Онцлох мэдээ

Ямар эрхтэн аз жаргалын гормон ялгаруулдаг вэ?

Хүний биеийн хамгийн чухал эрхтэн юу вэ гэж танаас асуувал та мэдээж тархи эсвэл зүрх гэж хэлэх болов уу? Харин зугаа цэнгэлд дуртай хүмүүс элэг эсвэл ходоод гэж хэлэх биз. Гэхдээ хэн ч бүдүүн гэдэс гэж хариулахгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Гэтэл үнэндээ бүдүүн гэдэс нь биднийг өвчнөөс хамгаалж, биеийн дулааныг зохицуулж, амин дэм болон энергиэр хангаж, аз жаргалтай байхад хүртэл нөлөөлдөг гэнэ шүү. 

Ямар эрхтэн аз жаргалын гормон ялгаруулдаг вэ? Хадгалах

Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ?

2017 онд Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэхэд ОУВС-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нөлөөлжээ. Тиймээс ч Монголбанк бодлогын хүүгээ 14-өөс 11 хувь  хүртэл бууруулж, арилжааны банкууд ч дагаад хадгаламжийн хүүгээ бууруулчихлаа. Олон хүн эдийн засаг сэргэж байхад эсрэгээрээ хадгаламжийн хүү өсдөггүй юм байх даа хэмээн гайхширч байна. Учир нь манайх шиг дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламжтай улсад бизнес эрхэлж “шатаж” байхаар, хүүгээрээ мөнгөө арвижуулж ирсэн хүн олон. Тиймээс үүнийгээ алдахыг хэн хүсэх вэ? Харин эдийн засагчид хадгаламжийн хүү буурах нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн шинж гэх юм. Учрыг хамтдаа тодруулъя.   

Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ? Хадгалах

ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа зургаа дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ

ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод зургаа дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Junior Customers” хүндэтгэлийн арга хэмжээ зургадугаар сарын 11-ний өдөр "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулагдлаа.

ХХБ 18 нас хүрч буй харилцагчиддаа зургаа дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ Хадгалах

Оросын тэрбумтан Абрамовичийн охины тансаг амьдрал

Хэдийгээр Роман Абрамович Британийн визний тал дээр асуудалтай байгаа ч түүний охин Софияд (Sofia) энэ нь огт хамааралгүй байгаа бололтой. Их Британийн нийслэлд үлдсэн тэрбумтны охины тансаг амьдрал үргэлжилсээр л... 23 настай София саяхан Лондоны Рояал-Холлоуэйн их сургуулийг төгссөн бөгөөд өөрийн инстаграм хуудаснаа баярт мөчөө хуваалцаж байсан билээ. Оросын тэрбумтны долоон хүүхдийн нэг тэрээр цахим хуудаснаа өөрийн баян тансаг амьдралаа гайхуулсаар байгаа бөгөөд үзэсгэлэнт бүсгүйн зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Оросын тэрбумтан Абрамовичийн охины тансаг амьдрал Хадгалах

Худалдаа хөгжлийн банкны хамт олон мод услах аянд дөрөв дэх жилдээ нэгдлээ

2018 оны Тогтвортой санхүүжилт (Тос) хөтөлбөрийн манлайлагч байгууллагын хувьд Худалдаа, хөгжлийн банк  байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндийн төлөөх “Миний клуб”- тай хамтран дөрөв дэх жилдээ мод услах аянд оролцлоо. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Аргалант сумдад мод усалж  байсан бол энэ жил дахин Төв аймгийн Аргалант сумд  12’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө.

Худалдаа хөгжлийн банкны хамт олон мод услах аянд дөрөв дэх жилдээ нэгдлээ Хадгалах

KING TOWER: Дэлхийн интерьерийн чиг хандлага!

King Tower apartment-ын 3-р ээлжийн орон сууцны загварын байраар зочлон, үеэс үед өвлөгдөн үлдэх үнэт сонголтоо хийхийг урьж байна.

KING TOWER: Дэлхийн интерьерийн чиг хандлага! Хадгалах
2018-06-11, 08:20

Холливудын хамгийн сайхан 15 хос

Олны танил алдартай хос байх тийм ч амар биш. Сүй тавилаа, саллаа, нийллээ, гэрлэлтээ батлууллаа, араар тавилаа, дахин гэрлэлээ гэхчилэн оддын талаарх хов жив сонин сэтүүлийн хуудаснаас салдаггүй шүү дээ. Харин энэ удаа дэлхийд алдартай, хамгийн сайхан хосуудын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Холливудын хамгийн сайхан 15 хос Хадгалах

“Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Visa-тай хамт” урамшуулалт аяны эрхийн эзэд тодорлоо

ХХБанк Visa карт эзэмшигчиддээ ОХУ-д зохион байгуулагдаж буй 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэн болох урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс 2018 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл зарласан билээ. Аянд Visa карт шинээр авсан болон картаа ашиглан худалдан авалт хийсэн нийт харилцагчид хамрагдлаа.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Visa-тай хамт” урамшуулалт аяны эрхийн эзэд тодорлоо Хадгалах

Тансаг зочид буудлуудаар хоноглож мөнгө олдог бүсгүй

Бидний олонх нь амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөхөө ажлын таван өдөрт төлөвлөдөг. Гэвч дэлхий дээр амрангаа байнга мөнгө олдог хүмүүс бий. Австралийн иргэн Рианон Тэйлор (Rhiannon Taylor) тансаг зэрэглэлийн зочид буудлуудад хоноглон, дэлхий даяар аялангаа мөнгө олдог аж. 

Тансаг зочид буудлуудаар хоноглож мөнгө олдог бүсгүй Хадгалах

Гадилын хальсны гайхалтай ид шид

Гадил идээд хальсыг нь хаях нь бидний хийдэг хамгийн түгээмэл алдааны нэг юм. Гэвч тэр “хог” асар чухал хэрэгтэй бүтээгдэхүүн юм шүү. Гадилын хальс гал тогооны цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл таны гоо сайханд хэрхэн ач тусаа үзүүлдгийг олж мэдье.

Гадилын хальсны гайхалтай ид шид Хадгалах
2018-06-07, 11:05

Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно

Дэлхийн 5 тивийн 19 орны тэргүүлэгч 26 банк хамтран банкуудын бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нийцүүлэхээр “Тогтвортой банк”-ны зарчмыг батлахаар хэлэлцэж, бусад банкуудыг нэгдэхийг уриалж байна.

Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно Хадгалах

Худалдаа хөгжлийн банк үндэсний контент "Маамуу" брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) үндэсний контент "Маамуу" брэндийг дэмжин "Монгол контент" ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Маамуу” хадгаламжийн бүтээгдэхүүнээр бяцхан харилцагчдаа бэлэг барьж байна. ХХБ-ны хувьд үндэсний үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдийг илүүтэйгээр дэмжин ажиллахыг зорьдог. Энэ удаад үндэсний контент "Маамуу" брэндийг дэмжсэнээр хүүхдийн контентийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, үндэсний дүр болох Аами, Таамийг бяцхан хүүхдүүдэд илүүтэй хүргэж монгол дуу, шүлгээ сурч, үлгэр домгийг сонсож өсөх боломж илүү өргөн болж байгаа юм.

Худалдаа хөгжлийн банк үндэсний контент "Маамуу" брэндийг  дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ Хадгалах