахгүй. Тиймээс санаанд багтамгүй нөхцөл байдал үүслээ гэж төсөөлөөд барагтай бол мууддаггүй ямар хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалж болохыг танилцуулж байна.

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс Хадгалах

Үйлчлүүлэгчдээ гайхшруулсан "өгөөмөр" зоогийн газрууд

Бид зоогийн газраар хооллох үедээ жинхэнэ хоолны порц нь цэсэн дээрх зургаасаа хамаагүй бага байдагт бараг дассан гэхэд болно. Тэгвэл зарим зоогийн газрууд үйлчлүүлэгчдээ урамшуулах үүднээс тун өгөөмөр зан гарган жинхэнэ овоолсон хоолоор үйлчилдэг аж. Та бүхэнд тэдгээр өгөөмөр зоогийн газруудаар үйлчлүүлсэн азтай хүмүүсийн тухай хүргэж байна.

Үйлчлүүлэгчдээ гайхшруулсан "өгөөмөр" зоогийн газрууд Хадгалах

Самарны ач тус

Самранд тайвшруулах үйлчилгээтэй бодис байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй тийм учраас хүнд өдрийн дараа самар идээд зурагт үзээд суух нь үнэхээр сайхан амралт болдог юм болов уу. Тэгвэл самарны ачаар хэрхэн биеэ эрүүлжүүлэх, хэрхэн эрүүл урт удаан амьдарч болох талаар 10 баримтыг хүргэе.
Самарны ач тус Хадгалах
2013-02-16, 02:23

Идэхэд ч хайран амттангууд

Амралтын өдрийг тань хазаад авмаар, гайхалтай амттангуудаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Орон орны чадварлаг тогооч, нарийн боовны мэргэжилтнүүдийн хийсэн бялуу, амттангуудыг харан, санаа авч, амралтын өдрөөрөө туршиж үзээрэй. 

Идэхэд ч хайран амттангууд Хадгалах
2016-03-05, 15:21

Пицца хэрхэн хийх вэ?

Зүгээр нэг пицца биш, аманд ормогцоо хайлж, арааны шүүс асгаруулам пиццаг та хийж чадах уу? Бүхий л зүйлс нь хоорондоо төгс зохицож, амт чанар нь дээд зэргээр мэдрэгдэх пицца хийхэд ч бас зохих хэмжээний нууц гэж бий. Тиймээс хэн бүхний мэдээд байдаггүй, төгс пицца хийх нууц аргуудыг танд хүргэе. Үүнийг ашиглан, амтат пицца бэлтгэж амралтын өдрөөр гэр бүлийнхнээ дайлаарай.

Пицца хэрхэн хийх вэ? Хадгалах