Онцлох мэдээ

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч

Дэлхийн түүхэнд маш олон тооны аугаа удирдагчид тэмдэглэгдсэн байдгийг бид мэднэ. Зарим нэг нь Дэлхийг байлдан дагуулж, зарим нь нэг нь хүчирхийллийг үгүй хийн, улс орондоо амар амгалан байдлыг авч ирэн, зарим нь улс орноо төдийгүй Дэлхийн түүхийг өөрчилсөн байдаг. Ингээд дэлхийн түүхэн дэхь хамгийн нөлөө бүхий 10 удирдагчийн талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. Шилдгийн шилдэг байлдан дагуулагчдын хэн нь шилдэг аравт орсон бол?...

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч Хадгалах

Уксусны ашиг тус

Таны гэрт маш олон төрлөөр ашиглаж болохуйц бүтээгдэхүүн байгааг мэдээгүй юм биш биз? Тэр бол цууны хүчил буюу уксус юм. Тиймээс бид та бүхэндээ уксусыг юу, юунд ашигладаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Уксусны ашиг тус Хадгалах

Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ?

Өнөөгийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд анх эрчүүдэд зориулан бүтээгдэж байсан зүйлс маш олон байдаг гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг зарим эд зүйлсийг өмнө нь эрчүүдэд зориулан бүтээж, эрчүүд л зөвхөн хэрэглэдэг байсан гэхлээр санаанд оромгүй. Бас тэдгээр зүйлсийг эмэгтэйчүүд эрчүүдээс “дээрэмдэж” аваад, эргүүлж хэзээ ч өгөөгүй гэж бодохоор бас сонирхолтой.

Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ? Хадгалах

Хуурамч “Levi`s”-ийг хэрхэн таних вэ?

Өдгөө бүхий л зүйлсийг хуурамчаар үйлдвэрлэн, худалдаалах болсон. Үүний үр дүнд бид халаасаа хоослуулж, хамаг цагаа дэмий зүйлд үрэх болдог юм. Харин өнөөдөр та бүхэндээ алдарт "Levi's" брэндийн жинсэн өмдний хуурамч эсэхийг хэрхэн ялгаж, таних талаар тун хэрэгтэй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэтэвч болон цаг заваа хэмнэцгээе.

Хуурамч “Levi`s”-ийг хэрхэн таних вэ? Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Технологийн дэвшил нүд ирмэхийн зуурт гялалзан хөгжих тусам орчин цагийн зүйлс огт сонин санагдахаа больж, харин өнгөрсөн үеийн хар цагаан тэр л зургууд улам л үнэ цэнтэй мэт мэдрэгдэх болжээ. Ямар ч элдэв чимэггүй хэрнээ энгийн гэхэд хэтэрхий энгийнээрээ байгаа тэр л хар цагаан гэрэл зургууд гайхалтай их түүхийг өгүүлэх нь нүнжигтэй. 

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд Хадгалах

Та ямар байрлалаар унтдаг вэ?

Хүн бүр өөрт аль болох эвтэйхэн байрлалаар унтахыг илүүд үздэг. Гэвч заримдаа өглөө сэрэхэд хүзүү өвдсөн эсвэл нуруу хөндүүрлэж сэрдэг билээ. Тиймээс бид та бүхэндээ ямар байрлалаар унтвал өвчин тань хүндрэхгүй хурдан эдгэх талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Та ямар байрлалаар унтдаг вэ? Хадгалах

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл

Өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн олны мэдэхгүй зүйлсийг олж хардаг мэргэн түргэн хүмүүсийн зөгнөж хэлснээр хүнсний дутагдал үнэхээр болдог юм гэхэд бид ямар хүнсийг одооноос хадгалвал хамгийн удаан нөөцөлж болохыг мэдэж байхад илүүдэхгүй. Тэгээд ч дэлхийн баялгийн дийлэнхийг дэлхийн хүн амын хэдхэн хувь эзэмшиж, юмны үнэ өсч, мөнгө үнэгүйдэх болсон өнөө цагт Дэлхий дахины хүнсний хямрал ойрхон байгаа нь мэдрэгдэж байна. Ингээд бүгдээрээ хэдэн арван жилийн турш хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл Хадгалах

Хятадын топ 10 дуураймал компани

Дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хуулбарлан, хуурамч шошго хадаж, зах зээлд нийлүүлдэгээрээ алдартай газар бол Хятад билээ. Тэгвэл саяхнаас Хятадууд Дэлхийн томоохон компани, худалдааны төвүүдийг нэр, үйл ажиллагааны чиглэл, барилга, байгууллагын бүтэц гээд бүх талаар нь хуулбарлаж эхэлсэн байна. Эдгээр хуулбарласан компани, үйлчилгээний төвүүд нь Хятадад өөрсдийн байр сууриа тогтоож, дотоодын зах зээлд нь нэвтрэх хүсэлтэй жинхэнэ брэндүүдэд томоос том хаалт болж байгаа юм.

Хятадын топ 10 дуураймал компани Хадгалах

Хэрхэн урт хөлтэй харагдах вэ?

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан юм. Бүсгүй хүн бүхний арга эвийг олохдоо хамгаас мэргэжлийн, түүнчлэн хэрхэн сайхан харагдахаа үргэлж мэдээд байдаг нь гайхалтай. Зарим бүсгүйчүүд өөрийн дутагдлаа үнэхээр зальжин аргаар засчихдаг шүү дээ. Тэгвэл яг тэрхүү зальтай, ухаалаг бүсгүйчүүдийн сайхан урт хөлтэй харагддаг аргуудаас бид та бүхэнд сонирхуулж байна.

Хэрхэн урт хөлтэй харагдах вэ? Хадгалах
2016-07-27, 23:23

Ямар бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ?

Лондон хотын гоо сайхны мэс заслын эмч, мэргэжилтнүүд, төгс гоо үзэсгэлэнд нийцэх үнэлгээг гаргажээ. Тэд энэхүү үнэлгээгээ олны танил алдартай бүсгүйчүүд дунд явуулсан бөгөөд хариу нь хэн бүхнийг алмайруулсан юм. Үнэлгээг гаргахдаа бүсгүйчүүдийн нүүрний онцлог, хэлбэр, ясны бүтэц, тэгш хэм зэргийг нарийн судалсан байна. Ийнхүү та бүхэндээ эмч нарын үнэлсэн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулья.

Ямар бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ? Хадгалах

Таныг өндөр болгох эрүүл аргууд

Намхан хүн бүрийн хувьд өндөр болно гэдэг хүсэл, мөрөөдөл нь билээ. Үүнээсээ болж элдэв эм тариа хэрэглэх нь ч элбэг. Гэхдээ энэ нь эргээд таны биед сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг та мэдэх үү? Иймд та бүхэндээ өндөр болгох хамгийн эрүүл болоод хялбар аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хамгийн гол нь доорх аргуудыг цогцоор нь хэрэгжүүлж байж, хүссэн үр дүндээ хүрнэ гэдгийг санах нь зүйтэй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таныг өндөр болгох эрүүл аргууд Хадгалах

Хамгийн хор хөнөөлтэй туршилт хийсэн эрдэмтэд

Бидний хэрэглэж буй эм, тариа, эд зүйлс нь эцсийн бүтээгдэхүүн болж тараагдахын тулд ямар их золиос гардагыг тэр болгон хүмүүс мэддэггүй. Мэдэхийг ч хүсэхгүй байх. Хөөрхий муу амьтад дээр л туршдаг биз дээ гэж та хэлэх биз. Гэтэл тийм биш, "Нууц" гэсэн нэрэн доор олзны хүн, үхэх ялтай хоригдол, ядуу хүмүүсийг ашигладаг байжээ (одоо ч ийм байхыг үгүйсгэхгүй). Би юу яриад байна вэ гэвэл, яг одоо та бүхэндээ дэлхийн түүхэнд хамгийн ноцтой хор учруулсан нээлт, туршилтуудыг хийж байсан харгис эрдэмтэдийн заримаас танилцуулъя.

Хамгийн хор хөнөөлтэй туршилт хийсэн эрдэмтэд Хадгалах