Жоомны тухай итгэмээргүй 9 баримт

Жоом бол экологийн нэн чухал бие бүрэлдэхүүн боловч дэлхий дээрх хүмүүсийн хамгийн ихээр жигшин зэвүүцдэг шавьжны нэг билээ. Бүх хүмүүс гэртээ жоом байлгах дургүй гэхэд хилсдэхгүй биз. Харамсалтай нь байгалийн хоол хүнсний тэнцвэрт жоом чухалд тооцогддог гэгддэг тул та бүхэн энэхүү амьтны талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Хүмүүсийн бохир заваан гэж үздэг уг шавьжны талаар олон жилийн туршид янз бүрийн ам дамжсан яриа гарсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд амьтан судлаачид жоомны тухай хэд хэдэн шинэ баримтыг нээн илрүүлжээ. Өнөөдөр бид та бүхэнд жоомны талаарх сонирхолтой итгэмээргүй 9 фактыг дэлгэж байна.

Жоомны тухай итгэмээргүй 9 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жоом нь цацраг туяанд хариу үйлдэл үзүүлдэг

Цөмийн дайны үеэр амьд үлдэж чадах ганц амьтан нь жоом гэж үздэг байна. Жоом нь хүнтэй харьцуулахад цацраг туяанд 10 дахин илүү тэсвэртэй боловч дэлбэрэлтийн төвтэй хэт ойр байвал тийм ч тэсвэртэй биш  гэнэ. Үнэндээ маш олон төрлийн шавьнууд цацраг идэвхт бодсонд тэсвэртэй  байдаг бөгөөд хамгийн тэсвэртэйн тоонд жоом ордоггүй аж. Цацраг туяанд хамгийн тэсвэртэй шавьжид цох хорхой, зарим төрлийн хэдгэнэ ордог байна. Үүнээс үзэхэд цөмийн дайн боллоо гэхэд хэд хэдэн төрлийн шавьж амьд үлдэж болох бөгөөд үүний ихэнх нь хэдгэнэ байх магадлал өндөр. 

Жоом нь цацраг туяанд хариу үйлдэл үзүүлдэг

2 Зарим төрлийн жоомнууд нисэх чадвартай байдаг

Ихэнх хүмүүс зүгээр л шалан дээр явж байгаа жоомыг үзэж чаддаггүй байхад зарим хүмүүс бүр нисэж байгаа жоомыг тэсэх хэрэг гардаг гэнэ. Хэрэв нисдэг жоом гэж сонсоод гайхаж байвал та азтай нэгэн юм. Учир нь АНУ тэргүүтэй зарим оронд нисдэг төрлийн жоом үнэхээр байдаг аж. Бүр зарим нэг нь сайн нисэж чаддаггүй тул өндрөөс хүний мөр, толгой дээр унадаг байна. Гэхдээ зарим жоомнууд газарт байхдаа илүү хурдан явдаг учраас нисэж чаддаг ч нисдэггүй, мөн газраар явах нь бусад нисдэг амьтдын анхаарлыг татдаггүй зэрэг сайн талтай аж. Жоомнууд газар байхдаа секундэд 150 см хүртэл хурдан явдаг гэнэ. 

Зарим төрлийн жоомнууд нисэх чадвартай байдаг

3 Жоом толгойгүйгээр 7 хоног амьд байж чаддаг

Жоомны толгойг тасдахад тэр дороо үхдэггүй, харин хэсэг хугацаанд чулам хөдөлгөөн орж гүйсээр байдаг байна. Учир нь жоомны толгой амьсгалах зэрэг үйлдэлд оролцдоггүй гэнэ. Жоом нь биеийнхээ бусад хэсгүүдээр амьсгалдаг бөгөөд цусны судасны систем байхгүй тул цус алдах аюулгүй.

Гэхдээ энэ нь толгойгүйгээр удаан амьдарч чадна гэсэн үг биш. Толгойгүй жоом мэдээж идэж ууж чадахгүй тул хамгийн ихдээ долоо хоног тэсдэг. Энэ үедээ харанхуй буланд нуугдаж үхэхээ хүлээдэг гэнэ. 

Жоом толгойгүйгээр 7 хоног амьд байж чаддаг

4 Жоомнууд 5-7 минут амьсгалаа түгжиж чаддаг

Зарим вэб сайтуудад жоом 40 орчим минут амьсгалаа түгждэг гэсэн байдаг. Энэ нь худал мэдээлэл юм. Үнэндээ жоом нь 5-7 минут орчим амьсгалахгүй байж чаддаг. Ингэж амьсгалаа түгжих нь жижиг биетэй амьтдын хувьд аймшигтай зүйл. Жоомыг суултуурын усанд хийгээд усаа татаад түүнийг устгачихлаа гэж боддог бол эндүүрэл. Жоом хэдхэн минут амьсгалаа түгжээд л буцаад гараад ирнэ гээд боддоо. Усны сувгаар дамжин гэрт тань буцаж ирнэ гэсэн үг. Мөн жоом хуурай орчинд ч амьсгалаа түгждэг бөгөөд энэ нь шингэнээ хураан авч, нөхөж байгаа арга гэж үздэг аж. Учир нь тэд амьсгалаа түгжиж байхдаа усаа гадагш нь алддаггүй байна.

Жоомнууд 5-7 минут амьсгалаа түгжиж чаддаг

5 Жоом согтууруулах төрлийн ундаанд дуртай

Жоомнууд бусад төрлийн шавьнуудтай л адил чихэрлэг зүйлс, хоол хүнсэнд татагддаг байна. Нэгэн судалгаагаар  жоомнууд коктейлээс илүү пиво руу татагддаг гэдэг нь тогтоогджээ. Пивоны найрлага дахь сахар, зөрөг цэцэг, фермент зэргийн нэгдэл нь тэднийг илүү их татдаг байж болох эсвэл тэд зүгээр л спиртний төрлийн зүйл уух дуртай байж болно гэж судлаачид дүгнэжээ.

Харин хүмүүс жоомны энэхүү байдал дээр нь дөрөөлөн пивоны шилний ёроолд бага зэрэг пиво үлдээн, шилний дотор ирмэгээр нь вазелин түрхэж барьдаг аргыг зарим хүмүүс туршиж үзсэн байна. Гэхдээ пиво уух нь тэднийг үхэлд хүргэхгүй, харин ч дуртайяа уух болно. 

Жоом согтууруулах төрлийн ундаанд дуртай

6 Жоом бол харшил, астматай хүмүүсийн хамгийн том дайсан

Жоом нь харшил хөдөлгөх хүчин зүйлсийн нэгд багтсан бөгөөд астма болон харшлын томоохон өдөөгч юм. Жоом нь хальс үлдээх, хазах зэргээр өвчин тараагч болдог байна. Жоомны үлдээсэн тэрхүү хальс нь агаарт шингэн хүний нүдэнд үл үзэгдэх бактериудыг тарааснаар амьсгалын замыг гэмтээдэг. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол байнгын цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Хэрэв танай гэрт харшил, астматай хүн байгаа бол тогтмол  тоосоо соруулан, чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Гэхдээ ганцхан жоомноос болж харшил хөдөлдөг гэж ойлгож болохгүй шүү. 

Жоом бол харшил, астматай хүмүүсийн хамгийн том дайсан

7 Нас биед хүрсэн жоом 1 сар орчим хоолгүй байж чаддаг

Жоом толгойгүйгээр 7 хонож чаддаг гэсэн шүү дээ. Тэгвэл тэд хоол, усгүйгээр түүнээс ч их хугацаагаар амьдрах чадвартай гэнэ. Ихэнх судлаачид жоомыг усны хэрэглээгээ хангаж болохоор чийглэг орчинд, бас амьсгалаа түгжин 7-10 хонож чаддаг хэмээн үздэг аж. Тэгвэл толгойгүй болсон жоом чийглэг орчинд удаан хугацаагаар байгаад байвал юу болох бол? Тэд хэр удаан хоолгүйгээр амьдрах бол?

Шавьж судлаачид жоом ямар хоолгүйгээр 30 хоног байж чаддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Мөн жоомны өндөг дарах хугацаа нь 30 орчим өдөр байдаг бөгөөд таны байрны хананд сар орчим хоолгүй байсан маш олон жоом байж ч магадгүй. Та юу ч үлдээлгүй цэвэрлэлээ ч гэсэн тэд хоолгүйгээр, эсвэл юугаар ч хамаагүй хооллож байж болох л юм.

Нас биед хүрсэн жоом 1 сар орчим хоолгүй байж чаддаг

8 Жоомны хувьд таны чих үүрээ засах тохиромжтой газар болдог

Хүний чихэнд өт хорхой орох гэдэг бол хамгийн аймшигтай зүйлсийн нэг. Мэдээж ийм тохиолдлууд нэлээдгүй их болдог. Зарим тохиолдолд жоом хүний чихэнд орж үхдэг бол зарим нь тэндээ өндөглөдөг байна. Жоом яагаад бидний чихэнд дуртай байдаг вэ? Үүний хариулт нь шинжлэх ухааны баримт нотолгоотой байдаг.

Жоом нь дулаахан, чийглэг газар луу орж тэндээ амьдрах  дуртай байдаг тул бидний чих энэхүү шаардлагуудыг бүрэн хангадаг гэсэн үг. Үүнээс гадна чихний хулхинд фермэнтлэгдсэн хоол хүнсэнд ордог ууршимтгай өөхөн эдүүд байдаг бөгөөд жоомнууд тэд үүрээ засах хамгийн дуртай. Өөрөөр хэлбэл, таны чихэн дотор орж амар тайван байхаас илүү хулхийг тань идэх гэж ордог гэсэн үг.

Жоомны хувьд таны чих үүрээ засах тохиромжтой газар болдог

9 Жоом бүх л зүйлийг иддэг

Бясаа нь хүн болон бусад сүүн тэжээлтнүүдийн цусыг сордог гэж бид мэддэг боловч бясаа нь жоомноос харьцангуй аюул багатай байдаг гэнэ. Хүмүүс цэвэрхэн л байх юм бол жоомгүй байна гэж боддог боловч жоом бүх л төрлийн зүйлсийг иддэг гэнэ. Хамгийн муухай нь муудсан хоол хүнсэнд жоом маш их татагддаг байна. Тиймээс та жоомыг юу идэж болох талаар та бараг л ямар ч төсөөлөл байхгүй гэсэн үг.

Тиймээс жоом бол хүмүүс бидний ихээхэн жигшдэг, дургүй шавьжны нэг болж таарч байгаа юм. Америкийн Шавьж судлалын хүрээлэнгээс жоом нь бидний хамгийн дургүй шавьжны төрөл гэж мэдээлжээ. 

Жоом бүх л зүйлийг иддэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()