Онцлох мэдээ

Тослог арьстай хүний анхаарах зүйлс

Тослог арьстай хүмүүсийн хувьд ялангуяа урин дулаан цаг ирэхэд маш их хэмжээний тос нүүрэн дээр ялгарч эхэлдэг. Ингэснээрээ арьсны нүх сүвийг бөглөж, батга гарах, нүүрний нүх сүв эрс томроход хүргэдэг байна. Иймд та бүхэнд тослог арьсыг арчлах болон хэрхэн сэргийлэх арга замуудыг хүргэж байна. 

Тослог арьстай хүний анхаарах зүйлс Хадгалах

Австралийн уугуул абориген хүмүүсийн амьдрал

Австрали улсад өөрсдийн гэсэн газар нутаг, хэл соёл, овог аймгаараа ялгарсан 500 гаруй төрлийн Абориген буюу Австралийн уугуул иргэд амьдардаг. Археологчид 45,000 гаруй жилийн өмнөөс анх Австрали тивд хүн суурьшиж эхэлсэн гэж үздэг бол эдгээр уугуул абориген иргэд нь өөрсдийгөө бүр эрт дэлхий ертөнц бий болсон үе буюу үлгэр домгийн цаг үеэс эхлэлтэй гэж үздэг ажээ. 

Австралийн уугуул абориген хүмүүсийн амьдрал Хадгалах

Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд

Дараах залуусыг бурхан гайхалтай авьяасаар шагнасан хэдий ч гадаад төрхөнд нь төдийлөн анхаарал хандуулаагүй бололтой. Гэлээ ч энэхүү сул тал нь тэдэнд огтхон ч саад болоогүй бөгөөд өөрсдийн зан чанар, бусдыг татах увдисаараа олон бүсгүйчүүдийг дурлуулж явсан юм. Тэднийг тухайн үеийнхээ секс бэлгэ тэмдэг байсан гэдэг. 

Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд Хадгалах

Нэг долларын луйвар

“Танд баяр хүргэе! Та азтан боллоо”. Энэ үгийг сонссон хэн боловч сэтгэл дотроо нууцхан баярладаг. Харин үүнийг залилан мэхлэгчид тун овжин ашиглаж, аливаа гэмт хэргийг үйлдэхдээ “Сугалаанд хожлоо, ховорхон боломж олдлоо” гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлэх болжээ. Учир нь бид аливаа шийдвэр гаргахдаа 80 хувьд нь зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг аж. Сүүлийн үед “Нэг долларын луйвар” нэртэй цахим захиланд өртсөн хохирогчид хэд хэд бүртгэгдсэн гэх мэдээллийн дагуу энэ хэргийн мөрөөр сурвалжиллаа.

Нэг долларын луйвар Хадгалах

Баруун аймгийн иргэдийн давсны хэрэглээ даралт ихсэлтэд нөлөөлж байна

Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ, амьд явбал алтан аяганаас ус ууна гэж монголчууд ярьдаг. Эрүүл саруул, энх тунх байхыг бэлгэдэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөдөг. Гэтэл амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг бидний цөөхөн монголчууд жилд гурван хүн тутмынхаа нэгийг зүрх судасны өвчний улмаас, зургаан хүн тутмын нэгийг хавдраас болж нөгөө ертөнц рүү үддэг гэхээр санаанд багтамгүй өндөр тоо байгаа биз? Итгэмээргүй ч энэ бол үнэн.

Баруун аймгийн иргэдийн давсны хэрэглээ даралт ихсэлтэд нөлөөлж байна Хадгалах

ГАНХҮҮ, БАЛЖИННЯМ нар энэ удаад хэний тухай ярив?

Өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд сенсааци тариад буй ярианы эзэн бол Г.Ганхүү. Тэрбээр хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын хөтлөн явуулдаг “Балжиннямтай өдөр” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Буянгийн Жагаагийн тухай факт ярьсан нь  олны дунд ярианы сэдэв болоод одоог хүртэл намжаагүй байна.

