Иргэддээ албан хүчээр үргүй болгох мэс засал хийдэг байсан улсууд

Германы удирдагч Гитлерийн хийсэн томоохон үйлдлүүдийн нэг бол 1933 онд "Удамшлын өвчтэй иргэд үр удам үлдээхээс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийг баталсан явдал юм. Улмаар сэтгэцийн олдмол өвчин буюу солиорол, унадаг өвчин, шизофрени зэргээр шаналж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үргүй болгох хөтөлбөрт хамруулж эхлэв. Үүний зэрэгцээ ардчилал, иргэний эрх чөлөөг дээдэлдэг гэх бусад улс орнуудад ч XX зууны 80-аад он хүртэл ижил төстэй хууль үйлчилж байжээ. 

Иргэддээ албан хүчээр үргүй болгох мэс засал хийдэг байсан улсууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нацист Германд сэтгэцийн өвчтэй хүмүүсээс гадна төрөлхийн дүлий, сохор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архинд донтох өвчтэй хүмүүс, еврей, цыгануудыг үргүй болгосон байдаг. Герман улсад нийтдээ 200-500 мянган хүнийг энэ хөтөлбөрт албадан хамруулжээ. Үргүй болгох шийдвэрийг хоёр сэтгэцийн эмч, шүүгчээс бүрдэх комисс гаргадаг байсан аж. Гэвч Евгенекийн онолыг баримталдаг эрх баригчид дан ганц Германд биш, дэлхий даяар олон байлаа.

Евгеникийн онол нь ямар нэг үндэстэн эсвэл хүн төрөлхтнийг цэвэр байлгахын тулд сул дорой гентэй хүмүүсийн устгах, үргүй болгох ёстой гэсэн үзэл юм. Энэхүү онолыг италийн социологч Роберто Микельс анх гаргаж байжээ.

Цыган эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох ажлыг 1979-1989 онуудад Чех улсад хийж байв. Мөн үүнтэй төстэй хуулийг Швейцарьт 1980-аад оны сүүлч хүртэл хэрэгжүүлж байсан юм. Оюун ухааны хомсдолтой хүмүүс болон цыгануудыг хуулийн хүрээнд үргүй болгох хагалгаанд оруулсан байна. Гэхдээ евгеникийн хамгийн том туршилтыг Шведэд хийсэн гэж үздэг бөгөөд 1934-1976 онуудад олон хүнийг албан хүчээр үргүй болгосон байдаг.

"Бид ганцаараа биш": Германы хамт 1936 онд албадан үргүй болгохыг зөвшөөрсөн улсуудын туг бүхий самбар

"Угсаатны цэвэр байдлын тухай" хуулийн дагуу уг ажиллагааг сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй, удамшлын өвчтэй, холимог  буюу эрлийз гаралтай хүмүүсийг хамруулсан юм. Мэс засал хийхэд тухайн хүний ​ байр суурь хамаагүй бөгөөд Улсын биологийн хүрээлэн уг хөтөлбөрийг эрхлэн хэрэгжүүлсэн байна. Харин АНУ бол евгеникийн өлгий нутаг бөгөөд үргүй болгох тухай хуулийг нэвтрүүлсэн анхны улс юм.

Олон мужуудад энэхүү хуулийг сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн хомсдолтой, дүлий, сохор, татаж унах өвчтэй хүмүүст зориулж баталсан байдаг. Индиана, Охайо мужид архинд донтсон хүмүүсийг хүүхэдтэй болохыг хориглож, Виржиниа, Нью Хемпшир мужид харь үндэстний гэрлэлтийг бүрэн үргүй болгосны дараа л зөвшөөрдөг байв.

Уг арга барилыг АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Кулидж мөн дэмжиж “Америк бол Америк хэвээр л үлдэх ёстой. Цус холилдоход доройтол үүсдэг болохыг байгалийн хууль харуулж байна." гэж хэлсэн байдаг.

1939 он гэхэд уг хагалгааг 30 мянган иргэнд хийсэн гэдэг. Уугуул америк болон хар арьст эмэгтэйчүүдийг хагалгаанд оруулах ажлыг АНУ-ын засгийн газар мөн дэмжиж байсан юм.

Тэднийг янз бүрийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэхэд нь мэдэгдэлгүй үргүй болгох явдал их байжээ. Зөвхөн Калифорни мужид 1909 оноос 1964 оны хугацаанд 20 мянган иргэнийг, Хойд Каролинад 1973 он гэхэд 8 мянган иргэнийг үргүй болгосон байна. АНУ-д энэ ажиллагаа 1974 он хүртэл үргэлжилсэн байна. 

Азид энэ туршилтыг Хятад, Энэтхэгт өргөнөөр ашиглаж ирсэн. 1970-аад оны үед "нэг гэр бүл, нэг хүүхэд" бодлогын хүрээнд Хятадын зарим мужийн албан тушаалтнууд эмэгтэйчүүдийг үргүй болгосон байна. Үүнийг өнөөдөр хэрэгжүүлэхээ больсон боловч 2010 онд Эмнести Интернэшнл Пунин хотын эрх баригчдыг иргэдийг хүчээр үргүй болгосон гэж буруутгаж байжээ.

Харин Энэтхэгт энэ аргыг өргөн хүрээнд хэрэгжүүлдэг. Индира Ганди засгийн эрхэнд гарч, Үндэсний Конгрессын эрхийг авснаар "онц байдал"-ын бодлого хэрэгжиж эхэлсэн. Үүний нөлөөгөөр тус улсад сөрөг хүчин байхыг хориглож иргэдийн эрх чөлөө хязгаарлагдаж, цензур, хэлмэгдүүлэлт нэмэгдсэн юм. 1975-1977 онд Энэтхэгт албадан үргүй болгох хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд энэ хүрээнд 10 сая Энэтхэг эмэгтэйг хамруулсан байна. Энэ аргаар Гандийн засгийн газар ядууралтай тэмцэх гэж оролдсон аж.

Японд 1948-1996 оны хооронд үргүй болгох хөтөлбөр хэрэгжиж байжээ. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дөрөв элэнц өвөг хүртэлх удам нь генетикийн гажигтай байсан бол үргүй болгох мэс засал хийдэг байсан байна. Евгеникийн тухай энэ хуулийн дагуу 25 мянган хүн албан хүчээр хагалгаа хийлгэсэн байдаг.

Японы эрх баригчид үргүй болгох хөтөлбөр хэрэгжүүлсний төлөө албан ёсоор уучлалт гуйж байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()