Хоёр жилийн өмнө далайд унасан камерыг олоод нээж үзтэл...

Дэлхий дээр мянга мянган хачирхалтай түүхүүд байдаг. Зарим нь жинхэнэ амьдрал дээр болсон эсэх нь ч эргэлзээтэй санагдана. Харин та одоо эдгээр хачирхалтай түүхүүдийн нэгэн жишээ болох маш урт аялалыг туулсан Canon G-12 маркын гэрэл зургийн аппаратын талаарх сонирхолтой түүхийг унших гэж байна.

Хоёр жилийн өмнө далайд унасан камерыг олоод нээж үзтэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тус аппарат 2 жилийн өмнө далайд алга болсон бөгөөд саяхан Тайваны 11 настай сурагч хүү далайн хясаагаар бүрхэгдсэн нэгэн хачирхалтай “хог” олжээ. Тэр үеэр сургуулийн сурагчид Тайваны хойд хэсгийн далайн эргийг цэвэрлэж байсан байна.

2

Хүү тэрхүү бүхэл зүлийн хясааг цэвэрлээд хартал зургийн аппарат байжээ.

3

Ажиллагаатай хэвээрээ байв

4

Азаар тэрхүү аппарат усан доторх зураг авалтын үед хэрэглэдэг усны хамгаалалттай байсан тул ажиллаж байсан байна.

5

Аппарат энэ бүх хугацаанд цэнэгээ барьж байсан учир шууд ачээ.

6

Камерийг олсон сурагч шударга байж камераа багшдаа өгчээ.

7

Усан дотор авхуулсан зурагнаас камерний эзний талаар ямар нэгэн мэдээлэл олох боломжгүй байсан ч хажууд нь байсан мемори картанд түүний өөр олон зургууд байсан байна.

Камерт байсан зургууд...

8

Камерын эзэн Япон хүн байв

Камерийн хамгийн сүүлийн зураг нь 2015 оны 9-р сарын 7-ны өдрийн зураг байсан бөгөөд эзэн нь Японы Ишигаки аралд амарч байсан Япон хүн байжээ.

Камерт байсан зургууд...

9

Багш нь камерын талаар өөрийн Фэйсбүүк хуудсандаа хэдэн зургийнх нь хамт дараах тайлбартай оруулсан байна.

"Далайгаас олсон камерын эзэн олдох боломжтой болов уу? Хэдийгээр бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрэх нь ёс зүйгүй хэрэг ч гэлээ бид ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр камерийг эзэнд нь буцааж өгөхийн тулд доторх зургийг нь үзэхээс өөр аргагүй боллоо" гэжээ.

Камерт байсан зургууд...

10

Түүний энэхүү нийтлэл нь цахим орчинд хурдацтай түгснээр 48 цагийн дотор камер эзэндээ хүрсэн юм.

Камерт байсан зургууд...

11

Камерийн эзэн нь Японы сурагч Сэрина Цубакихара (Serina Tsubakihara) байсан бөгөөд Тайванаас 250 километрийн зайд орших Ишигаки аралд шумбаж байхдаа камераа унагасан байв.

Камерт байсан зургууд...

12

Фэйсбүүк дээрх тэрхүү нийтлэлийг олж охинд хэл дуулгасан найздаа ч мөн баярласнаа илэрхийлжээ. Энэ 6-р сард Сэрина камераа авахаар Тайванруу явахаар төлөвлөж байгаа бөгөөд камерийг нь олсон хүн чанартай сурагчид гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()