ГАНХҮҮ, БАЛЖИННЯМ нар энэ удаад хэний тухай ярив? Хадгалах

Жоомны тухай итгэмээргүй 9 баримт

Жоом бол экологийн нэн чухал бие бүрэлдэхүүн боловч дэлхий дээрх хүмүүсийн хамгийн ихээр жигшин зэвүүцдэг шавьжны нэг билээ. Бүх хүмүүс гэртээ жоом байлгах дургүй гэхэд хилсдэхгүй биз. Харамсалтай нь байгалийн хоол хүнсний тэнцвэрт жоом чухалд тооцогддог гэгддэг тул та бүхэн энэхүү амьтны талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Хүмүүсийн бохир заваан гэж үздэг уг шавьжны талаар олон жилийн туршид янз бүрийн ам дамжсан яриа гарсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд амьтан судлаачид жоомны тухай хэд хэдэн шинэ баримтыг нээн илрүүлжээ. Өнөөдөр бид та бүхэнд жоомны талаарх сонирхолтой итгэмээргүй 9 фактыг дэлгэж байна.

Жоомны тухай итгэмээргүй 9 баримт Хадгалах

Ажилтан танд баярлалаа

ХААН Банк ам бүл 6000-уул. Эх орны өнцөг булан бүрт байх 538 салбар нэгжээрээ дамжуулан Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг өнөр өтгөн ам бүлийн  гишүүд хэрхэн ажилладаг бол? Энэ удаа бид харилцагчтай илүү тулж ажилладаг буюу тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгэдэг эрхмүүдийг онцоллоо. Тэд ямар стандарт мөрддөг, ажлынхаа юугаар илүү бахархдаг, юунд зорьдог талаар хамтдаа сонирхъё.

Ажилтан танд баярлалаа Хадгалах

Голомт банк “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-аар дамжуулан уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

2019 оны 9 сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо Голомт Банк “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай” уялдуулахаа тунхаглалаа. Голомт Банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

Голомт банк “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-аар дамжуулан уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов Хадгалах

Ямар төрлийн биетэй эрчүүд хамгийн сэтгэл татам болохыг судалгаагаар тодруулжээ

"Planet Fitness" төвийн гаргасан судалгаагаар ихэнх Америкчууд булчинлаг байхаас илүүтэй унжсан гэдэсгүй, хэвийн биеийн хэлбэртэй эрчүүдийг сайхан залуу хэмээн үздэг гэж гарчээ. Хэвийн галбир гэхээр гэдэсний 6 булчин эсвэл унжсан гэдэсний аль аль нь байхгүй байгааг хэлэх бөгөөд үүнийг англиар "аавын бие" буюу “dad bod” гэж нэрлэдэг байна.

Ямар төрлийн биетэй эрчүүд хамгийн сэтгэл татам болохыг судалгаагаар тодруулжээ Хадгалах

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Тун удахгүй 2000 онд төрсөн хүүхдүүд 20 нас хүрнэ гэхээр итгэмээргүй санагдах юм. Цаг хугацаа үнэхээр нүд ирмэхийн зуур л өнгөрч байна. Гэхдээ бидний нүдний өмнө хувьсан  өөрчлөгдөж буй зүйл зөвхөн хүүхдүүд биш ээ..  Дэлхий ертөнц, технологи, амьдралын хэв маяг гээд бүх л зүйлс хувьсан өөрчлөгдсөөр.. Чинээлэг одууд илүү энгийн хувцаслаж, шивээсийг зөвхөн шоронгийн хоригдлууд биш бүх хүмүүс хийлгэх болсон. Ингээд сүүлийн 20 жилийн дотор хүн төрөлхтний амьдарлд гарсан өөрчлөлтүүдтэй танилцацгаая. Та өөрөө ч анзааралгүй үүний нэг хэсэг болчихоод явж байгаа байх.

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах