Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол элдэв зураг (70 фото) №41

Нарлаг сайхан ням гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо.

Монгол элдэв зураг (70 фото) №41 Хадгалах

2016 оны шилдэг гэрэл зургууд

"35 Photo" сайт нь дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг гэрэл зурагчдын хальсанд буулгасан гайхалтай уран бүтээлүүдээс хамгийн шилгүүдийг нь шалгаруулдаг бөгөөд улиран одож буй 2016 оны "Portrait" буюу "Хөрөг" зураг ангилалд өрсөлдөж буй гайхшралд оруулахуйц бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа ямар утга агууламжтай хөрөг зургууд уг төрөлд өрсөлдөж байгааг харж, мэлмий юугаа баясгацгаая.

2016 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Ганц бие бүсгүйн амьдрал

Мексикийн уран бүтээлч Идали Канделас (Idalia Kandelas) эмэгтэй хүний ганцаараа байхыг эрхэмлэдэг зан чанарыг дараах зургуудаар илэрхийлж гаргахыг хүсчээ. Нээрээ л бодоод байх нь ээ, сүүлийн үед хэд хэдэн шалтгаануудаас болж, бүсгүйчүүд маань ганц бие амьдралыг эрхэмлэх болсон нь нууц биш юм. Дараах зургуудаас учир шалтгааныг нь хамтдаа олж мэдэцгээе.

Ганц бие бүсгүйн амьдрал Хадгалах

Хосуудын үнэн төрх /шог зураг/

Алдарт уран бүтээлч Иегуда Ади Девир (Yehuda Adi Devir), өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацаа, гэгээн хайрыг уран бүтээлдээ дүрсэлж өгчээ. Та түүний уран бүтээлээс хосуудын 8 жилийн хамтын амьдралын гэрэл гэгээтэй, бодит амьдралын үнэн төрхийг харах болно. Ингээд түүний бүтээлүүдтэй танилцъя.

Хосуудын үнэн төрх /шог зураг/ Хадгалах

Махлаг охидын давуу талууд

Сүүлийн үед махлаг охид моодонд орж, загварын ертөнцөд ч толгой цохиж байгаа билээ. Хүмүүс ихэвчлэн тарган бүсгүйчүүдийг ховдог, удаан хөдөлгөөнтэй, хүнтэй сууж, хүүхэдтэй болох тал дээр асуудалтай гэхчлэн аль болох сөрөг талаас нь харж явдаг билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ нийтлэг тогтсон тэдгээр үзлүүдийг үлдэн хөөх махлаг бүсгүйчүүдийн давуу талуудыг дурдахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Махлаг охидын давуу талууд Хадгалах

Хувцсаа угаахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

Та хувцсаа хэрхэн угаадаг вэ? Ямар ч дараалалгүй шууд л бүгдийг нь аваачаад угаалгын машиндаа хийчихдэг юм биш биз? Бүхий л зүйлс дэс дараалалтай байдгийн адил хувцас угаахад ч мөн мөрдөх ёстой дүрэм, журам гэж байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ хүмүүсийн хувцсаа угаахдаа гаргадаг түгээмэл алдаа болон үүнтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Хувцсаа угаахдаа бид ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

Гадаа хэдийн цас хаялж, өвлийн улирал ирснийг илтгэнэ. Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлуудын нэг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Иймд та бүхэндээ зориулж, өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ? Хадгалах

Хамгийн үзэсгэлэнтэй дээд зиндааны бүсгүйчүүд

"Дээд зиндааны" хэмээх энэ үг гоо үзэсгэлэн, эрх мэдэл, эд хөрөнгө гэх мэт ойлголтуудтай ёс юм шиг салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн зарим дээдсийн бүсгүйчүүд гайхуулаад байх царай зүсгүй байдаг нь жаахан харамсалтай. Ингээд та бүхэнд өөрийн хэмжээлшгүй их нэр төр, нүд унагам гоо үзэсгэлэнгээрээ түүхэнд тодоос тод бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулж байна.   

Хамгийн үзэсгэлэнтэй дээд зиндааны бүсгүйчүүд Хадгалах

Тоог цээжээр бодох гайхалтай хялбар арга

Магадгүй та математикч биш байж болно, байх ч албагүй юм. Гэвч бидний өдөр тутамд аливаа зүйлийг тооцоолох, бодох хэрэг гардаг шүү дээ. Тэр бүхэнд толгойгоо гашилгахгүйгээр тооны хэцүү үйлдлүүдийг хэрхэн хялбар аргаар гүйцэтгэх маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Доорх аргуудын тусламжтай, балчир үрсээ математикийн хичээлээ хялбархан гүйцэтгэж, цаашлаад дуртай болоход нь туслаарай эцэг эхчүүдээ!

Тоог цээжээр бодох гайхалтай хялбар арга Хадгалах

Ганцхан цэгэн дээр дараад нүднийхээ харааг сайжруулаарай!

Нүд бол сэтгэлийн толь. Хүний нүдийг хараад л баярласан, уурласан, ядарсан, зовсон байгааг төвөггүй мэдэж болно. Нүд гал цогтой гялалзаж байвал хүнд сүр жавхаа нэмэгдээд зогсохгүй, үзэсгэлэнтэй харагддаг билээ. Мөн нүдний хараагаа хайрлаж, орчин цагийн техник технологийн нөлөөнд автуулалгүй, эрүүл авч үлдэх нь чухал юм. Тиймээс бид та бүхэндээ Төвд лам нарын хараа сайжруулах иогийн дасгалыг хүргэж байна. 

Ганцхан цэгэн дээр дараад нүднийхээ харааг сайжруулаарай! Хадгалах
2017-01-23, 17:51

Нэг сарын турш өдөрт 2 гадил идвэл бидний биед юу болох вэ?

Амтат гадил идээд эрүүл мэнддээ анхаарч чадна гэдэг гайхалтай хэрэг юм. Та өдөрт ердөө 2 ширхэг гадил жимсийг идсэнээр олон төрлийн витамин, амин дэмийг авахын зэрэгцээ төрөл бүрийн өвчнөөс сэргийлж чадах ажээ. Ингээд нэг сарын турш өдөрт 2 гадил идсэнээр бидний биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа олж мэдэцгээе. 

Нэг сарын турш өдөрт 2 гадил идвэл бидний биед юу болох вэ? Хадгалах

Хоёр жилийн өмнө далайд унасан камерыг олоод нээж үзтэл...

Дэлхий дээр мянга мянган хачирхалтай түүхүүд байдаг. Зарим нь жинхэнэ амьдрал дээр болсон эсэх нь ч эргэлзээтэй санагдана. Харин та одоо эдгээр хачирхалтай түүхүүдийн нэгэн жишээ болох маш урт аялалыг туулсан Canon G-12 маркын гэрэл зургийн аппаратын талаарх сонирхолтой түүхийг унших гэж байна.

Хоёр жилийн өмнө далайд унасан камерыг олоод нээж үзтэл... Хадгалах